УЛС ТӨР

С.Ганбаатар: Жанжин Д.Сүхбаатар бид хоёрыг осгоож “алах” шахлаа

Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “С.Ганбаатар миний бие маш сайн байна. Аарц ав ирж өгсөн ээжүүддээ баярлалаа. 100 жилийн өмнө жанжин Сүхбаатар энэ орныг сайхан болгохын төлөө зүтгэж байсан бол 100 жилийн дараа жанжин Сүхбаатарыг МАН-ынхан осгоож “алах” шахлаа.

Х.Нямбаатар сайд намайг эргэж ирлээ гээд хөөрцөглөөд баярлаад байсан чинь явахдаа тог таслаад, талбай анх удаа харанхуй хонолоо. Жанжныг маань осгоож алах гэж яахнав дээ цус. Би түмэн олныхоо ач буянаар дулаахан хонолоо. Үр дүнд хүрмээр байна. Өлсөөд, зовж байгаа маань үр дүнгүй бол болохгүй шүү дээ.

Хэнтий, хөвсгөл, Дархан хотод намайг дэмжиж байгаад ард түмэндээ баярлаж байна. Надад өөр ямар ч зорилго байхгүй. Үүний төлөө 35 настайгаасаа эхлээд 16 жил зүтгэлээ. Өөрөөр битгий тайлбарлаач дээ.

 Л.Оюун-Эрдэнэ ээ, нэхэмжлэл яаралтай явуулаач ээ. Ард түмэн хүсэж, шаардаж байна. Үүнийг хийхгүй бол эх орноосоо урвасан хэрэгт орно. МАН Монголын Рио тинто нам болсон. Үндсэн хуульд эх орноосоо урвасан гэсэн заалт байдаг. МАН-ыг татан буулгахыг ард түмэндээ уриалахаас өөр аргагүй байдал орно шүү.

Хоёрдугаарт хэвлэлүүдээс харлаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд ажлаа өгөхөөс өмнө Нью-Иоркын олон улсын шүүх рүү Монголын тал нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн мэдээлэл явуулсан гэж байна. 24 цагийн дотор үгүй, тийм зүйл явуулаагүй гэж мэдэгдэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд ард түмнээ төлөөлж хандана гэдгээ илэрхийлж байна.

100 жилийн өмнө Сүхбаатар гэдэг хүн энэ намыг байгуулсан юм гэнэ билээ. 100 жилийн дараа Сүх гэдэг хүн тараах  нь. Арай  ийм муу ёрын юм байхгүй байлгүй дээ. Жанжин Сүхбаатарыг надтай адил осгоож алах гэж байгаа хүмүүс аюултай л улсууд байна. Шөнийн уртад чичрээд, бээрээд хонож байгаа хүн хар мянган л юм боддог юм байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-27 11:58

Shaa pop s#aa

Бат
Бат
2021-01-27 12:56

Чи юмны цаад учрыг олохгүй муу үхэр шиг орк байна.

Иргэн
Иргэн
2021-01-27 13:07

Овоо хүн шиг юм яриад өлсөж сууж эхэлсэн хүн гуай та түрээд түрээд явахаа байчихсан Намбартаа дахиад тархиа уга�##�гачихсан уу. Чиний цаад зорилго чинь улс орон ч биш, оюу толгой ч биш юм байна. Намбарын өс хонзонг тайлж МАН-г унагах юм байна.

зочин
зочин
2021-01-27 13:37

ийм мэдрэл муутай юм сонгосон Эрдэнэтэийхэн энэ хүнээ аваач дээ ш�##� ичмээр юмаа

Зочин
Зочин
2021-01-27 13:41

поп гөлөг �######�аач т�##�бай бузарлаад

Зочин
Зочин
2021-01-27 14:17

ЯГ ХӨЛДӨЖ ҮХЭХ ҮЕДЭЭ АРХИ САЙН УУВАЛ ТҮРГЭН ЗАМДАА АЯТАЙХАН ЯВНА ДАА

Зочин
Зочин
2021-01-27 16:36

Ёстой барзайсан хөгийн гар бн даа!! Угаасаа Фэнгшуй гэж ардыг шулж гарч ирсэн гар.Ёстой бүтэхгүй хүн.Ийм фантамас шиг багтай нөхөрт ард түмэн итгээд гүйгээд бгаад харамсаж бн.Мөн чанарыг нь олж хардаг болоосой!!

Бат хан
Бат хан
2021-01-27 17:37

Хуцаад бгаа гөлөгнүүд вэ? Та нар. Муу л�##�руудыг буудах юмсаН новшнуудаа !!!!

Зочин
Зочин
2021-01-27 19:00

Ганбаатар гишүүнийг бүх т�##�аар дэмжинэ.

З
З
2021-01-27 23:12

Ганбаатарыг дэмжиж байна .энэ хүйтнийг яах вэ?хүн яаж тэсэх вэ .одоо яах вэ та минь ээ

Зочин
Зочин
2021-01-28 14:23

МАН з�##�хаан цээрлүүлэх, ярг�##�ах т�##� дээрээ ХКН ын дараа л орно.

Холбоотой мэдээ

Back to top button