Нийгмийн

Б.Дүгэржав: Ховдод очоод халдвар илэрсэн иргэн "Хар хорин”-оос хүнс цуглуулж, гадуур явсан байна

Ховд аймагт автобусаар очсон иргэдээс хоёр хүнээс коронавирус илрээд байна.

Ховд аймгийн Онцгой комисс шуурхай ажиллаж халдвартай иргэд, хамт ирсэн зорчигчдыг аймгийн төв рүү нэвтрүүлэхгүйгээр шууд онгоцны буудалд тусгай машинаар тээвэрлэн авч ирж онгоцонд суулгалаа.

Тодруулбал, Коронавирусний халдвартай 2 иргэн, зорчигчдын хамт нийт 43 иргэнийг Ховд аймгаас Улаанбаатар хотруу тусгай үүргийн онгоцоор, эрүүл мэндийн шалтгаантай 2 иргэнийг машинаар нийт 45 иргэнийг тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Одоогоор 01 сарын 26-нд Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн 160-аад иргэн гэрийн ажиглалтад байна. Тодруулбал, Жаргалант суманд 111, Буянт суманд 7, Эрдэнэбүрэн суманд 6, Чандмань суманд 2, Ховд суманд 1, Мянгад суманд 5, Дөргөн суманд 6, Үенч суманд 17, Дуут суманд 1, Алтай суманд 5, Булган суманд 23, Манхан суманд 8 иргэнд тус тус тасралтгүй хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс бүх талын арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Энэ талаар тус аймгийн засаг дарга Б.Дүгэржав "Хагассайн өдөр Ховд руу ирэх 320 хүнээс шинжилгээ авсан. Халдвар авсан иргэн шинжилгээ өгсөн өдрөө буюу хариу гараагүй байхад Хар хорин худалдааны төв орж хүнс цуглуулсан, гадуур явган явсан нь асуумжаар тодорхой болсон. Нэг гэрийн 2 хүнээс халдвар илэрсэн бөгөөд гурав дахь хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Тэгэхээр шинжилгээ өгснөөсөө хойш гадуур явж байгаад халдвар авсан байх магадлал бий гэж үзэж байна.

Бусад 4 автобусаар ирсэн иргэдээс халдвар илрээгүй тул сум сумандаа очоод гэрийн тусгаарлалтад шилжсэн. Бусад автобусны зорчигчидтой холилдсон асуудал одоогоор тогтоогдоогүй байна. Үүнийг тандах үйл ажиллагаа үргэлжилж байна.

Хотод хийсэн PCR шинжилгээний хариунд найдаад шууд оруулбал аймагт халдвар тархах эрсдэл бийг харуулж байна. Орон нутагт олон иргэн халдвар авбал маш эрсдэлтэй. Энэ удаагийн үйл явдал хөдөө рүү иргэдийг шилжүүлэхээ олноор нь тээвэрлэхгүй байхад анхаарах ёстойг харууллаа” гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
2021-01-27 14:19

Хэн ч өвдөх магадл�##�тай. ЯАГААД ХОВДОД эмчлээгүй �##�с хол явуулж байгаа юм вэ? ХОВДын эмч нар эмчлэх боломжгүй юм уу? Адаглаад ховдод тусгаарлаж болно доо

Цэг.
Цэг.
2021-01-27 14:56

Эрүүл мэндийн яамны мэдээгээ үз. Нийслэлд эмчлэх боломж байхад орон нутагт нэмж эрсдэл үүсгэхгүй гэсэн.

Зочин
Зочин
2021-01-27 15:31

эргүү м�##�нууд шинжилгээ өгсөний дараа гадуур тэнээд явдаг ийм хайнга хүмүүсийн зардлыг өөрсдөөр нь төлүүл тэгээд эхлэвэл арай хариуцлагатай болно ер нь сингапур дэг журмыг түрийвчтэй нь холбож тогтоосон шүү дээ

Зочин
Зочин
2021-01-27 18:07

Энэ корона хэзээ дуусахий?

Зочин
Зочин
2021-01-27 21:24

Бүх үйлчилгээгээ УБ хотдоо төвлөрүүлсний гайг энэ өвчний үед ясандаа тулт�##� ойлгосон баймаар... Ингэж зард�##� чирэгдэл болох ямар хэрэгтэй юм бэ тэнд нь нэг нэгээр нь тусгаарлаад, эмчлээд, хянаад заавар зөвлөмж аваад ажиллаж болдоггүй юм уу. ХӨСҮТ хамгийн төгс төгөлдөр нь биш шүү дээ хамгийн их х�##�двар �##�дсан газар шүү дээ өөрсөд шигээ л бодох юм

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2021-01-27 22:25

Шинжилгээ нь сөрөг гарсан хүн харих гээд гадуур явж л таараа шүү дээ. Манай лабораториуд PCR шинжилгээгээ зөв хийж чадаж байгаа юмуу. Маш нарийн шинжилгээ шүү дээ. Вирустэй
бол зөв хийсэн тохиолдолд заав�##� илэрнэ. Зүгээр л лаборатори байгуулаад болчих ажил биш. Молекул биологийн лабораторитой шүүх эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагаар сург�##�т хийлгэж байж энэ нарийн шинжилгээг хийх хэрэгтэй байлтай. Үнэтэй эм урв�##�ж орж байгаа шүү дээ ЭМЯ-аа.

Зочин
Зочин
2021-01-28 10:58

Х�##�двар тодорхой хэмжээнд тархсан газраас иргэдээ авч байж ядаж 7хоног тусгаарлах хэрэгтэй шдээ. Тусгаарлах байраа бэлдээгүй бүр ямар ч бэлтгэлгүй байж хий хоосон сүржигнээд байгаа юм байна. Ховдын онцгой �##�батай хариуцлага тооц ох хэрэгтэй .УОК хотоос иргэдээ авч байгаа аймгуудын бэлэн байдлыг ш�##�гасан юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button