АН-ын бүлгийн “шантааж”

Өнөөдөр Чуулганы хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг томилох гэж байна. Бүтэн өдөржин хуралдсан хуралдааны төгсгөлд АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авч, “Бүлэг дээрээ Л.Оюун-Эрдэнийг урьж, захиас хэлнэ” гэх нь тэр. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын энэ хүнд цаг үед Засгийн газрыг яаралтай томилох ёстой учраас нэг цагийн завсарлага өглөө.
АН-ынханд тав хоногийн, нэг цагийн завсарлагын хооронд ямар ч ялгаа байхгүй. Бүлгийн хүрээнд байдаг завсарлага авах эрх мэдлээ ашиглаж, МАН, эрх баригч нам, төрийн ажлыг тав хоног болов ч гацаая гэсэн л шантаажны арга ядсан арга мэт санагдлаа.
Үнэхээр АН энэ парламентад хүчгүйдэж, олонх болсон МАН-ын эсрэг яаж ч сөргөлдөж, сөрөг хүчин болж ажиллаж чадахгүй нь харагдаж байна. Чуулганы хуралдаан, Улсын Ерөнхий сайд томилох гэж байгаа чухал цаг үед бодлогын, мэргэжлийн, жинтэйхэн, авууштай үг хэлж, Л.Оюун-Эрдэнийг толгой дохиулах үгсийг АН-ын бүлгийн гишүүд хэлсэнгүй.
Харин түүний оронд “80-аад оныхон Ерөнхий сайд болчихлоо, бусад 80-аад оныхон миа байна”, “Херо Б.Баатарын дүү Ерөнхий сайд болчихлоо”, “400 сая жуулчнаа оруулж ирээрэй” гэх мэтчилэн атаархаад байгаа ч юм шиг, даапаалаад байгаа ч юм шиг зүйлс хэлсэн нь тус намын бүлгийн төлөвшлийг ч харуулах шиг болов.
АН ийг тараах цаг нь болжээ
Гуйх нохойд гуйхгуй нохой садаа АН цаг уеэ мэдэрхээ байжээ 5 хоног гэж юугаа хуцнам эргуу гарууд