НИЙГЭМ

Нэг их сургуулийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн 2020 оны намар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээд боловсролын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг багасгаж, олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг дэмжинэ. Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа мэргэжилтэн бэлтгэж буй сургуулийг дэмжиж, их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ илэрхийлж байсан юм.

Энэ ажлын хүрээнд 2020 оны есдүгээр сард БШУЯ-ны ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 2020 оны 10 дугаар сард 5 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, мөн 5 сургуулийн 15 мэргэжил/хөтөлбөр/-ийг хүчин болгосон билээ.

Тэгвэл 2021 оны нэгдүгээр сард дээрх ажлын хэсгийн хоёр дахь шатны дүгнэлтэд үндэслэн дахин 1 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, 17 их, дээд сургуулийн 68 мэргэжил/хөтөлбөр/-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Сургалтын хөтөлбөр, багшид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй сургууль, хөтөлбөрийн тоог цөөлснөөр сургалтын чанар дээшилж, оюутан чанартай боловсрол эзэмших нөхцөл сайжирна гэж Боловсрол, шинжлэх ухааны яам үзэж байна.

Эх сурвалж: БШУЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2021-01-28 13:04

Зөв шүү. Доктор болгох багшдаа, яв�##�ддаг хүүхэндээ зориулж анги нээдгээ боль. Манай их дээд сургуульд ийм завхр�##� их бий. Мөн нэг мэргэжлийг хэд хэдэн сургуульд төгсгөх шаардлаггүй үүнийг төрөлжүүл хэрэгтэй. ШУ, ХАА, Эрүүл мэнд, Инженерчлэл г.м. Босго оноог өндөр болго 400 оноотой хүүхдийг их, дээд сургуулд авахгүй байх хэрэгтэй. Эрдэм шинжилгээ сург�##�тыг хослуулах, сург�##�тын төлбөрөөр биш эрдэм шинжилгээ суд�##�гааны ажлын үр дүнгээр ц�##�инждаг болгох ёстой. Ардаа хувийн компанитай хүмүүсийг энэ с�##�барлуу бүү зүглүүл. Тэд хичээл заахгүй, тендер хөөцөлдөөд �##�га болно. Түүнээс болж “бүтээгдэхүүн” нь гологддог.

Зочин
Зочин
2021-01-28 13:20

Энэ их дээд сургуулиа яагаад нэрийг нь нуудгийм, нэрийг зарлах хэрэгтэй ш дээ. Хүмүүс мэдэхгүй байх нь бас л луйдарвуулахын шинж болно шүү дээ

зочин
зочин
2021-01-28 15:27

ЗАРИМ ХУВИЙН ДЭЭД СУРГУУЛИУД МЭРГЭЖЛИЙН ШИНЭ АНГИУД НЭЭЖ ТҮҮНДЭЭ ЭЛСЭЛТ АВЧ МӨНГӨ ЦУГЛУУЛАХ АЖИЛ ХИЙЖ, ТЭДГЭЭР МЭРГЭЖЛЭЭР ЧАНАРГҮЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ГАРГАЖ БАЙГАА НЬ ЗҮЙД НИЙЦЭХГҮЙ. ИЙМ УЧРААС МАНАЙ БЭЛТГЭН ГАРГАЖ БАЙГАА МЭРГЭЖИЛЭЭРЭЭ ДЭЛХИЙД СҮҮЛ БАРЬЖ БУЙ НЬ АРГАГҮЙ ЭЭ. ХУВИЙН СУРГУУЛИУДЫГ НЭГТГЭН ЦӨӨРҮҮЛЖ ГАРГАЖ БАЙГАА ЧАНАРТ НЬ АНХААРАХ ЦАГ БОЛСОН. БОРОНЫ ДАРААХ МӨӨГ ШИГ БОЛСОН ХУВИЙН СУРГУУЛИУДАД ОДОО САЙН ШАЛГУУР ТАВИХ ЦАГ ГЬ АЛЬ ХЭДИЙ НЬ БОЛСОН.МЭРГЭЖЛЭЭРЭЭ ГАДААДЫН ТӨГСӨГЧИДТӨЙ ӨРСӨЛДӨХ ХЭМЖЭЭНИЙ ХҮМҮҮСИЙГ ГАРГАДАГ СУРГУУЛИУДЫГ ШҮҮГЭЭД ҮЛДЭЭХ ХЭРЭГТЭЙ.

Холбоотой мэдээ

Back to top button