УЛС ТӨР

НЭХЭМЖЛЭЛ тойрсон улстөрийн драмыг дэглээч нь МАН-ынхан өөрсдөө юу

Нью-Йоркийн шүүхээс Засгийн газрын нэрийг барьж нэхэмжлэлийг ХЭН татсан бэ? Эл асуулт улс орон даяар таавар болон хөвөрсөөр нилээн хэд хоног өнгөрлөө. Доогуураа гайхаж шагшсаар, дээгүүрээ мэтгэлцэж мэлзсээр.

-НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ: СҮ.БАТБОЛДТОЙ ХОЛБОГДОХ ЗАСГИЙН ГАЗРЫН НЭХЭМЖЛЭЛД Ч.ХҮРЭЛБААТАР ХАМААРАЛТАЙ ЮУ-

Драм УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр холбогдхоос эхэлж дэглэгдэв. Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр түүнийг Оюу толгойн гэрээг байгуулах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан, улмаар гэрээний яриа хэлэлцээнд хууль бусаар нөлөөлөх замаар авлига авсан, "Эрдэнэт УБҮ-т хууль бус “шахаа” хийсэн, гадаадад байр, өмч хөрөнгө нуусан хэмээж Монголын Засгийн газар Нью-Йоркын шүүхэд өгсөн. Улмаар тэрхүү нэхэмжлэлийг үл мэдэгдэгч нэг нь татсан гэдгээр драм эхэлсэн гэж хэлж болно. Эл ДРАМ нилээдгүй олон ангитайгаар үргэлжлэх нь.

Өчигдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг оффшороос мөнгө орж ирэхгүй байгаагийн шалтгаан нь Ч.Хүрэлбаатар та хэмээсэн юм. Түүнийхээр оффшороос мөнгө оруулж ирэхийг хүсэхгүй, оруулахгүй байгаа, нэхэмжлэлийг татсан хүн нь Ч.Хүрэлбаатар байх магадлалтай аж. Ч.Хүрэлбаатар ийн хардагдах том шалтгаантай. Тэрээр оффшороос сохор улаан зоос ч орж ирээгүй хэмээн хэдэнтээ хэдэрлэсэн хүн билээ.

-ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ: Т.АЮУРСАЙХАНЫ СҮРТЭЙ МЭДЭГДЭЛ ХООСОН БАЙВ УУ-

Түүнчлэн УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ч анхаарал татахуйц зүйл ярьчихсан.

Тэрбээр “У.Хүрэлсүхийн Засгийн газар оффшорын мөнгийг Монгол Улсад татах нэхэмжлэлийг гаргасан. Хэсэг бүлэг этгээд Засгийн газрын нэрийг барьж нэхэмжлэлийг татсан нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх ёстой. Өнөөдөртөө багтааж Засгийн газрын нэрийн өмнөөс олон цлсын шүүхэд нэхэмжлэл гаргана” хэмээн сүртэй нь арагагүй дуугарав.

-ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ: “ӨЛСГӨЛӨН” С.ГАНБААТАРЫГ “ӨСГӨЛҮҮН” Х.НЯМБААТАР ХУЛХИДАВ УУ-

Т.Аюурсайханыг чуулганаар ингэж хэлэв үү үгүй юу Х.Нямбаатар талбай дээр эл асуудлаар өлсгөлөн зарлаж буй С.Ганбаатар дээр дахин харайж очив. Очоод “Нью Йоркийн шүүхэд нэхэмжлэлээ дахин сэргээх бичгийг өнөөдөртөө багтааж явуулах” болсноо хэлж, хэлэлцээрийн ширээний ард суухыг урьсан юм.

Ингэж нэг Оюутолгойгоор шоудагч С.Ганбаатар өлсгөлөнгөө зогсоохын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар гэртээ харьчихсан болж таарсан. Товчхондоо ӨЛСГӨЛӨН гишүүн С.Ганбаатар, ӨСГӨЛҮҮН сайд Х.Нямбаатарт хулхидуулчихав. Хууль зүйн салбарын албан тушаалд асар хурдтайгаар дээшилж гарч ирсэн түүнийг зарим нь ӨСГӨЛҮҮН сайд хэмээ буй нь ч учиртай билээ.

ТӨГСГӨЛГҮЙ ТӨГСГӨЛД: Ийнхүү өчигдөр богино сцентэйгээр улстөрийн хүрээнд өрнөсөн эл үйл явдлууд драм улам ээдэрснийг гэрчлэв. Хамгийн түрүүнд Н.Алтанхуягийн Ч.Хүрэлбаатарыг хардсан хардлага олны анхахрлыг ихэд татсан юм. Мөн УИХ-ын чуулганы индэр дээрээс сүртэй гэгч нь хэлсэн Т.Аюурсайханы мэдэгдэл хоосон байв уу, Х.Нямбаатарын С.Ганбаатарыг гуйж оруулаад хулхидчихсан болж таарав. Товчхондоо НЭХЭМЖЛЭЛ тойрсон улстөрийн драмын дэглээч нь МАН-ын өөрсдөө юу гэсэн эргэлзээнд ч хүрч буй юм. Ямартай ч нэхэмжлэлээ өнөөдөртөө сэргээчихнэ гээд ӨЧИГДӨР том дуугарсан хүмүүсийн үйлдэл ӨНӨӨДӨР ямар байхыг харах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button