НИЙГЭМ

Сонгинохайрхан дүүрэгт 55-р цэцэрлэг ашиглалтад орно

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд 240 хүүхдийн ортой 55-р цэцэрлэг 2019 оны хичээлийн шинэ жилд ашиглалтад орохоор болжээ. 63 жилийн түүхтэй 55-р цэцэрлэгийн барилгыг 1956 онд барьсан бөгөөд ашиглалтад орсноос нь хойш нэг ч удаа их засвар хийлгүй, улмаар ашиглах боломжгүй болсон тус цэцэрлэгийг нураан, шинээр барьж ашиглалтад оруулах гэж байгаа аж.

Тус тойргоос парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал, “Миний бие УИХ-д сонгогдсон цагаасаа эхлэн хороо бүрийн сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэж ажиллана гэсэн амлалт өгч байсан. СХД-ийн 18, 19, 23, 29-р хороодод 640 хүүхдийн суудалтай 2 сургууль, 960 хүүхдийн суудалтай 1 сургууль, 240 хүүхдийн ортой 2 цэцэрлэг, 150 хүүхдийн ортой 1 цэцэрлэг тус тус ээлж дараалан үүдээ нээх төлөвлөгөөтэй ажил нь өрнөж байна” хэмээжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

19 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button