Нийгмийн

Иргэн та 28-р тойргийн нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Иргэн Та 2021 оны зургадугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгууль-ийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит бус, нөхөн сонгууль товлон зарласнаас хойш 50 хоногийн дараагаас эхлэн сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтыг шалгах холбоосыг өөрийн цахим хуудсанд байршууллаа.

Та http://election.burtgel.gov.mn/ холбоосоор нэвтэрч регистрийн дугаараа оруулж, өөрт холбогдох мэдээллээ шалгах бөгөөд хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах утас 1800-1890 болон Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 7722-1890 дугаарт холбогдож лавлана уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button