Нийгмийн

Говьсүмбэр аймгийн эмч, эмнэлгийн ажилчдыг тусгаарлажээ

Дорноговь аймагт Улаанбаатараас замын ажил хийхээр очсон нэг иргэний PSR шинжилгээний хариу халдвартай буюу эерэг гарсан талаар бид мэдээлсэн. Халдвартай болох нь батлагдсан иргэн нь энэ сарын 29-нд Улаанбаатараас гарсан бөгөөд  14:00-16:00 цагийн үед Говьсүмбэр аймгийн “Гоё амтат зоог” хоолны газарт хоол идсэн байна. 

Уг асуудалтай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Тухайн иргэн нь Говьсүмбэр аймгаар дамжин өнгөрөхдөө 16 дугаар зөрлөг, Сүмбэр болон Шивээговь сум дахь цагдаагийн төв пост дээр бүртгэл хийлгэсэн байна. Мөн Говьсүмбэр аймгийн төв дээр хоол идсэн тул тус аймагт тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг хийжээ. Тодруулбал, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 63 хүнийг гэрт нь тусгаарласан байна.  Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар “Гоё амтат зоог” хоолны газарт ижил цагт хоол идэж байсан тул эмнэлгийн дотор, мэс заслын тасагт 30 өвчтөн, 2 эмч, эрүүл мэндийн 4 ажилтныг тусгаарлажээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн хоолны порцыг нэмж, өдөрт 5 удаа хооллох тул ар гэрийнхэн нь эмнэлэг рүү заавал хоол оруулах шаардлагагүй байна.

Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 91 хүнээс өчигдөр шинжилгээ авч, ХӨСҮТ рүү илгээсэн байна. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан бөгөөд ирэх долоо хоногт давтан шинжилгээ авах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button