НИЙГЭМ

“Оюу толгой” ХХК-ийн ажилтан гэрээслэл үлдээгээд, амиа хорложээ

Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани “Оюутолгой”-д сар хүрэхгүй хугацаанд хоёр хүн цаг бусаар амиа алдлаа. Өнгөрөгч нэгдүгээр сарын 19-нд тус компанид ажилладаг жолооч нас барсан бол өчигдөр /2020.01.31/ Өмнөговь аймгийн харъяат, 46 настай Х.О контейнерт дүүжлэгдсэн байдалтай нас барсныг гаднын нөлөөтэй эсэх, ажлын байранд асуудал үүссэн эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй аж.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нь ил уурхайд ажилладаг байсан гэх бөгөөд гэрээслэл үлдээсэн гэх. Бид энэ тухай “Оюу толгой” компанийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн н.Ганзоригоос тодруулахад:

“Өчигдөр манай компанийн ажилтан харамсалтайгаар нас барсан хэрэг гарсан. Бид ар гэрт харамсалтай мэдээг дуулгаж, хэргийг цагдаагийн байгууллагад мэдээлсэн. Одоо талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа. Компанийн зүгээс ар гэрт дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Гэрээслэл олдсон эсэх нарийн мэдээллийг өгөх боломжгүй. Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэв.

-ЦЕГ: 46 НАСТАЙ ЭРЭГТЭЙ О ХООЛОЙГОО БООМИЛЖ, НАС БАРСАН-

Харин ЦЕГ-аас тодруулахад:

“Өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд Өмнөговь аймгийн Ханбогд сум “Оюу толгой ХХК-ийн ил уурхайн хажууд байрлах контейнерын дэгээ төмрөөс 46 настай эрэгтэй О боомилж, нас барсан. Хэргийг өдгөө Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасаг шалгаж байна” гэх мэдээллийг өгөв.

Мөн хэргийн газраас “Энэ бол миний шийдвэр. Ар гэр, ах дүүсийг минь бүү буруутгаарай” гэсэн утга бүхий гэрээслэл олджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button