ДЭЛХИЙ

Сугар гарагт амьдрал байж магадгүйг илтгэсэн баримт буруу гэв

Өнгөрсөн жилийн сүүлээр Их Британи улсын одон орон судлаачид манай нартай хамгийн ойрхон гараг Сугар дээрээс фосфин нэртэй химийн бодисыг илрүүлсэн. Тэд дэлхий дээр байрладаг хоёр радио телескоп ашиглан тус хийг илрүүлсэн юм. Дэлхийн атмосфер бага хэмжээний фосфин агуулдаг, үүнийг амьд организм ялгаруулдаг байж магадгүй хэмээн эрдэмтэд үздэг аж. Иймд тус хий Сугар гараг дээр илэрсэн нь тэндхийн аймшигтай халуун, хүчиллэг нөхцөлд амьдрал байж магадгүй хэмээх таамаглалд хүргэсэн билээ.

Тус мэдээ нийтлэгдсэний дараа зарим эрдэмтэд фосфин олдсон гэх баримт хэр найдвартай вэ гэдэг тал дээр эргэлзсэн байна. Тэгвэл Вашингтоны их сургуулийн эрдэмтэд Сугар гарагийн атмосферийн төлөв байдлын загвар үүсгэн фосфин олсон гэх баримтыг өргөн хүрээнд шалгаж дүн шинжилгээ хийсэн аж. Тэд дүн шинжилгээгээ “Astrophysical Journal” сайтад нийтлүүлсэн бөгөөд Их Британийн эрдэмтдийг фосфин илрүүлээгүй байх магадлал өндөр гэж үзсэн байна.

Судалгааны нийтлэлийг хамтарч бичсэн Вашингтоны их сургуулийн одон орон судлалын профессор Виктория Медоуз хэлэхдээ “Сугар гарагийн үүлнүүдээс фосфин биш хүхрийн давхар исэл илрүүлсэн гэдэг таамаглалтай тоо баримт таарч байна. Хүхрийн давхар исэл нь Сугар гарагийн агаар мандалд байдаг гурав дахь түгээмэл хий бөгөөд амьд организмын шинж тэмдэг биш” хэмээжээ.

Эх сурвалж: Scitech Daily

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button