ДЭЛХИЙ

Жо Байден Мьянмар улсын төрийн эргэлтийг шүүмжлэв

Өчигдөр Мьянмар улсын цэргийн хүчнийхэн Аун Сан Су Чи тэргүүтэй эрх баригч намын удирдлагуудыг баривчилсан билээ. Өнгөрсөн арван нэгдүгээр сард болсон сонгуулиар Аун Сан Су Чигийн нам 83 хувийн саналаар ялалт байгуулсан. Харин үүнийг Мьянмарын цэрэг арми болон сөрөг хүчний нам сонгуульд луйвар орсон хэмээн эсэргүүцсээр ирсэн аж. Одоогийн байдлаар Мьянмар улсыг цэргийн генерал Мин Аун Хлайн удирдаж нэг жилийн хугацаатай онцгой байдал зарласан байна. Тэрбээр цэргийн эргэлтээ сонгуулийн луйврын эсрэг авч буй арга хэмжээ гэжээ.  

Мин Ану Хлайн тодорхой хугацаа хэлэлгүйгээр сонгуульд шударгаар ялсан намд төрийн удирдлагыг шилжүүлж өгөх болно хэмээсэн аж.

Тус төрийн эргэлтийг Барууны орны удирдагчид болон Жо Байден  хатуу шүүмжилсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус төрийн эргэлт нь Мьянмар улсын хууль дүрэм болон ардчилалд шилжих явц руу хийсэн дайралт хэмээжээ. Тэрбээр “АНУ нь Мьянмар улсын ардчилалд шилжиж буй явцыг харж тавьсан хоригоо цуцалсан.Тус шилжилтийн явцыг эргүүлснээр бид хоригийн талаар дахин судалж үзэн тохирсон арга хэмжээ авах болно” гэсэн байна.

Мьянмар улсын нийслэлд ямар нэгэн эсэргүүцлийн жагсаал болоогүй юм. Харин Фэйсбүүк сошиал платформ дээр “#SaveMyanmar” гэсэн нийтлэл 334 мянган хүн оруулж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. ингээл хэрэг бишдээд ирэхээр АНУ-ын гарыг харах юм. дараа нь элдвээр хэлээд шаачинь Орос, Хятадаасаа тусламж ав

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button