Холимог тулаанч хумсаа хугалах нь нүүрэндээ цохиулахаас хэцүү гэв

Холимог тулааны урлагийн тамирчин Диего Гарихо хэлэхдээ хиймэл хумсаа хугалах нь нүүрэндээ цохиулахаас хэцүү хэмээжээ. Тэрбээр мэргэжлийн тулааны салбарт 2006 онд хөл тавьсан бөгөөд “Drag queen” юм. Эмэгтэй хүний хувцас өмсдөг эрэгтэйчүүдийг “Drag queen” хэмээдэг аж.
Гарижо холимог тулааны рингэд долоон удаа ялалт байгуулсны дараа нүдний торлог бүрхэвч хөндийрч холимог тулаанаас завсарлага авсан байна. Тэрбээр 2018 онд эргэн ирэхдээ нударган боскын салбарт хүч үзэж эхэлсэн юм. Гарижо үүнээс хэсэг хугацааны дараа Лола Пистола нэрээр “Drag queen” болсон ажээ.

“Drag queen” болон холимог тулааны урлагийн тамирчин байх нь хоёр тэс ондоо зүйл мэт санагдах боловч Гарижо тус хоёр зүйл сайн зохицдог хэмээн боддог гэнэ.
Гарижо түүнээс “Vice” сэтгүүлийн Тим Гейер ярилцлага авахдаа хөлөө ваксдуулах эсвэл нүүрэндээ цохиулах хоёрын аль нь хамгийн их өвддөг вэ асуусан байна. Үүнд тэрбээр “Ваксдуулах их өвддөг л дөө гэхдээ юу илүү хэцүү гээч? Хийлгэсэн хумсаа хугалах. Хар дарсан зүүд л гэсэн үг. Харин нүүрэндээ цохиулахыг би нэг их тоодоггүй” хэмээн хариулсан юм.
Эх сурвалж: Unilad, VICE
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.