Нийгмийн

“Түмэн шувуут” ХК цэвэр ашгийнхаа 40 хувийг ногдол ашигт хуваарилахаар болжээ

“Түмэн шувуут” ХК цэвэр ашгийнхаа 40 хувийг ногдол ашигт хуваарилахаар болжээ. Тодруулбал, компанийн тухай хууль болон компанийн дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр 15:00 цагт онлайнаар хуралдаж 2020 оны санхүүгийн цэвэр ашгийн 40 хувийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ. Тус компани нь 2020 онд нийт 4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд энэ нь 2019 онтой харьцуулахад 2хувиар өссөн үзүүлэлт аж.

Тэд компанийн санхүү, үйл ажиллагааны ашгаас хамааран 2019 оны ногдол ашигт цэвэр ашгийн 30 хувь буюу 969,0 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгож байсан бол 2020 оны ногдол ашигт цэвэр ашгийн 40 хувь буюу 1,6 тэрбум төгрөгийг хуваарилахаар болжээ.

2020 оны ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2021 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тооцохоор болсон бөгөөд ногдол ашгийг 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2 сар 2, 2021 14:43

МАНАЙ КОМПАНИУДААС ХАМГИЙН САЙН НЬ ТҮМ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ.КОМПАНИЙН УДИРДЛАГА ӨӨРСӨДӨӨ БАЯЖИХ БУС ТҮМЭН ОЛНОО БАЯЖУУЛАХ ГЭЖ УРИАТАЙ АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ҮНЭН АЖЭЭ.ТЭГЭЭД ЧИГ ЗӨВ САЛБАРЫГ БАРЬЖ АВСАН МЭРГЭЖЛИЙН ХҮН УЧРААС АЖИЛ НЬ ӨӨДРӨГ,ХҮН АРДЫН НЬ САНАА ЗӨВ ТҮШИЖ ЯВДАГААС ЦААНААСАА ӨГӨӨЖ НЬ САЙН БАЙГАА БОЛОЛТОЙ.ЦААШИД ШУВУУНЫХАА ТОО,ТОЛГОЙГ ОЛШИРУУЛЖ ӨНДГӨӨР МОНГОЛОО ХАНГАХ АЖИЛ НЬ АМЖИЛ ЕРӨӨЖ ЦАГГАН СҮҮГЭЭРЭЭ ЦАЦАЛ ӨРГӨНӨМ.

зочин
зочин
2 сар 2, 2021 14:45

МАНАЙ КОМПАНИУДААС ХАМГИЙН САЙН НЬ ТҮМ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ.КОМПАНИЙН УДИРДЛАГА ӨӨРСӨДӨӨ БАЯЖИХ БУС ТҮМЭН ОЛНОО БАЯЖУУЛАХ ГЭЖ УРИАТАЙ АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ҮНЭН АЖЭЭ.ТЭГЭЭД ЧИГ ЗӨВ САЛБАРЫГ БАРЬЖ АВСАН МЭРГЭЖЛИЙН ХҮН УЧРААС АЖИЛ НЬ ӨӨДРӨГ,ХҮН АРДЫН НЬ САНАА ЗӨВ ТҮШИЖ ЯВДАГААС ЦААНААСАА ӨГӨӨЖ НЬ САЙН БАЙГАА БОЛОЛТОЙ.ЦААШИД ШУВУУНЫХАА ТОО,ТОЛГОЙГ ОЛШИРУУЛЖ ӨНДГӨӨР МОНГОЛОО ХАНГАХ АЖИЛД НЬ АМЖИЛТ ЕРӨӨЖ ЦАГААН СҮҮГЭЭРЭЭ ЦАЦАЛ ӨРГӨНӨМ.

Холбоотой мэдээ

Back to top button