НИЙГЭМ
Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд байшин шатжээ
ОБЕГ-ын хоногийн мэдээ:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28-р хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдрийн 12:51 цагт хүлээн авчээ. Ийн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35-р ангийн алба хаагчид 6 км замыг туулан 13:00 цагт очиход иргэн Б-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшинд буйдан шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 13-р хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг эл өдрийн 14:28 цагт хүлээн авсан байна. Улмаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34-р ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 14:36 цагт очиход иргэн Э-ын 16х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.