ДЭЛХИЙ

92 хувийн үр дүнтэй Спутник-V вакцины онцлог юу вэ

“The Lancet” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар бол Оросын Спутник-V вакцин “КОВИД-19”-ийн эсрэг 92 хувийн үр дүнтэй хамгаалдаг ажээ. Мөн тус вакцин нь аюулгүй, тариулсан хүнийг эмнэлэгт хэвтэх болон нас баралтаас бүрэн хамгаалдаг юм байна.

Спутник-V вакцины эцсийн шатны тоо баримт гараагүй байхад Орос улс тус вакцинаар эрсдэл өндөр нөхцөлд ажилладаг хүмүүсийг дархлаажуулж эхэлсэн билээ. Үүний улмаас эрдэмтдийн санал зөрөлдөж байсан юм. Одоо эцсийн шатны туршилтын үр дүн нийтлэгдсэн тул эрдэмтэд тус вакциныг хүлээн зөвшөөрчээ.

Тус вакцин нь “Oxford/AstraZeneca”-ийн вакцин болон “Johnson&Johnson” компанийн эзэмшдэг “Janssen” фирмийн бүтээсэн вакцинуудтай ижил зарчмаар ажилладаг. Спутник-V нь хор хөнөөлгүй болгож инженерчилсэн ханиадны төрлийн вирус ашиглан коронавирусийн генетикийн мэдээллийн хэсгийг биед оруулдаг юм. Гэхдээ бусад вакцинаас өөр зүйл нь Спутник-V эхний болон хоёр дахь тундаа бага зэрэг өөрчилсөн тариа хийдэг аж. Ингэж хоёр өөр найрлагатай вакцин хийснээр дархлааны системд дэмжлэг үзүүлж хамгаалалтыг илүү удаан тогтоож магадгүй юм.

Ийм аюулгүй замаар хүний биед вирусийн генетикийн материалыг оруулснаар дархлааны систем үүнийг гаднын биет хэмээн таньж хэрхэн устгахыг сурдаг байна.

Спутник-V вакциныг 2° -оос 8° цельс хэмд хадгалж болдог учир бусад батлагдсан вакцинуудтай харьцуулахад зөөвөрлөхөд хялбар байх болно.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button