Бөхчүүд барилдааны урд өдөр тусгаарлагдаж, хоёр удаа шинжилгээ өгнө

Сар шинийн уламжлалт барилдааныг МҮБХ-ноос хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болсон. Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана.
МҮБХ-ноос гаргасан мэдэгдэлд "Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд Хавсралт 1-д заасан хуваарийг дагаж мөрдөнө” гэж дурдсан байгаа.
Тэгвэл уг мэдэгдлийн хавсралтад зааснаар барилдаанд ажиллах ажиллагсад, жаяг дэгийн баг, барилдах бөхчүүд, заагдсан буудлуудад хоёрдугаар сарын 10-ны 17.00 цагаас эхлэн тусгаарлагдах юм байна. Мөн бөхчүүд болон бусад албаны хүмүүс нийтдээ хоёр удаа түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах заалтыг оруулж өгчээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УОК шийдвэр гаргасан бол түүнийгээ баримтлаач ээ. Тэгвэл теннис, шатрын тэмцээн зохиоё лдоо.
Ганц өдөр тусгаарлагдаад яах юм. Түргэвчиосэн шинжилгээ хийх ээ больсон биздээ. 10 хүнээс 4-ыг �##�даж гаргадаг.
хэрэггүй ш дээ ер нь
Жонин УОК вэ?
Тэмбүү, хамуу, экзээмний шинжилгээ хийнэ