СПОРТ

ТАНИЛЦ: Сар шинийн барилдаанд зодоглох аварга, арслангууд цөөн байна

Коронавируст цар тахлын улмаас өнгөрсөн жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаан зохион байгуулагдаагүй, завсарласан. Тэгвэл энэ жилийн хувьд УОК-ын зөвшөөрлөөр Монголын Үндэсний бөхийн холбоо Цагаан сарыг тохиолдуулан 128 бөх барилдуулахаар болоод буй.

Барилдаан хоёрдугаар сарын 11-нд болох юм. Түүнчлэн бөхчүүдийг 10-ны 17.00 цагаас эхлэн тусгаарлагдах, холбогдох албаны бүх хүмүүсийг бөхчүүдийн хамт хоёр удаа түргэвчилсэн шинжилгээ өгөх зэрэг чиглэл өгөгдөөд байгаа юм.

Тэгвэл энэ жилийн сар шинийн барилдаанд зодоглох аварга, арслан тун цөөн байхаар харагдаж байна.

Тухайлбал:

  • Улсын арслан Р.Пүрэвдагва барилдах эрхээ долдугаар сарын 1 хүртэл хасуулсан
  • Улсын аварга Н.Батсуурь Р.Пүрэвдагва арслангийн адил допингийн асуудлаар барилдах эрхээ хасуулсан
  • Улсын арслан Ч.Санжаадамба цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж сайн дураараа барилдахгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг дүр зурагтай байна.

Харин С.Мөнхбат, П.Бүрэнтөгс аваргууд барилдах эсэхээ шийдээгүй гэх хариуг хэвлэлд өгч байна. Мөн Улсын арслан Ц.Содномдорж энэ тал дээр байр сууриа илэрхийлээгүй байгаа. Түүнчлэн Улсын аварга Э.Оюунболдын барилдах эрх эргээд сэргэсэн тул тэр барилдаж ч магадгүй, мөн тодорхой болоогүй байна.

Хэрэв эдгээр бөхчүүд барилдахгүй гэдгээ мэдэгдвэл сар шинийн барилдаанд аварга, арслан зодоглохгүй нь.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 3, 2021 16:21

Sergeeshee hereglej amjaagui bh ldaa

Иргэд
Иргэд
2 сар 3, 2021 16:46

Ард түмнээ хүндлэдгүй авах шун�##� 2 нь хэтэрсэн нь муу хэдэн допингоор монгол бөх дутахгүй үргэлжлэх болно өөрсөдийгөө юу гээд бодчихсон цувдайнууд вэ ард түмэн үзэхгүй бол та нар хэнч биш зүгээр л луйварчид хулгайчидын хамга�##�агч шүү дээ тэгээд ард түмэн наад луйварчидтай чинь хамт хог юуч биш болгож чадна шүү

Ард түмэн
Ард түмэн
2 сар 3, 2021 16:47

Ард түмнээ хүндлэдгүй авах шун�##� 2 нь хэтэрсэн нь муу хэдэн допингоор монгол бөх дутахгүй үргэлжлэх болно өөрсөдийгөө юу гээд бодчихсон цувдайнууд вэ ард түмэн үзэхгүй бол та нар хэнч биш зүгээр л луйварчид хулгайчидын хамга�##�агч шүү дээ тэгээд ард түмэн наад луйварчидтай чинь хамт хог юуч биш болгож чадна шүү

Холбоотой мэдээ

Back to top button