НИЙГЭМ

“Монгол” гэдэг үгийн буруу тайлбаруудыг Оксфордын толь бичгээс хасна

"Монгол Тодотгол” буюу Mongol Identity баг олон улсын толь бичгүүдэд Монгол гэдэг үгийг зөвөөр хэрэглэхэд чиглэсэн сурталчилгааны ажлыг Дэлхийн Боловсролын өдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 24-нөөс эхлүүлж, хоёрдугаар сарын 1-нд эхнийхээ амжилтад хүрсэн байна.

Тухайлбал, дэлхий дахинд хамгийн түгээмэл хэрэглэгддэг Оксфордын их сургуулийн толь бичгүүдэд монголизм, монголойд, монгол гэдэг үгсийг 18-р зууны үеийн буруу хэрэглээгээр Дауны хам шинж болон усан тэнэгрэл гэх мэт нэрийдлээр тайлбарласаар ирсэн байдаг аж.

Харин Mongol Identity багийн нөлөөллийн ажлын хүрээнд Монгол гэдэг үгийг Төв азийн Монгол болон Монгол угсаатан, тэдний соёл хэмээх үндсэн зөв утгаар үлдээж, буруу тайлбаруудыг Оксфордын Их Сургуулийн Англи хэл суралцагчийн толь бичгээс хасуулах үр дүнд хүрчээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 3, 2021 16:35

Yanaa daunii uvchtei gesen bna shdee

зочин
зочин
2 сар 3, 2021 22:02

Үнэнд ойрхон л тайлбар байнашдээ оркуудаа. Дээрээс нь одоо орк гэж тайлбар нэмэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button