Сурталчилгаа

Хот бүхлээрээ стандарттай болоход Нийслэл хөгжлийн шинэ шатанд гарна

Шинээр компани байгуулан биз­­нес хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн 90 хувь нь таван жи­лийн дотор дампуурдаг гэсэн судалгаа байна. Энэ нь жижиг, дунд бизнесээ дэмждэггүй, хүнд сурталд идэгдсэн төрийн нүүр царайг харуулж байгаа хэрэг. Үйл ажиллагаа явуулах гэж маш олон зөвшөөрөл авдаг. Зөвхөн нэг зөвшөөрөл авах гэж дөрөв таван шат дамжлага дамждаг, бүх дамжлага нь “гар хараад” хөдөлдөггүй гэдгийг бизнес хийж байгаа хүмүүс бүгд мэднэ. Арай гэж зөвшөөрлүүдээ аваад ажиллаж эхэлтэл гэнэтийн шалгалтууд тасрахгүй, жаахан өө хайж дарамтална. Юм л бол “хаана, торгоно” гэж айлгана. Хаасаар ч, торгосоор ч ирсэн юм. Бизнесийн ийм орчин ковидод нэрвэгдээд сүйрэх дөхөж байна.

Харин хотын мээр Д.Сумъяабазарын хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаанаас стандарт гэдэг үг, ойлголт тод харагдах боллоо. Стандартыг нь тогтоож журамлаж өгчихөөд, тэрний биелэлтэд хяналт тавиад байхад л ажил аяндаа цэгцрээд ирдэг учиртай. Тоглолтын дүрэм тодорхой болж байна гэсэн үг. Бизнес эрхлэгч өөрийн салбарынхаа стандартыг мөрдөөд ажиллаад байхад ямар нэгэн дарамт шалгалтаас айж суухгүй болчихож байгаа юм. Яагаад гэхээр бүх зүйл ойлгомжтой учраас тэр. Харин стандартаа хангаагүй бол асуудал өөрөөр яригдана. Ийм л үйлчилгээ, ийм л хотыг бий болгоно гэж ажиллаж байгаад талархууштай юм. Төрдөө ч амар, бизнес эрхлэгчдэдээ ч ойлгомжтой тийм нэг амар хэрнээ ажил хийж болдог орчин нөхцөлийг бий болгоно гэсэн үг. Дэлхийн жишиг стандарт бол хөгжлийн үндэс суурь нь гэдэг. Тэгэхээр Хотын бүх зүйл стандарттай болоход Монголын нийслэл хөгжлийн шинэ шатанд гарна гэж ойлгож болно. Аюул осолгүй, амар тайван, аз жаргалтай Улаанбаатарыг бий болгохын тулд стандарт л ярих ёстой. “Нэг хот-нэг стандарт” гэсэн зорилттойгоор үдэн өнгөрсөн онд чамгүй олон ажил цэгцэлжээ. Гэх­дээ өнгөрсөн хугацаанд нийслэл хот маань стандартгүй байсан юм биш. Тухайлбал, Монгол Улсад 6390 гаруй стандарт барилга, хот байгуулалтын салбарт хүчин төгөлдөр мөрдөгддөг. Харин үүний­гээ мөрддөггүй байв. Учирнь стандартыг хэрэгжүүлэх удирдамж, арга зүйн баримт бичиггүй байж. Тиймээсхотын стандартыг жинхэнэ утгаар нь дагаж мөрдүүлэх баримт бичгийг “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийжээ. Энэ хүрээнд 22 нэр төрлийн 97 баримт бичиг боловсруулах аж.

Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар барилгын салбарын төлөөллүүдтэй уулзсан юм. Энэ үеэр Д.Сумъяабазар“Монгол Улсад бизнесийн салбар улирлын чанартай байдаг. Тиймээс жилийн зургаан сарын хугацаанд өрнөдөг барилга болон бусад салбарын үйл ажиллагааг маш зөв төлөвлөж дэмжих ёстой юм. Барилгын үйлдвэрлэл, хийцийн сал­бар хамгийн их ажлын байр бэлт­гэж, нэмүү өртөг шингээн, хотын хөгжлийг тодорхойлдог. Сая “Эрэл” группийн захирал Б.Эрдэнэбат “Барилгын үйлдвэрлэл, угсралтын комбинат сул зогсож байна” гэлээ. Уг нь ингэж яримааргүй байгаа юм. Энэ комбинат өдөр шөнөгүй ажиллаж байх ёстой.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хот төлөвлөлттэй холбоотой ужгирсан асуудал бэрхшээл тэр дундаа газар зохион байгуулалт, барилгын зөвшөөрөл дагасан шүүмжлэл их байдаг.Энэ бүхнийг цэгцлэхэд нийслэлийн удирдлага хатуу арга хэмжээ авч, ажиллана. Бид шударга ёсны үйл ажиллагааг үргэлжлүүлэн, авлига авдаггүй, төрийн захиргааны хүнд суртал гаргадаггүй хотын төлөө ажиллах болно” гэсэн юм.

Ийм нэг эрүүл стандарт тог­тоогоод ажиллаж эхэлбэл хаа хаанаа амар төдийгүй ажил урагш­тай байх юм. Хэн нэгэн даргаас хамааралгүй, стандартаас хамаа­ралтай болж хэвших эхлэл нь тавигдана гэсэн үг.

Хотын ажил гэдэг аж ахуйн ажил. Асуудал дуусахгүй. Одоогийн мээр маань харинасуудлыншийд­лийг тун ухаалаг гаргаж байгаа харагдах юм. Тэр өөрөө муйхарлан дайралгүй, мэргэжлийн хүмүүсийг урьж, үг зөвлөгөөг нь авч, харилцан санал солилцлож, дундаас нь даж­гүй шийдэл гаргаж байна. Тухайл­бал, хэдхэн хоногийн өмнө эдийн засагч Н.Энхбаяр, Ө.Ганзориг нар­тай цахим уулзалт хийж,цар тахлын үед нийслэлийн иргэдийн эрүүл мэндээс гадна хотын эдийн засгийг хэрхэн хамгаалах талаар ярилцсан. Д.Сумъяабазар “аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд халд­вар хамгааллын дэглэмээ сайн баримталбал цар тахлын энэ үед хатуу хөл хорио болон аливаа хязгаарлалт тогтоохгүйгээр хэвийн ажиллах бүрэн боломжтой. Энэ “COVID-19”-ийн дараахь эдийн засгийн хүндрэлд бас нэг “вакцин” болно” гэж саналаа хэлж, эдийн засагчид дэмжсэн байна. Тэдний харснаар өнгөрсөн хугацаанд Монгол Улсын санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлдог байгууллагууд ямар нэгэн дорвитой арга хэмжээ авч, шийдвэртэй алхам хийгээгүй. Зөвхөн зээлийн хүүг бууруулснаас өөрөөр эдийн засгийг дэмжих алхам хийхгүй байгаа. Энэ нь олон сараар хаалгаа барьж, хязгаарлалтад орсон бизнесийн байгууллагуудын нөхцөл байдал улам муудахад хүргэж буй ажээ.

Тэгэхээр Хотын мээрийн зүгээс цаашид аль болох хөл хорио, хяз­гаарлалтаас татгалзах бодлого барина гэсэн үг. Хөл хориог цуцлаад байгаа нь үүнтэй холбоотой. Хамаг ажил, үйлчилгээгээ таг хаагаад сууж байхаар халдвар хамгааллаа сайн бариад хэвийн горимоор ажиллах нь ажлын байр хадгалах, эдийн засаг сэргэх үндэс нь юм.

Хэрэв нийслэлд хөл хориог үргэлжлүүлээд байвал дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд 500 мянган ажлын байр эрсдэлд орох тооцоог салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтран гаргасан байна.Тиймээс хот эрсдэлийн зэргийг тооцож үзээд, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа ажээ.

“Хот бонд гаргана” гэж яригдсаар бай­гаа. Улаанбаатар хотын сан­хүү­гийн гарцыг тэлж, бие даасан бонд гаргах шийдлийн талаар эдийн засагчидтай мөн зөвлөлдсөн байна. Хот бонд гаргавал нийслэлийн 220 мянга гаруй аж ахуйн нэгжийг дэмжих боломж бүрдэх ажээ.

Стандарттай холбоотой нэг мэдээлэл эцэст нь хүргэе. Корона­вируст халдварын тохиолдол бүрт­гэгдэж, хөл хорио тогтоох үед нийс­лэл хотод нэгдсэн дата бааз бай­сангүй. Хор уршиг нь нийслэлийн аль хэсэгт хэр түвшний хөл хорио тогтоож, ямар арга хэмжээ авах талаар төлөвлөгөө боловсруулахад мэдээлэл хангалтгүй байв. Тиймээс Засаг дарга Нийслэлийн Инноваци технологийн газар бусад албатай хамтран нийслэлийн хэмжээнд мэдээллийн цогц дата бааз үүсгэн ажиллаж эхэлсэн байна. Бас л нэг стандарт юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-03 16:36

Сумъяабазар тах�##� тараах бодлого бариад байна даа

Холбоотой мэдээ

Back to top button