Нийгмийн

Шавь нараа хүчирхийлсэн багш нар хэргийн газрыг орхин зугтсан байжээ

Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх хэргүүд манай улсад байнга шахам бүртгэгдэх болсон нь төр засгийн хийгээд, эцэг эхчүүдийн санааг зовоосон асуудал болоод удаж байна. Гэтэл дээрх зүй бус үйлдлээс хүүхдүүдийг хамгаалж байх ёстой сурган хүмүүжүүлэгч багш нар нь өөрсөө бусармаг хэрэг үйлдэж, шавь нараа хүчирхийлсэн хэрэг Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан талаар өчигдөр бид мэдээлсэн.

-ХОХИРОГЧ ОХИД 12-Р АНГИЙНХ БИШ 15 НАСТАЙ ЕСДҮГЭЭР АНГИД СУРДАГ-

Уг хэрэг явдал өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд буюу бараг долоо хоногийн өмнө болсон байна. Тодруулбал шөнийн 01:40 минутын орчимд хохирогч нэг охиных нь ээж цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Нарны өртөө” гэх зочид буудалд үл таних залуус охиныг нь хүчирхийлсэн байна хэмээн сумын цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн байна.

Энэ хэрэг цагдаагийн байгууллагад анх бүртгэгдэхдээ эмэгтэй 15 настай Ө-г биеэ авч явах чадваргүй согтуурсан үед нь эрэгтэй 31 настай А нь хүчиндсэн хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон гэсэн байдаг. Харин мөрдөн байцаалтын явцад А гэгч ганцаараа дээрх хэргийг үйлдээгүйгээр барахгүй хохирогч нь нэг биш хоёр байсан нь тогтоогджээ. Учир нь тус зочид буудалд охидыг хүчирхийлсэн багш нар хэргийн газрыг орхин зугтсан байжээ.

Тухайн охид багш нартайгаа хамт буудал орсон уу, багш нар нь дуудаж авч ирсэн үү гэдэг нь тодорхойгүй бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Хохирсон охидын хувьд биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон байжээ. Тухайн охидыг төгсөх буюу 12-р ангийнх гэсэн мэдээлэл явсан ч ташаа бөгөөд 15 настай есдүгээр ангид суралцдаг юм байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын хувьд Ерөнхий боловсролын нийт долоон сургуультай. Харин тухайн багш нар нэг сургуулийнх биш бөгөөд гурвуулаа өөр сургуульд багшилдаг юм байна. Тодруулбал 2,3,4-р сургуульд биеийн тамир, англи хэл, газарзүйн багшаар ажилладаг залуус байжээ.  

Тэдний үйлдэл тогтоогдсон учир прокурорын зөвшөөрлөөр цагдан хориод байна. Тэдэнд насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн, биеэ хамгаалах чадваргүйг нь ашиглаж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх зүйл ангиудаар Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байна. 

-ТЭДЭНД 1-5 ЖИЛИЙН ЯЛ ОНООХ ХУУЛИЙН ЗААЛТТАЙ-

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

12.2 дугаар зүйл.Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах

1.Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж  бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХЭВЛЭЛИЙНХЭНД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ, МӨРДӨН БАЙЦААЛТАД СААД УЧРУУЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖЭЭ-

Энэ хэргийн талаар өчигдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ам нээж, үнэн гэдгийг нь илчлээгүй бол нуун дарагдуулж өнгөрч мэдэхээр байлаа. Учир нь орон нутгийн цагдаагийн байгууллага болон сургуулийн захирлуудтай холбогдоход бүгд мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан юм. Хүчирхийллийн хэрэг учраас хүүхдийн сэтгэлзүйд асар хор хөнөөлтэй гэдэг үүднээс мөрдөн байцаалтын ажилд саад учруулахгүй, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхгүй байхыг холбогдох байгууллагуудаас ч хүссэн аж.

Харин бид Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ч.Жаргалсайхантай холбогдоход “Гурван багш хүчирхийллийн хэрэгт холбогдон шалгуулж байгаа гэдэг мэдээлэл авсан. Багш нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваад шалгаж байгаа юм байна. Сэтгэл сэрдхийлгэм хэрэг гарсанд харамсаж байна. Цагдаагийн байгууллага нь шалгаад хэргийг эцэслэн тогтоосны дараа тухайн багш нарыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг ярих байх. Багш нарыг сонгож шалгаруулж авах асуудлыг сургуулиуд дотооддоо шийддэг” гэлээ.

Энэ мэт хэрэг өдөр бүр шахам үйлдэгдэж буй ч бид хэдэн өдөр халагдаад мартдаг. Хаана, хэн гээч дүрээ нуусан гэмт хэрэгтэн байгааг бид тааж мэдэж чадахгүй учраас энэ цаг мөчид үр хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж байгааг үргэлж тандаж байх цөвүүн цаг иржээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-04 08:02

Хайран охид. Хайран ирээдүй. Маш харамс�##�тай бнаа.
Эрчүүд төмсөг тархи 2оо захирч сурахад хэдэн мянган жил шаардлагатай вээ

Зочин
Зочин
2021-02-04 09:15

Хэнд зориулсан хууль вэ?

zochin
zochin
2021-02-04 09:28

Omno ni mash ih huuhduuded hoolnii hordlog garhad 3-r Suguulitai ymar ch hariutslaga tootsoogui ni gai ene de Surguuliin zahirluud ni mash ih uls torchson bagsh nartaigaa niilj arhiddag geed asuudal naad surguuliin udirdlaguudad ih uchir bii

Зочин
Зочин
2021-02-04 10:10

охид өөрсдөа буруутай, яах гэж бууд�##�д орсон юмбэ, эцэг эх нь охидоо хүмүүжүүлээч, очоод архи уусан, хүмүүжилгүй охид

R
R
2021-02-04 10:48

Жангаа гудрах жил нь дэндүү бага байна. Дор хаяж 10 дээш жил байх хэрэгтэй. Тэгж байж хүчингийн хэрэг буурах байх.

зочин
зочин
2021-02-04 11:06

гээндэ гоондоо байна хүмүүжилгүй хүүхдүүд байна даа зочид бууд�##�д очно гэдэг нь ямар хүмүүс вэ гэдэг нь тдорхой байна багш нар гэж дээ хэдэн мангар банди нар байж дээ

Иргэн
Иргэн
2021-02-04 13:44

Цагдаа прокурор шүүхд итгээд хэрэггүй хуульгүй цээрлүүл дээрэлхүү хулгайчийг төмсийг нь м�##� шиг засаад хаячих хууль үйлчилдэг бол 20 жилээс дээш өгөх хэрэгтэй хайран охидууд хар толбо насан турш даган даа

Иргэн
Иргэн
2021-02-04 13:44

Цагдаа прокурор шүүхд итгээд хэрэггүй хуульгүй цээрлүүл дээрэлхүү хулгайчийг төмсийг нь м�##� шиг засаад хаячих хууль үйлчилдэг бол 20 жилээс дээш өгөх хэрэгтэй хайран охидууд хар толбо насан турш даган даа 9

Шударга ёсины жинлүүр:
Шударга ёсины жинлүүр:
2021-02-04 14:48

Яасан зэвүүн гаж донтонгууд вэ?. Багш нар мөн үү?. Тэр хүүхдүүд ч гэсэн яах гэж бууд�##� руу дагаж явав аа?. Хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Цар тахлын үед таван хүнийг цуг оруулсан бууд�##� юу вэ?. Мөнгө олохгүй бол үхлээ юу. Буудлын жижүүр зэрэг хүмүүст ч арга хэмжээ ав. Амь насаа �##�дсан бол яана.

хүннү
хүннү
2021-02-04 14:50

За даа бид нэг иймэрхүү хууль бат�##�даг гишүүдтэй ард түмэн шүү дээ. Одоо наад багш нар 6 сар суугаад ирэх 9-р сарын 1 гэхэд хичээлээд заагаад эхлэнэ. Ингээд л болоо... гайхах зүйлгүй хууль нь өөрөө ийм байгаа биз дээ. Ерөөсөө л энэ төрлийн хэрэгт 25 жил өгөх ёстой. Хүний амь, автын осол, хулгай, дээрэм, танхай, хүчин, �##�бан туша�##�ын гэмт хэрэгт 10-50 жилийн ял дээр нь "согтуугаар" гэдэгт 5 жил нэмэгдэх хэрэгтэй. Согтуудаа гэмт хэрэг үйлэх нь "зориуд, санаатай" гэсэн үг.

Зочин
Зочин
2021-02-04 14:58

ТАВАН ЖИЛ ГЭСЭН ХУУЛЬ ХЭН БАТАЛСАН БЭ? ТЭР ХУУЛЬ БАТАЛСАН ХҮМҮҮСИЙН ОХИНЫГ ХҮЧИНДВЭЛ ЯМАРХУУ БАЙХ БОЛ/ ТЭНЭГ МАЛУУД 5 БИШ 10 ЖИЛЭЭР ХОРЬЖ ТАЙГАН БОЛГОХ ТАРИА ХИЙДЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮДЭЭ

Зочин
Зочин
2021-02-04 22:03

Сэлэнгийн хужаагийн эрлийзүүд гаарч байна даа. Тэр буудлын хүн нь ч гэсэн дээ, мөнгө л олж байв�##� болоо юм байхдаа, энэ буудлуудыг хаагаачээ, яагаад хүүхдүүдэд үйлчлээд байгаа юм бээ.

зочин
зочин
2021-02-04 23:32

Гээндээ ч бий гоондоо ч бий. Тийм л юм бол яах гэж архи гудардийн. Яах гэж бууд�##�д очдийн. Но-той л охид байна даа. Тийм болохоор нь л нөгөөдүүл нь ашигласан хэрэг.

Зочин
Зочин
2021-02-05 00:13

ӨНЧИН ИШИГ ХУЛГАЙЛСНААС БАГА ЯЛ АВДАГ ЮМУУ?????АРДЧИЛАЛ АА ГЭЖ

Зочин
Зочин
2021-02-06 23:30

Монголд багш нар хамгийн их архи уудаг хүмүүс. 7 хоногийн 5 дахь өдөр бүр эр эмгүй архиддаг юм байна лээ.

Иргэн
Иргэн
2021-02-08 07:23

Сэлэнгэ аймгийн хар �########� нараас дандаа болж бүтэхгүй юм гарахынмаа хужаагийн казакын ирлийз хар л�##�арууд дандаа бузарын юм хийж явахын

Холбоотой мэдээ

Back to top button