Нийгмийн

Дархан-Уул аймагт өнөөдрөөс бүх байгууллага хэвийн ажиллана

Ногоон бүс болоод байсан Дархан-Уул аймагт коронавирусийн дахин нэг тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс үүссэн нөхцөл байдалтай уялдуулан өнгөрсөн АОК дараах ажлуудыг хийж гүйцэтгэсний үр дүнд шийдвэрүүд гаргасан талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээллээ.

УБ хотоос ирсэн 900 гаруй иргэдийн 70% аас хоёр удаа PCR, хүнс тээврийн 73 жолоочоос нэг удаа PCR, ойрын хавьтлын тусгаарлалтанд байсан 97 хүнээс хоёр удаа PCR, эрсдэлт бүлгийн найман чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-уудын 2000 гаруй иргэнээс түргэвчилсэн шинжилгээг авч хариу "СӨРӨГ" гарсан тул 2021.02.04 өдрөөс эхлэн дараах үйл ажиллагааг нээж байна.Үүнд:

үсчин, гоо сайхан, фитнесс, иог, бүжгийн клубууд, саун бассейн, нийтийн халуун ус, бүх төрлийн секц дугуйлангууд, теннис билльярд, спорт заал, 12 р ангийн танхимын давтлага, хүргэлтийн үйлчилгээ, бар, пав / 0-18' градус/-ТЗ бүхий ААНБ -ууд архи согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button