Нийгмийн

Төрийн банк сар шинийн баярыг угтан Гялсбанкныхаа жилийн хураамжийг чөлөөллөө

Монгол түмний үндэсний баяр болох “Цагаан сар” буюу Сар шинийн баяр энэ сарын 12-нд тохионо.

Энэхүү баяраар Монгол түмэн өндөр настандаа хүндэтгэл үзүүлэн өргөө гэрт нь зочлон золгож хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай билээ. Гэвч энэ жилийн хувьд дэлхий даяар тархаад буй Цар тахлын улмаас нийслэл хотноо хөл хорио тогтоохоор болж айл гэрийнхэн гэртээ байж, ахмад настнуудынхаа амар мэндийг зайнаас эрин мэндчилж, цахим золголт хийх болоод байна.

Тэгвэл Төрийн банкнаас Арвандолдугаар жарны “Цөөвөр хэмээх цагаагчин үхэр” жилийг угтан хоёрдугаар сарыг дуустал хугацаанд Гялсбанк үйлчилгээнд шинээр бүртгүүлсэн харилцагчийн эхний жилийн суурь хураамжаас нь чөлөөлөн ахмад буурлууд болон харилцагч нартаа хүндэтгэл үзүүлэн бэлэг барьж байна.

Төрийн банкнаас цахим золголтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил банк доторх шимтгэлээ чөлөөлж байсан юм.

Гялсбанк үйлчилгээгээр харилцагч, ахмад настандаа хүндэтгэл үзүүлэн шилжүүлэг хийхээс гадна сар бүр байрны мөнгө, гар утасны болон бусад төлбөрүүдийг гар утас, интернэт банкаа ашиглан хялбархан төлөх боломжтой.

Түүнчлэн, Төрийн банканд данстай 2.2 сая харилцагчдын хувьд Гялсбанк үйлчилгээнд онлайнаар буюу зайнаас бүртгүүлэх боломжтой.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button