Энтертайнмент

Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд ховордсон амьтад: ХОЁР НУТАГТАН

Энэ ангид хамрагдах амьтад нь хуурай газар болон усанд амьдрах зохилдолтой болсон анхдагч хуурай газрын амьтад юм. Учир нь тэд уушиг болон биеийн гадаргуугаар агаар амьсгалан амьдарч чаддаг болсонтой холбоотой.

Манай оронд сүүлтэй сүүлгүй гэсэн хоёр багийн 10 зүйл хоёр нутагтан амьтан тархсан. Сүүлтэй хоёр нутагтнаас шивэр гүлмэр, сүүлгүй хоёр нутагтнаас бах мэлхий болоод модны хэмээх гурван овогт хамаарах төлөөлөгчид тохиолддог. Эдгээрээс шивэр гүлмэр, ногоон бах, модны мэлхий, дорнодын мэлхий гэсэн зүйлүүд Монгол улсын улаан номонд оржээ.  Хэдийгээр хоёр нутагтны ихэнх нь түрс гарган үржих боловч тэдгээрийн дотор амьд зулзага төрүүлэгчид ч байдаг. Зарим хоёр нутагтны түрсээс шууд бие гүйцсэн амьтантайгаа адил жижиг амьтан гардаг буюу дүрс хувиралгүй хөгжих байдал илэрдэг.

Шивэр гүлмэр

Salamandrella keyserlingii: Ховор зүйл. Бие сүүлний хамтаар 8-9 см урт. Хоёр хажуугаараа 13-15 босоо төвгөртэй, мөчид 4 хумстай, бүлтгэр нүдтэй, боровтор хар хүрэн нуруутай, хэвэл хоолой цайвардуу.

Уулын тайга, ойт хээрийн бүслүүрийн гол мөрөн, нуур, цөөрмийн намгархаг газар амьдардаг. Хэнтийн нуруу, Туул гол, Орхон Сэлэнгийн дагуу, Дархадын хотгор, тэсийн голын ай савд байдаг. Эмэгчин гүлмэрийн түрсний хос уут бүрээс 60-298 түрс гарсан байна. Түрс шахах ба түрсний голчийн хэмжээ ойролцоогоор 3-5мм байдаг.

Модны мэлхий

Hyla japonica: Ховор зүйл. Бие 42,3мм урт. Хөлийн хурууны үзүүрт хөхлөгтэй, их бие шар ногоон, хэвэл цайвар зүстэй.

Сэлэнгэ, Шаамар, Их, Бага Бүүрэг толгой, Ерөө, Хараа голоор байршина. Нуга намархаг газар амьдардаг. Бусад хоёр нутагтнаас харьцангуй хожуу түрсээ шахдаг. Их бүүргийн орчмоос барьсан эмэгчний өндөгний хоолойгоос тус бүр –мм голчтой 700-7600 өндөг гарсан байна.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-02-01 13:12

Zithromax Kidney http://abcialisnews.com - generic 5mg cialis best price Inderal Non Perscription Cialis Zithromax And Dairy Products

StevSlarie
StevSlarie
2020-02-11 04:57

100mg http://buycialisuss.com - cialis tablets for sale Keflex Side Effects Renal Cialis 10 Years Using Propecia

Good
Good
2021-08-12 15:45

Very goood

Холбоотой мэдээ

Back to top button