ДЭЛХИЙ

Израильд “КОВИД-19”-ийн эсрэг 100 хувь үр дүнтэй эм бүтээжээ

Тель Авив хотын Ичилов Эрүүл мэндийн төв бүтээсэн коронавирусийн эсрэг эмийн нэгдүгээр шатны туршилт амжилттай явагдаж дуусжээ. Тус эмийг EXO-CD24 гэж нэрлэсэн бөгөөд “КОВИД-19”-ийн дунд зэргийн хүндрэлтэй болон ноцтой хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг түргэн эдгэрэхэд тусалсан байна.

EXO-CD24 эмийг дунд зэргийн болон түүнээс муу хүндрэлтэй 30 өвчтөнд өгөхөд бүгд эдгэрсэн байна. Өвчтөнүүдийн 29 нь гурваас таван өдрийн дотор эдгэсэн аж. Тус эмийг Ичилов төвийн Надир Арбар бүтээсэн юм.

Энэ эм цитохин гэх бодис удирдлагагүй их хэмжээгээр ялгарахаас хамгаалдаг аж. “КОВИД-19”-ийн ихэнх нас баралт энэ цитохины ялгаралтын улмаас болсон хэмээн үздэг. EXO-CD24 нь экзосом (эс хооронд бодис зөөвөрлөдөг бичил цэврүү) ашиглан уушги руу CD-24 нэртэй уургийг оруулдаг юм. Ноён Арбарын лабораторид ажилладаг Ширан Шапира хэлэхдээ “Энэ уураг эсүүдийн гадаргууд байдаг бөгөөд дархлааны тогтолцоог зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээжээ.

Тус уураг нь дархлааны системийг “тайвшруулж” цитохиний ялгаралтыг багасгах үйлчилгээтэй юм.

Доктор Арбар “Энэ эмийг өдөрт нэг удаа хэдэн минутын турш амьсгалж ашигладаг. Тус эм цитохин их хэмжээгээр ялгарч байгаа төв буюу уушги руу шууд очдогоороо бусад эмнээс ялгаатай. Бусад эмнүүд тодорхой цитохинийг сонгон авч саатуулдаг ч олон тооны ноцтой гаж нөлөө үзүүлдэг. Харин EXO-CD24 нь ямар нэгэн гаж нөлөөгүй үйлчилдэг юм” гэсэн юм.

Одоо тус эмийг клиникийн туршилтын дараагийн шатуудаар оруулах болно.

Эх сурвалж: Times of Israel

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
гүн ахтаан
гүн ахтаан
2021-02-06 18:07

За одоо нэг ийм үр дүн гарах болсон баймаар даа. Ашгүй дээ. Энэ олон сая хүнийг хохироосон өмхий хятадууд сөнө.

САНЖАА
САНЖАА
2021-02-07 08:54

МАШ ЧИМЭГТЭЙ САЙХАН МЭДЭЭ БАЙНА ОЛОН УЛС ҮНДЭСТЭН ХҮМҮҮСЭЭС КОВИДЫГ ДАРАХ УХААН ,ѲВС УРГАМАЛ ДОТОР АНАГААХ ЭМ ЖОР БАЙГААГ ЭРТ ОРОЙ ОЛЖ ѲВЧНИЙ АРД ГАРЧ ТААРАА ОДОО БОЛЖ ДѲѲ

Зочин
Зочин
2021-02-07 21:07

Дэлхийн хүн амыг 3 тэрбумаар цөөрүүлэх хэрэгтэй шүү

Зочин
Зочин
2021-02-07 21:52

Ashgui Dee, Israel ch mundag uls shuu Dee. Enend chin harin itgel torood yvchlaa.

Холбоотой мэдээ

Back to top button