УЛС ТӨР

Н.Ганибал, Ж.Батсуурь гишүүд бие төлөөлөгчөөрөө харааны бэрхшээлтэй бүсгүйг томилжээ

17-р жарны хаврын тэргүүн сарын цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилийн босгон дээр УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарын Сүхбаатар аймаг дахь албан ёсны бие төлөөлөгчөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллахаар болжээ. Тодруулбал МХҮХ-ны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Т.Золзаяа томилогдсон байна.

Энэ талаар Сүхбаатар Аймаг Хараагүйчүүдийн Холбооны фэйж хуудаст талархал илэрхийлжээ. Тодруулбал,

"Сүхбаатар аймагт өнөөдрийн байдлаар нийт 2700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний дундаас 400 гаруй хараагүй иргэн бүртгэгдээд байна. Т.Золзаяа маань хууль тогтоогчдын албан ёсны бие төлөөлөгч болсноор Сүхбаатар аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлж чадна гэдэгт бид бүхэн итгэж байна.

Өнгөрсөн хугацаанд парламентын гишүүдээс хөгжлийн бэрхшээлтэй, тэр тусмаа харааны бэрхшээлтэй хүнийг бие төлөөлөгчөөрөө томилж ажиллуулсан гишүүн байгаагүй. Иймд энэ хариуцлагатай албанд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг томилон ажиллуулж байгаа УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ, Ж.БАТСУУРЬ нарт талархал илэрхийлье.

Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна.” гэж заасан байдаг. Хуулийн энэ заалт бодит амьдрал дээр хэрэгждэггүй. Иймд УИХ-ын бусад гишүүд болон яамд, агентлагууд энэ сайхан санаачилгыг буухиалан хэрэгжүүлээсэй гэж бид хүсэж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-02-10 19:18

Мэдлэг чадвартай бол бие төлөөлөгч байтугай түүнээс дээш ажилд ч томилж болно шүү дээ. Зүгээр л хүн гэдэг т�##�аас нь хараач. Заав�##� хөгжлийн бэрхшээлтэй гэдэгээ давуу т�##� болгож ард иргэдээр өрөвдүүлж амьдрах гээд байх юм. Орон нутагтаа улс төржилгүйгээр энгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж ялгаж т�##�цаж хэрүүл үүсгэлгүй сайн ажиллаарай. Амжилт хүсье.

Zochin
Zochin
2021-02-11 08:50

Hugjliin berhsheeltei humvvsiig ajild abdag harin
Eruul saruul zaluus ni gudamjind eruul murtluu hugjliin berheeltei nuhduus doloon dor aj turj ami zuuz baigaag yu gej tailbarlah uu? Emiin sand orloo tom sandal deer 60 sateemetr hemjeetei hatingar har emegtei zogsood humuused uilchilj baina Zarim hun em awaad zarim ni mash tsochirdoj baigaag horoolold haraw.Neg ohin aptekaas garaad ogij buuljuud yamar aimaar yum be yamar aimaar hun be geel ugleed buuljuud asimshig aimshig geel ugleed baigaag haraw

Холбоотой мэдээ

Back to top button