УЛС ТӨР

"Нэг өрх-нэг шинжилгээ”-г халдварын голомтоос эхэлж явуулна

УОК-оос 12 хоногийн хөл хорионы үеэр авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ "Нэг өрх-нэг шинжилгээ арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулна. Халдварыг хумих, цаашдын эрсдэлийг бууруулах чиглэлд ажиллана. Шинжилгээг халдварын голомтоос эхэлж явуулна. Өнөөдрийн байдлаар өдөрт 38 мянган шинжилгээ авах цэгийг бүрдүүлж чадлаа. Цаашлаад албан эх сурвалжийн мэдээллийг цаг тухайд нь хүргэх мэдээлэл харилцаа холбооны түр хороо байгуулж байна.

Цахим системд мэдээллийн санг бий болгоно. Тэндээс мэдээллийг түгээдэг, боловсруулдаг, ингэж бодитой мэдээлэл, зөвлөмж, заавар авдаг байлгана. Мөн эрсдэлийн үнэлгээ, хяналт шинжилгээний хороо байгуулж байна. Санхүү, төсөв хөрөнгө зэрэг бүх шатанд хяналт тавьж, эргээд УОК-т тайлагнадаг болно. Үүний дээр УОК-ын Шуурхай штабт бүх яамдын дэд сайд нарыг оруулж ажиллуулж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button