Нийгмийн

Сүүний урамшуулал олголоо

Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын сүүний урамшууллыг олгоод байна.

Сүү боловсруулах 8 үйлдвэр, цехэд арванхоёрдугаар сард 1,533,489 литр түүхий сүүг мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээтэй, татварын цахим төлбөрийн баримт /и-баримт/ үүсгэн баталгаажуулсан нийт 1643 малчин, 16 эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгч аж ахуйн нэгжид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А-11 дүгээр тушаалын дагуу 766,744,500.0 /Долоон зуун жаран зургаан сая долоон зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүллээ.

Сүү бэлтгэн нийлүүлж буй малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид нь Засгийн газраас баталсан журамд заасан дараах зүйлсийг анхаарах шаардлагатай байна. Үүнд:

  • Нийлүүлж буй сүү нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэнийг нотлох мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг заавал авсан байна.
  • Сүүний үйлдвэрт сүү нийлүүлэх тухай бүр малчны иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж татварын цахим төлбөрийн баримт буюу и-баримт үүсгэх, худалдан авсан тал /үйлдвэр/, борлуулсан тал /малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч/ тал баримтыг ажлын 3 хоногийн дотор баталгаажуулсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
НАСТАН
НАСТАН
2 сар 11, 2021 17:13

НАСНЫ ХИШГЭЭ ӨГӨӨЧЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button