ДЭЛХИЙ

Японы Тохоку бүсэд 7.3 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ

Бямба гарагийн (2021.01.13) орой 7.3 магнитуд хүчтэй газар хөдлөлт Тохоку бүсийн эрэг хавиар болжээ. Гамшгийн улмаас зургаан мужийн дор хаяж 100 гаруй иргэн бэртсэн байна. Тус хөдлөлт нь 2011 оны гамшиг болсон газартай их ойр өрнөсөн бөгөөд Японы газар хөдлөлтийн эрчмийн үзүүлэлтээр 6 буюу хоёр дахь хамгийн хүчтэй төрөлд багтжээ. Гэхдээ цунамийн анхааруулга гаргаагүй байна.

Цаг уурын албанаас мэдээлснээр бол өчигдрийн (2021.02.13) хөдлөлт нь 2011 дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс хойш болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэнэ.

Мияаги, Фукушима, Ибараки, Точиги, Сайтама болон Чиба мужуудад хүмүүс бэртсэн боловч хүнд гэмтэл авсан хүн одоогоор бүртгэгдээгүй байгаа юм. Гамшгийн улмаас Япон улс даяар 950,000 гаруй айл хэсэг хугацаанд цахилгаангүй болжээ.Цахилгаан эрчим хүчний асуудлыг өнөөдөр өглөөний байдлаар бараг шийдвэрлэж дууссан байна.

Газар хөдлөлтийн төв Фукушима мужийн эргийн хавьд  55 километрийн гүнд байсан аж. Тус газар хөдлөлтийн чичиргээ Токио хотод 11:07 минутын орчим мэдрэгдсэн байна.

Цаг уурын алба өнөө (2021.02.14) өглөө хэвлэлийн бага хурал хийхдээ Японы үзүүлэлтээр зургаа төрөлд багтахаар хүчтэй газар хөдлөлтийн дараах чичиргээ дор хаяж нэг долоо хоног мэдрэгдэнэ хэмээсэн юм.

Албан тушаалтнуудын хэлснээр бол өчигдрийн хөдлөлт 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлтийн үлдсэн чичиргээ аж. Токиогийн их сургуулийн профессор Кенжи Сатаке хэлэхдээ “Учир нь гэвэл 2011 оны хөдлөлт нь 9 магнитуд хүчтэй маш том гамшиг байсан тул арван жилийн дараа үлдэц чичиргээ нь өрнөх бол гайхшруулах зүйл биш” хэмээсэн байна

Эх сурвалж: Japan Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button