Нийгмийн

ОБЕГ: Дорнодын Халхгол суманд 4 магнитуд хүчтэй газар хөдлөлт боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас Дорнод аймагт болсон газар хөдлөлтийн талаар мэдээллээ.

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн Ёнгор гэдэг газар хоёрдугаар сарын 14-ний 04:09 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 21 талбайд газар хөдөлжээ.

Энэ талаар Одон орон геофикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат "Монгол орныг газар хөдлөлийн идэвхжилийн бүсээр нь үнэлэхэд баруун бүсийг өндөр идэвхжилтэй бүс гэж дүгнэдэг. Магнитуд нь 7, 8 хүрсэн газар хөдлөлт нэлээд тохиолдож байсан. Харин зүүн бүсийн аймгууд газар хөдлөлийн 5 баллын бүсэд хамаардаг. Гэтэл 2019, 2020 оноос эхлэн зүүн бүсэд газар хөдлөлийн идэвхжил нэмэгдэж байна.

 Хэрвээ та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн жил магнитуд нь тав дөхсөн газар хөдлөлт Дорнод аймагт болсон. Тэр хавийн сумуудад мэдрэгдсэн байдаг. Зүүн бүсэд газар хөдлөлт нэмэгдэж буйг газрын тосны үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй гэж таамаглан тухайн байгууллагуудад мэдэгдсэн” гэлээ.

Дорнод аймгийн Онцгой комисстой холбогдоход “Ямар нэгэн хохирол учраагүй гэсэн” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button