Нийгмийн

Ч.Номин Соёлын сайдаар ажиллах юм уу, мэдээлэл “ЦЕНЗУРДЭГЧ” хийх юм уу

Ч.НОМИН ДЭМБ-ЫН ЗӨВЛӨМЖИЙГ “МОНГОЛЖУУЛЖ” УЛСТӨРИЙН ЗОРИЛГООР АШИГЛАЖ ЭХЭЛЖЭЭ

Ерөөс манайхан алив юмны утгыг гажуудуулж хэрэглэхдээ гарамгай улс л даа. Жишээ нь, ДЭМБ-аас ковидын үеийн мэдээллийг нэг цонхоор өгөх замаар олон нийтэд үүсч болох эрсдэлийг бууруулах зөвлөмжийг олон улсад нээлттэй өгчээ. Гэхдээ заавал тусгай хороо байгуулаад, тэндээ бүх мэдээллээ цензурд гэж шууд зөвлөөгүй. Түүнчлэн Засгийн газарт энэ нь хамааралтай гэж огт тусгаагүй. Зүгээр л  ковидын үеийн эрүүл мэндийн зөвлөмж, мэдээллүүдээ нэг цонхоор түгээвэл зүгээр шүү гэж зөвлөжээ.

Тэгсэн эл жишгийг шинэ танхим “монголжуулж” Засгийн газрын дэргэд “Эрсдлийн мэдээллийн хороо” байгуулан, Соёлын сайд Ч.Номингоор ахлуулжээ. Хамгийн гутамшигтай нь, уг хороо нь мэдээллийг олон нийтэд ХҮРГЭЖ БОЛНО, ХҮРГЭЖ БОЛОХГҮЙ  гэж хоёр ангилж, Засгийн газрын нэр хүндэд халтай мэдээллийг нууцалж байхаар тогтсон гэх. Улмаар Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед аливаа мэдээллийг сөрөг хүчинд ашигтай байдлаар эргүүлэхгүйн тулд хороо сайтар шалгаж, бүдгэрүүлж, галыг нь дарж  гаргахаар тохирсон гэх.

Ингэж бүх яамдууд ковидын талаарх мэдээлэл гаргах бол Ч.Номин сайдын ахалсан хороогоор заавал шалгуулж, “БАТЛАВ” үнэлгээ авсан хойноо нэвтрүүлэхээр тогтжээ. Түүнчлэн ковидын асуудлаарх агуулга нүүр хуудсандаа нийтлэх албан тушаалтнууд ч текстээ хороонд шалгуулах чиглэл ирсэн талаар эх сурвалжууд онцолж байна. Үүнийг Соёлын сайд Ч.Номин ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ажиллаж байна гэх агуулгаар тайлбарлав. Тэр зөвлөмжид нь улстөрийн зорилгоор ковидын мэдээллийг цензурдэх огт тусгагдаагүй.

-Ч.НОМИН СОЁЛЫН САЙД УУ, ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ “ГАРГАГЧ” УУ-

Уг нь олон улсын чанартай томоохон соёлын төслүүдийг монголд амжилттай нутагшуулсан, шинэ залуу бизнесмен дүр төрх гэдэг утгаар нь Ч.Номин тодорхой хүрээлэлд дэмжсэн. Төрийн сүлдэндээ ёслох үедээ алдаа гаргасан, чуулганы танхимд асуултад хариулахдаа гараа өмднийхөө халаасанд хийж “гудамжны” авирласан тэргүүтэй жижиг өө сэв яахав. Залуу зоримог, хийсэн ажлынхаа ард гардаг, хүмүүсээр юм хийлгэж, мөнгө босгож чаддаг гэдгээр нь Соёлын салбарыг түүчээлнэ гэж харсан.

Гэвч Соёлын сайдын үндсэн чиг үүргээс тэс өөр чиглэл рүү хазайж, хэвлэл рүү очих ковидын талаарх бүх мэдээллийг цензурдэгч, шалган нэвтрүүлэгч болсон нь асар гайхалтай. Тэр иргэдийн мэдэх эрхийг дээдлэн ажилладаг чөлөөт хэвлэлийн зах зээлээс танхим руу орж ирснээ сар хүрэхгүй хугацаанд мартчихна гэж байх уу. Үнэндээ  ЭМЯ ч тэр, УОК ч тэр мэдээллийг асар сайн нууцалж, бүдгэрүүлж гаргадаг. Дээрээс нь хэвлэлийнхэн энэ бүх хугацаанд ЭМЯ-ны нэг цонхноос өгч буй мэдээллийг дагасаар л ирсэн.

Тийм байхад хэвлэлийнхэн гэж бүр нэг болохоо байчихсан “амьтадтай” харьцаж буй мэт аашилж, мэдээллээс улам тусгаарлах,  хэтийдсэн  мөлгөр, цензуртэй мэдээлэл өгөхөөр Соёлын сайд нь ажиллаж эхэлсэн нь ихээхэн хачирхалтай. Хамгийн гол нь, улс төрийн зорилготойгоор Засгийн газрын нэр хүндийг хамгаалах, Ерөнхийлөгчийн сонгуулийн галаас сэргийлж, ДЭМБ-ын зөвлөмжийг барьж авсан нь хачин “нахаал” арга юм. Барьж авсан ажил бүрээ ингэж нахаал зам руу нь оруулдаг арга барилтай бол Ч.Номингоос соёлын салбар их зүйл хүлээлтгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ТВ хүн
ТВ хүн
2021-02-15 08:01

Монгол тв бол эрх чөлөөгүйн, хөдөлмөрийн мөлжлөгийн хаанчл�##� тогтсон газар. З�##�уу хүн гэхэд Номин бол дарангуйлагч.

зочин
зочин
2021-02-15 08:06

ДЭМБ-ын зөвлөмжийг монголжуулж наха�##� байд�##� руу хөрвүүлсэн гэж сэтгүүлч зөв дүгнэжээ. Сайд юм бол сайд шиг байх хэрэгтэй.

tt
tt
2021-02-15 08:52

aaviihaa munguur said bolson amidral uzegui tansaglaj angalzah mungu urehees uur yum medehgui hogiin huuhen bolimooryum

SV
SV
2021-02-15 09:04

2 terbumiin said geed bgaad Nomin orj bgaa daa. Iim hun soyliin bodlogo yrihgui hewleluudee barih ajliig l sain hiine

Зочин
Зочин
2021-02-15 09:07

МЭДЭЭЛЭЛ БОЛ ОЛОН НИЙТИЙН ОЮУНЫ ӨМЧ ХЭРЭВ МЭДЭЭЛЭЛИЙГ ДАРЖ ЭХЭЛБЭЛ ОЮУНЫ ӨМЧИЙН ХУЛГАЙД ТООЦОГДОНО.

Irgen
Irgen
2021-02-15 09:20

Хийх ажлаа мэдэхгүй ТЭНЭГТЭЖ байна гэхээс өөр хэлэх үг �##�га даа.

Zochin
Zochin
2021-02-15 09:59

Suuldee neeree gaihaj ehelj bna shuu. Soyliin said bizde.

Зочин
Зочин
2021-02-15 10:17

5хоногийн намгүй гэж ярьдаг билүү

Зочин
Зочин
2021-02-15 11:31

Оюунэрдэнэ боль доо ямар өртэй болоод номин уртнасан гээд хорчин хүүхнүүдийг сайд болгов оо. Монголын ард түмэн наад новшнууд чинь өргүй шүү

Иргэн
Иргэн
2021-02-15 11:53

Санаа нь зөв ч найруулга даанч �##�га

Зочин
Зочин
2021-02-15 12:55

Гудамжний авиртай мөнгөний гахай соёлийн саад .

Зочин
Зочин
2021-02-15 12:57

iim xogiin baagii said gej gutaax gejdee xa xa. udaxguidee udaxgui

Иргэн
Иргэн
2021-02-15 14:05

Ямар цёнцур тавьж улсад нэгч удаа ажиллаж үзээгүй баяны хүүхэдийг соёлын сайд болгодог бна.энэ 3сая хүн дотор соёлын сайд хийх хүн олдохгүй бна уу?сайдаа арайл буруу сонголт болжээ.эсвэл намыг ивээн тэтгэж өртэй болоод энэ хүн тавигдсан юм болвуу?гэж гайхаад байна.арайл биш бнаа.ямар шийдвэр гарч яаж ажилах юм болоо гээд гайхаж сууна.олон сайн мэдлэгтэй мундаг хүмүүс олон ш тэ.очиж очиж баян айлын хүүхэдээр улс орныхоо соёл гэгээрлийг яах гэж байгааг ер ойлгосонгүй

Зочин
Зочин
2021-02-15 16:12

НОМИН БҮТЭХГҮЙ ЭЭ. УГААСАА ХҮН ЗАГНАЖ, ЭЦГИЙНХЭЭ МӨНГӨӨР Л НЭГ ТВ УДИРДАЖ, ХЭДЭН НЭВТРҮҮЛЭГ, КИНО ХУДАЛДАЖ АВЧ, ХЭДЭН ДУУЛГАВАРТАЙ ХҮМҮҮСИЙГ ДЭЭРЭЛХЭЖ АЖИЛЛУУЛДГААС ӨӨР ГИЙГҮҮЛЭХ ЮМ БАЙХГҮЙ. МЭДЭЭЛЛИЙГ ХАРИН ЭНЭ ЦАГ ҮЕД ХАРИН Ч САЙН ОЛОН ТАЛААС ОЛОН ӨНЦГӨӨР МЭДЭЭЛЖ БАЙЖ ЗУДНААР ЗООЛЖ БАЙГАА, АРД ТҮМНИЙ ЭД БАЯЛГИЙГ ХАРИЙН ДУЙВАРЧДЫН АМАНД ХИЙСЭН АВИЛГАЧИН, ЛУЙВАРЧДЫГ ДАРАХ ХЭРЭГТЭЙ. АВИЛГАА ХЯНАЖ ХЯЗГААРЛАСАН УЛС ХӨГЖДӨГ ЦОР ГАНЦ ҮНЭН ЖАС ЁСНЫ ХУУЛЬТАЙ. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ИЧИХ ХЭРЭГТЭЙ. УЛСЫНХАА ЭДИЙН ЗАСГААС 2-3 ДАХИН ИХ МӨНГӨ ОФФШОРТ НУУСАН ХУЛГАЙЧДЫГ ХАМГААЛЖ ХАЙЦААЛСААР БАЙХ ЮМ УУ?????

Зочин
Зочин
2021-02-15 21:23

Соёлын сайд уу �##�ь эсвэл хэвлэл мэдээллийн �##�баны зөвлөх үү. Ойлгохгүй байна шүү... Соёлын сайд хүн түүх судраа сайн мэддэг, соёл урлагийг сайн ойлгодог хүн байв�##� зүгээр байсан даа.

Bolgoomjlox xeregtei
Bolgoomjlox xeregtei
2021-02-15 22:04

DEMB-n medeeg tsenzuurdex ajil xiix gej baigaa bol mash ayultai yum xiix ni dee. Ene xyniig xyn gej xelexed xetsuu baina aa. Zasgin gazar Covid vaccine-g gexed shuud uildverlegchtei ni geree baiguulaad oruulaad irex chadvargui, monos, em impex gesen gereet borluulagchaar damjuulna ch gex shig xachin tv medee garsan. Ene aptekuud ni Alban yosni gereet munch yum uu ygyich yum uu. Xaanaas ch xamaagui neg yum avaad yniig ni nemeed zardag bol yanaa. Xymyysiin eruul mendeer togloj boloxgui shyy. Nexel xatuu gej bodoj baina daa.

dsn
dsn
2021-02-16 06:22

Mungu n bn yaj ch togochihod yadag ym . Ene ulsad ug n 90 ond tur n erhee barij nam n hoishoo gej bsn ym . gevch ner n tiim bolhoos nam bl turiin tolgoi bolood udajdee . Harin ch 1 namiin ued bolovson huchin ajil mergejileeree shalgarch bsn ue . tedgeer medleg turshilaga suurilsan udirdlaguud jinheneeesee buteelch buteen baiguulaltan gar bie medleg chadvaraa daichilj ajillaj baijee .

Иргэн
Иргэн
2021-02-16 07:58

Баян хүний эрх охин том дарга болж үзье гэж эрхэлсэн юм байгаа биз.Энэ хүүхэн бу�####�ас юугаар ялгарч тодроод сайд болсныг мэдэхгүй юм.Монголын төр засаг ч тоглоом шиг л болж.Чадвар муутай ийм сайд томилж байна гэдэг бол төсвийн мөнгөө үр дүн муутай зарцуулж байна гэсэн үг мөн биз дээ.Чинбат гуай сайн бизнесмэн,олон хүнийг ажлын байраар хангаж байгаа нь үнэн.Гэхдээ иймэрхүү шударга бус байдлаар охиноо сайд болгуулж байгаа нь та�##�агдсангүй.

эрдэнээ.с
эрдэнээ.с
2021-02-16 10:50

Нэвтрүүлэг нөхөх пауз хийх тохиргоо байхгүй болсноос хойш үзэхээ болсон. Уг нь с�##�даггүй байлаа. Үзэгчдийнхээ эрх ашигийг дээдлэх Мэдрэмжгүй хүн сайд хийж чадах уу...

Зочин
Зочин
2021-02-16 17:46

Энэ хүүхэн нэг л хачин үзэгчдийнхээ эрх ашгийг дээдлэх нь битгий хэл хүн хүндлэх ёс суртахуунгүй өөрийнхөөрөө та�####�ж хаясан дээрэлхүү зантай авгай санагддаг ийм сонин зан чанартай хүн сайд хийнэ гэхэд нэг л хэцүү юм шигээ санагдаж байна.Ямар ч л байсан хэр баргын хүнийг тоохгүй тэр тусмаа ядуу хүнийг бол бүүр ч харахгүй харьцахгүй аймаар хүүхэн санагддаг.Энэ хүүхэнтэй лав л ядуухан ард ажил ярьж орж л тусламж авч хэрхэвч чадахгүйээ.Сайдын ажлыг нь нөхөртэйгээ 2 лаа хийх биз

turuu
turuu
2021-02-16 18:36

Turd ajillaj uzeegui turiin said ch gej yu bhaw dee

Зочин
Зочин
2021-02-17 09:01

Ийм амьтан сайд болчих гэж.....гутармаар юмаа. Хэдэн х�##�тар төгрөгөөр төрийн сайдыг худ�##�даж авдаг, өгдөг нь шившиг. Арзайсан үстэй авгай аятайхан �##�хаж гишгэж ч чадахгүй, арзайж ярзайт�##� инээгээд, тангараг өргөж бна гээд төрийн ордонд тэнэгтээд, түмэн олны нүдний булай болоод бсан даа. Алтан хувцас өмсөөд гадаадад тэнэж явахгүй дээ. Мөнгөө барж ядаад....

DD
DD
2021-02-17 09:31

MANAN MANDTU GAI

Зочин
Зочин
2021-02-17 13:43

Ийм соёл тараахаар чинь яаж ч соёлын сайд хийхэв дээ

Зочин
Зочин
2021-02-18 12:34

ЭНЭ ХӨГИЙН БААГИЙ САЙТААС �######�АА БУГ

D
D
2021-02-18 12:36

ЭНЭ ХӨГИЙН БААГИЙ САЙТААС �######�АА БУГ

Зочин
Зочин
2021-02-18 18:24

Яана даа!!! Мөнгөөр бүхнийг болгоно оо гэж.

Kkk
Kkk
2021-02-18 23:50

Odoogiin zasag bol songuuliin zam zasah zorilgotoi zasag baiguulagdsan ni haragdaj baisan shuu dee, gaihaj mederdelteed baih yum alga, Dan popchid mergejliin buschuud olon tomilogdson Setguulch nevteruuleg ch nariig tomilson ni ih uchirtai kkk

zochin
zochin
2021-02-19 13:28

Ene xun xudlaa dur esgesen tsraitai yaav ch said xiij chadaxgui saidyn xemjeenii xun bish ni ilerxii bna

Холбоотой мэдээ

Back to top button