Нийгмийн

Автомашины 0001 УАР улсын дугаар дуудлага худалдаанд 427 сая хүрлээ

НЭМЭЛТ: 11 цаг 45 минут

0001 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл 427 сая 450 мянган төгрөгт хүрчээ. Тус дугаарын ялагчаар иргэн С.Р тодорсон бөгөөд 24 цагт амжиж мөнгөө төлсөн тохиолдолд дугаараа эзэмшиж чадах аж.

НЭМЭЛТ: 11 цаг 20 минут


Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын цахим дуудлага худалдаа үргэлжилж буй. Дуудлага худалдаагаар 0001 УАР дугаар 322 сая хүрч байсан бол, сүүлийн мэдээллээр 375 саяд хүрчээ. Оролцогчид 50 мянган төгрөгийн барьцааг байршуулсны дараа эрх үүсэх бөгөөд урьд өмнөх дуудлага худалдаагаар автомашины улсын дугаар дээд талдаа 175 сая төгрөгт хүрч байсан аж.


НЭМЭЛТ: 10 цаг 39 минут

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын онлайн дуудлага худалдаанд яг одоо 52 дугаар оролцож байна.  Уг дуудлага худалдаанд 0001 УАР дугаар 322 сая 350 мянга хүрээд буй аж. Оролцогчдыг хоёрдугаар сарын 12-ны 09:00 цагаас 14-н ий 23:00 цаг хүртэл бүртгэсэн байна. Нийт 175 оролцогч бүртгүүлсэн байгаа бөгөөд цагийн дараа дуудлага худалдааны цаг дуусах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-02-15 11:01

Хотын дугаарыг орон нутагт хэрэглэж болохгүй ш тээ. Орон нутагт зарж болохгүй

ШИЗО
ШИЗО
2021-02-15 11:18

ХАВРЫН СИНДРОМ ЭРТ ИЛЭРЧ БАЙНА ШҮҮ.

Зочин
Зочин
2021-02-15 12:05

427 сая төгрөгний эх үүсвэр хаанаас олсоныг АТГ-ынхан ш�##�гаарай.Хүнээс 20 сая төгрөгний тайлбар нэхээд хуцаад байдаг билүү

Zochin
Zochin
2021-02-15 12:14

Odoo naad hundee zaaval uguh yostoi 24 avahgui bol ntr gsen yum bhkuu

хүрэлсүх
хүрэлсүх
2021-02-15 13:19

энэ нөхрииг АТГ- с ш�##�гах хэрэгтэй бас нэгэн авилгачиин хамсаатан бгаа Энгиин хүн бизнэсмэн иим тоо зүүх гэж 427 сая төлөхгүй нь мэдээж

Холбоотой мэдээ

Back to top button