Сурвалжилга, Нийтлэл

Автомашиныхаа дугаарыг 427 сая төгрөгөөр аархаж авдаг МОНГОЛ ЗАН

Монгол түмэн эртнээс нааш “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим” гэж үр хүүхдэдээ захиж, сургасаар ирсэн. Харин өнөө цагт энэ сургаалыг эсрэгээр нь амьдралынхаа хэвшил болгоод байх шиг. 9911-тэй дугаар, азын дугаартай том жип, хуучин цагийн хөөрөг, мөнгөн эдлэлээр гоёхыг илүүд үзэх болсон. Нөгөө талаар монголчууд сүүлийн үед харуулахын дон тусаад байх шиг. Лаг дугаар барин, ландгар машин унаж бусдад догь харагдахыг хичээдэг болсон. Адаглаад хэд хоногийн өмнө л гэхэд Цагаан сараар “Хэн нь хамгийн лаг ширээ зассан бэ” гэдэг “уралдаан” өрнөлөө шүү дээ. Хүмүүс сайхан шинэлж, битүүлж буйгаа цахим хуудсандаа нийтэлж буй мэт боловч зарим нь үүгээр дамжуулж ямар идээ зассан, ланжгар ууц тавьсангаа бусдад харуулахыг хичээлээ гэж шүүмжлэх хүн цөөнгүй.

Үнэндээ өнөө цагт монголчууд хэт хэлбэрт анхаарч, эдэлж, хэрэглэж буй зүйлээрээ нэгнийхээ дээр гарах гэж хэтэрхий туйлшрах боллоо. Үүний нэгээхэн илрэл нь машины азын дугаар. Ландгар жип унасан хүн азын лаг дугаартай л байхгүй бол бэлгүй харагдана. Хэдэн саяар ч хамаагүй азын лаг дугаартай машин унавал л тэгээд болох нь тэр. Эдэлж, хэрэглэж буй юмаараа бусдын доор орохгүйг хичээдэг, чухалчилдаг зарим хүн Авто тээврийн үндэсний төвөөс зохион байгуулж буй тээврийн хэрэгслийн улсын  дугаарын дуудлага худалдаанд ихээхэн ач холбогдол өгч байна.

Дөнгөж эхнийх нь сери болох “0001 УАР” дугаарыг нэгэн иргэн 427.450 мянган төгрөгөөр худалдаж авав. Машины дугаарын үнэ хагас тэрбум төгрөгт хүрсэн нь монголчууд иймэрхүү зүйлд хэтэрхий туйлширч буйг бэлээхэн илтгэнэ.

Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж “Одоогоор автомашины азын дугаарын дуудлага худалдааны хамгийн дээд үнэ нь 60 төгрөг байгаа” гэсэн. Тэгэхээр үүнд нэг эргэлзээ бий. Тухайн иргэн дуудлага худалдаанд ялсан ч “0001-УАР” дугаарыг 427 сая төгрөгөөр авах эсэх эргэлзээтэйг тодотгоё. Учир нь тухайн иргэн 50.000 төгрөгийн дэнчин төлөөд дуудлага худалдаанд бүртгүүлсэн. Одоо 24 цагийн дотор төлбөрөө төлж байж “0001-УАР” дугаарыг өөрийн болгоно. Эндээс хоёр гаргалгаа бий. Үнэхээр энэ дугаарыг өөрийн болгохыг хүссэн, боломжтой нэгэн. Эсвэл анхнаасаа авах хүсэлгүй байсан ч зүгээр л үнийг нь хөөргөж, “чулуу хөөлгөсөн” нэгэн.

Ямартай ч дуудлага худалдааны эхний дугаар 427 сая төгрөгт хүрлээ. Бусад дугаар хэдэн зуун сая төгрөгийн үнэ хүрэхийг Балхжав бид хоёр урьдчилан таахын аргагүй.

Азын дугаар өндөр үнэтэй, танил талтай, мөнгөтэй нэгэнд л олддогийг хүмүүс сайн мэднэ.  Ингэж нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаас өмнө азын дугаарууд Авто тээврийн үндэсний төвийн хэдхэн хүний халаасанд орж, лаг дугаар авч лаг харагдах гэсэн хүсэлтэй нэгэнд өндөр үнээр дамлагддаг байсан шүү дээ. Ер нь цар тахалтай, эдийн засаг элгээрээ мөлхсөн өнөө цагт гэлтгүй бусад үед ч энэ мэт хэлбэр төдий зүйлст хэтэрхий туйлшрахаа больё, монголчууд аа.

Мэдээж хүн бүхэн аз жаргалтай амьдарч, сайхан юм эдэлж, хэрэглэхийг хүсэлгүй яах вэ. Үүнийг нь хориглож, хязгаарлаж болохгүй. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, бусдад хамаагүй. Тухайн хүний л мэдэх хэрэг. Гэхдээ таны машин заавал хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй азын дугаартай байлаа гээд, хэдэн зуун сая төгрөгөөр 9911-тэй дугаар, ланжгар хөөрөг барилаа гээд энэ зөвхөн хэлбэр, хэтэрхий туйлшрал төдий. Иргэдийн иймэрхүү хандлагыг овжин ашиглан, хөлжиж буй хүмүүс харин нэгийг бодох хэрэгтэй. “Та 9911-тэй энэ дугаарыг авснаар лаг харагдана, үнэт зүйл бүтээж байна” гэх мэт уран үгэнд нь битгий хуурт. Үнэхээр мөнгөө ямар нэгэн зүйлд зарцуулмаар байгаа бол бизнестээ эргэлдүүл, сайн үйлсэд гараа сунга. Хэрэггүй чамирхал, туйлширсан хандлагаасаа татгалзъя, монголчууд.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-15 12:41

Урд нь ямар их д�##�д бизнес, авилг�##� байсан нь ил гарч байна.

Zochin
Zochin
2021-02-15 12:52

Olson orlogig sain uilsin ayand zartsuulna geed bgag oilgodoggui setguulchuu. Une hureh tusam niigmin emzeg bulginhen uwchin zowlontoi humuust tus dem bolno. Zuw untsguus ni tailbarla.

Сэтгүүлчээ
Сэтгүүлчээ
2021-02-15 12:54

Харин ч өмнөх луйвраа бодвол ил тод Улсад орлого нь орж байна шүү дээ хөө

Тт
Тт
2021-02-15 13:11

Ямар юмныхаа улсын орлого байхав дээ. Сайн үйлст зарцуулна гэж байсан

Guest
Guest
2021-02-15 13:12

yooyootoi humuus ih baih yumaa

Зочин
Зочин
2021-02-15 13:13

Ямар дугаар хэдэн төгрөг хүргэж авсныг ил зарлах буруу, нийтэд нь буюу багцаар нь өнөөдрийн дуудлага худ�##�даагаар тэдэн төгрөгийн орлого оллоо гэж болох юм. Улсад орлого нь орж, д�##�д бизнес ил болж байхад битгий шүүмжлээд бай.

Зочин
Зочин
2021-02-15 13:15

Naad mongo chini ulsiin orlogo bolno. Bitgii shuumjil. Uridiinh ni helbert oruulaad 1 erh medeltnii halaasand oruuldag bolgoh yumu lalraaa

Зочин
Зочин
2021-02-15 13:17

Баян хоосны ялгаа энэ шүү дээ.урд нь мөнгөөр дугаараа авсан хүмүүст хариуцлага тооцохгүй гэвэл маш том хэрэг илэрч хөрөнгө хураагдана.даанч хууль нь тийм биш.

Дэмжинээ
Дэмжинээ
2021-02-15 13:34

Улсад бүртгэлтэй хөрөнгө болно.тэгээд бодоод үзээрэй.бас мөнгөө цэвэршүүлж авна.дээр нь төсөв бүрдэнэ яагаад болохгүй гэж.

Зочин
Зочин
2021-02-15 13:36

Awch chadaxgui gedegt 1000% itgeltei bn. Ingej xudlaa naadxaa bolimoor yum xerew awaxgui bol une usgusun bux xumuusiig onigoo bolgood delgex xeregtei

Bat
Bat
2021-02-15 13:36

Awch chadaxgui gedegt 1000% itgeltei bn. Ingej xudlaa naadxaa bolimoor yum xerew awaxgui bol une usgusun bux xumuusiig onigoo bolgood delgex xeregtei

Зочин
Зочин
2021-02-15 13:41

Ш�##�гуул

Зочин
Зочин
2021-02-15 13:52

АРАБЫН БАЯЧУУД МАШИНИЙ ДУГААРАА ДУУДЛАГААС САЯ САЯ ДОЛЛОРООР АВДАГ ГЭСЭН ЭНЭ ЖИШИГ ЗӨВӨӨ МАНАЙД АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХУЛГАЙ Л БАЙСАН ОДОО УЛСАД ОРДОГ БОЛЛОО

zochin
zochin
2021-02-15 13:56

denchind tavisan munguu avakhgvi uimvvlsen hunur bna

Зочин
Зочин
2021-02-15 14:09

ЭНЭ БОЛ ДЭЭД ЗЭРЭГИЙН ТЭНЭГ ХҮНИЙ ҮЙЛДЭЛ АТГ ЭНЭ ХҮНИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ЯМАР Ч ТЭНЭГ ХҮН ХӨДӨЛМӨРЛӨЖ ОЛСОН МӨНГӨӨ ИЙМ ЗҮЙЛД ЗАРЦУУЛАХГҮЙ СУЛ АВИЛГАЛААР АВСАН МӨНГӨӨ Л ИЙМ ЗҮЙЛД ЗАРЦУУЛАНА. ХОЁР ЛАНД 200 АВАХ МӨНГӨӨР ЯМАР Ч АМЬДРАЛД ХЭРЭГГҮЙ ТОО ХУДАЛДАЖ АВНА ГЭДЭГ ТЭНЭГЛЭЛ ДОРОМЖЛОЛ АТГ ЗААВАЛ ШАЛГАЖ ЭНЭ МӨНГӨНИЙХ НЬ ЭХ ҮҮСВЭРИЙГ ОЛЖ ТОГТООЖ АРД ИРГЭДДЭЭ МЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Baatarkhuu
Baatarkhuu
2021-02-15 14:16

Азийн дугаар гэж юу байхав дээ. Х�##�уурна х�##�уурна гэхэд арай л бишээ.

Зочин
Зочин
2021-02-15 15:33

Avilgachin avsan baihaaa...mungu hiih gej ymar ydrah bish

ддд
ддд
2021-02-15 16:20

Азын дугаартай машин зарна. Эсвэл шууд 2016 оны 200, механик, V6-р сольно.

Зочин
Зочин
2021-02-15 16:50

Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү маньд хамаагүй байхаа сэтгүүлчээ.

Галаа
Галаа
2021-02-15 18:31

Авч л байг замаа засах мөнгөтэй болно биздээ

Зочин
Зочин
2021-02-15 20:34

Улсад овоо орлого орж бна. Болоош дээ. Сайн үйлсэд зарцуулах юм гэсэн. Юунд нь дургүйцнэ вэ. Хэдэн дугаарын ченжүүд тэдний гэр бүлүүд л дургүйцэж бгаа байх даа. Харин сэтгүүлчид ийм ажлыг дэмжсэн мэдээлэл оруулах байт�##� улсаас явуулж бгаа ажлыг харлуулж болохгүй биздээ.

Зочин
Зочин
2021-02-15 22:33

Зөв ажил болжээ.Авах хэрэгтэй бол мөнгөө төлөөд авна биз.

Зочин
Зочин
2021-02-15 23:13

Хувийн нууцыг хуулиар хамга�##�ах юу болсон бэ. Ингэж дугаарыг нь олонд зарлах хэрэг байсан юм уу. Одоо дахин ийм дуудлага худ�##�даа явахад хүн нийтэд зарлуулж авар уу. Улам д�##�д хэлбэрт орох биш үү

zOCHIN
zOCHIN
2021-02-16 02:12

11 тэй дугаарын бизнесс эрхлэгчид иймэрхүү худлаа туйлшр�##� үүсгээд байдаг т�##� бий шүү. Иймэрхүү хоосон хөөрөгдөлөөр бизнесс хийдэг гаруудыг зохицуулах хууль хэрэг болж байгаа нь харагдаж байна. 11 тэй дугаарын бизнесс эрхэлдэг нэг гар нэлээн томорсон ярилцлага өгсөн харагдана лээ. Оргүй хоосон газар ирээд хоосон ертөнцөөс мөнгө босгочихсон юм шиг бусдыг боловсон маягаар луйвардаж олсон мөнгөө чөлөөт зах зээл гэж аяг�##�цгаах хүмүүс олширчээ. Энэ гар үнэхээр энэ дугаараа авахгүй бол ямар зорилготой үнэ хөөрөгдсөнийг ш�##�гаж олон нийтээр үнэн мөнийг хэлэлцүүлэх хэрэгтэй. Дугаарын ченжүүдийг зохицуулах хууль хэрэгтэй болжээ.

эгэл
эгэл
2021-02-16 02:56

Эрхэм ээ наад дугаарыг чинь 1айл л авчээ,янз нь .Олон тоогоор бичиж хөөрөгдөөд яах билээ.Олон айл зутруухан л байгаа

Зочин
Зочин
2021-02-16 09:10

Үнэхээр мөнгөө төлөөд авч чадаж байгаа бол сайн л бна шүү дээ!! Авилгач авна уу бизнесмэн нь авнуу, мөнгө нь монголын сайн сайхны төлөө зарцуулагдаж бгаа бол болж!! Харин өмнө нь энэ их мөнгө хэний кармайд ордог байсан нь сонирхолтой бна!!! Ганцхан дугаар хагас тэрбум гэж бодохоор дамлан худ�##�дагчид өнгөрсөн 30 жилд хэдэн зуун тэрбумыг олсон байх магадл�##� бна!!

Зочин
Зочин
2021-02-16 10:07

Монголд маань Авилг�##� ямар түвшинд байсан, одоог байгааг илэрхийлж, чулуу хөөлгөсөн байх. Юу гэж тийм үнээр энэ дугаарыг авах вэ дээ. Тусгай �##�батууд ажилласан байна. Ккк

иргэн
иргэн
2021-02-16 10:08

Хаа ч байхгүй тэнэглэл

зочин
зочин
2021-02-16 11:39

Одоо үүрэн утасны компанууд нөгөө азийн дугаартай утасны дугааруудаа 500 сая гэж хөөрөгдүүлэх юм байна л даа тэр мөнгө үхснийхэн улсын төсөвт орох билээ тэнэг хүн биш л бол зүгээр хэдэн үүрэн утасны компанинуудын захир�##� нэртэй ухануудыг нэг шөнийн зугааны мөнгө болоод дуусана л бз дээ

Зочин
Зочин
2021-02-16 12:13

Энэ хүний машины дугаар авсан мөнгийг шударгаар хөдөлмөрлөсөн иргэн 35 жилийн турш цилингаасаа сар бүр 1 сая ₮-ийг хуримт�##�снаар босгоно гэсэн тоо бодлого бодож гайхшрав. Яасан үнэ цэнэгүй мөнгө вэ ш�##�гах хэрэгтэй

Батаа
Батаа
2021-02-16 13:07

Энэ бол хэт баяжсан хулгайч , луйварчин , ядуу энгийн
ард гэсэн байж боломгүй хоёр туйлд нийгэм хуваагдаж байгаагийн илрэл юм .. Хулгай хийж олсон
эд баялаг үнэ цэнэгүй байдаг учраас иймэрхүү байдлаар үрэхэд харамс�##� дагуулдаггүй юм гэж Английн нэг эрдэмтэн хэлсэн байдаг юм .

mongol
mongol
2021-02-16 13:51

hun yu avch bna unaj bna barij bna ta nart tui ch hamaagui duugai haraad hevtej bai

Настан
Настан
2021-02-16 14:12

Үгүй мөн донтож дууслаа даа, ямар ч дугаартай байсан яадаг байнаа. Энэ дугаар авсан хүн машинтайгаа нисэх юм болуу даа. Ээ УМ БАЗАР ВААНИ ХУМ ПАД СУУХАА.

нэр
нэр
2021-02-16 15:27

мөнгөтөй хүн лаагаа идэнэ үү луувангаа иднэ үү

зочин
зочин
2021-02-16 16:59

энэ 427 саяаар дугаар авсан нөхөр сайн үйлсэд гар сунгасан бол уу?

Зочин
Зочин
2021-02-16 18:39

ㅁазын дугаар авлаа гээд өвчин тусахгүй дээшээ амьдрадаг бол яахав. Ингэж мөнгө зарж байхаар нэг боловч иргэнд тус�##�ж нас буян нэмэхээ бодож болдоггүй юмуу. Арай л юмаа. Бурхан минь

Хэ хэ
Хэ хэ
2021-02-16 19:44

Энэ бол солилрол. Авсан этгээд бурийн монгоны эх уусвэрийг ш�##�гах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-02-17 20:28

Shunaltai huuhnuud saya saya tugrugiin unetei gutal tsunh huvtsas umsdug bishu deer ni eemeg bugj tsag

Холбоотой мэдээ

Back to top button