НИЙГЭМ

“Файзер” вакцины 25.000, “Астразенека”-гийн 276.000 тунг хүлээж авна

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан Ахлах менежер Керри Гиинтэй өчигдөр цахимаар хуралдаж, КОВИД-19 халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын талаар мэдээлэл солилцсон байна.

Монгол Улс, Эрүүл мэндийн яам КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25,740 тун, “Астразенека” вакцины 163,200-276,000 тунг вакциныг хүлээж авахаар бэлтгэл ажлыг хангаж  энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөөд байгаа аж.

Харин “Астразенека” вакциныг ДЭМБ-аас яаралтай хэрэглэх вакцины жагсаалтад оруулж батлагдмагц, гуравдугаар сарын дунд үеэс Монгол Улс руу эхний ачилтыг хийхээр зорьж ажиллаж байгаагаа,  вакцин нийлүүлэх ажилд бүх талаар  хамтран ажиллахаа Керри Гиин илэрхийллээ гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-02-16 10:18

Pfizer-ийг нь дээгүүрээ булаац�##�даад хийлгээд дуусна, Харж л байгаарай. Одоогоор батлагдсан хамгийн сайн нь байх. Харин бусад нь туршилтын туулай.

vaccine huleegch
vaccine huleegch
2021-02-16 13:20

Yasan uddag yum be?. Israeld sain ur dun haruulj bgaa Pfiser-n vaccine-g ahiu avch boldoggui yum uu?.

Холбоотой мэдээ

Back to top button