НИЙГЭМ

Гадаадаас ирсэн иргэдийг 10-аас олон хоног тусгаарлахгүй байх чиглэл Шадар сайд өгчээ

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх ЭМЯ-ны мэдээллийн үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг тусгай нислэгийн талаар танилцууллаа.

Тэрээр “УОК-оос гадаадаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн тоог хоёр, гуравдугаар сард нэмэхээр ажиллаж байна. Өмнөх саруудад 4-5 тусгай нислэг байсан. Үүнийг нэмнэ.

Түүнчлэн Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан гадаадаас тусгай нислэгээр ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлахгүй, ер нь 10-аас олон хоног тусгаарлахгүй байх чиглэл өгсөн” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-16 17:34

Маш зөв.Одоо л оилгож бна даа.Өмнөх нөхдүүд 21 хоногоор овоо бизнес хиисэн дээ

Холбоотой мэдээ

Back to top button