УЛС ТӨР

С.Амарсайхан: Үзүүрлэсэн амжилтыг нь үндэслэн О.Балжинням аваргад даян аварга цол олгох нь буруу

Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж байна.

Улсын аварга О.Балжиннямд даян аварга цол олгох хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Би Д.Тогтохсүрэн даргатай санал нэг байна. Хоёр аваргатай нэг наадам гэж байж болохгүй. Яаж ч бодсон.

Улсын арслан цолтой бөх ес даван түрүүлбэл улсын аварга болно гэж хуульд тодорхой бий. Түрүүбэл л аварга болно. Үзүүрлэсэн бөхөд аварга цол олгох асуудал байж болохгүй. О.Балжиннямын үзүүрлэсэн амжилтыг үндэслэн даян аварга өгөх нь буруу.

Саяны хэлдэг шиг улам ойлгомжгүй, талцаж хуваагдахыг дэвэргэх асуудал болно. Үүнийг МҮБХ, ажлын хэсэг анхааралдаа авсан биз дээ. Улсын наадамд түрүүлсэн бөхийг аварга гэж хүндэлсээр ирсэн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-06-16 20:07

Яаж ч бодсон түрүүлсэн бөх түрүүлсэн наадамдаа л цол авдаг биздээ. Ямар дайнд гарамгай байлдаад амь үрэгдсэн хүнд улсын баатар цол нэхэн шагнаж байгаа биш. Ийм б####ай хууль хэн оруулж ирдэг байнаа. Мунхаг бүхэн бөхчүүдээс гарах юм. Б####жинням нь горьдоод суугаад байхаар “үгүй” гээд хэлчих
ухаан байдаггүй л амьтан юм байхдаа.

Зочин
Зочин
2022-06-16 20:50

Амарсайхан хэнд цол өгөх гээд бхйна

Зочинддд
Зочинддд
2022-06-17 12:09

Маш зөв шийдвэр

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x