УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Амарсайхан: Намайг чөлөөллөө ч миний үнэт зүйл, үзэл бодлыг хэн ч чөлөөлж чадахгүй

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан нь албан тушаалаасаа огцорсон тухай асуудлаар болон дараагийн ХЗДХ-ийн сайдын албан тушаалд томилогдох Г.Тэмүүлэнгийн тухай (2026.09.21) хэвлэл мэдээлэлд өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр:

"Хулгай зэлгий, хууль бус асуудал, зохион байгуулалттай, гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой мэдээлэл би хийсэн. Хууль бус бусармаг үйл ажиллагаатай эвлэрээгүйнхээ төлөө би нэг битгий хэл 20 удаа ажлаа өгсөн ч надад харамсах зүйл байхгүй. Засгийн газар нь хүртэл дуугарч чадахаа больтол барьцаалагдчихсан байна. Хэдий богино хугацаанд ажилласан ч би хар тамхитай холбоотой асуудал, хууль бус алт олборлолттой холбоотой асуудал, төрийн байгууллага дахь явцуу эрх ашгийн сонирхлоо гүйцэлдүүлдэг бүлэглэлүүд гэх мэт асуудлууд дээр ажилласан.

Намайг өнөөдөр чөлөөлж болно. Гэвч миний үнэт зүйл, үзэл бодлыг хэн ч чөлөөлж чадахгүй.

МУ-д өнөөдөр дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна. Гэвч бүх түвшинд нуун дарагдуулж ирсэн. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар би цаашид ч шүгэл үлээнэ. Надад дурдаагүй сэдэв, нэр олон бий. Намайг албан тушаалаас хөндийрүүлж болно. Гэхдээ миний олж харсан улс орны аймшигтай хувь заяатай холбоотой асуудал, мэдээлэл, баримт нотолгооноос намайг устгачихдаггүй юм бол намайг хэзээ ч холдуулж чадахгүй. Би ХЗДХ-ийн сайдын ажлыг аваад таван сарын хугацаа болсон. Энэ бол том бүлэглэл, том сүлжээ. Энийг илчлэхэд таван сараар зогсохгүй олон жилийн хугацаа хэрэгтэй."

Тэрбээр ХЗДХ-ийн дараагийн сайдыг томилох асуудал дээр захиж хэлэх захиас байгаа тухайгаа мөн ХЗДХ-ийн сайдад томилогдохоор яригдаж буй УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

"Дараагийн сайдад асар их дарамт ирнэ. Маш их хатуу зарчим шаардлагатай. Ажлыг нь хийлгэхгүй байх оролдлого, янз бүрийн нөлөөллүүд гарч ирнэ. Гэр бүл, үр хүүхэд, амь нас, эрүүл мэндээр нь барьцаалах гэж оролдоно. Зугтаж ухарч болохгүй."

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Бүжинлхам

Э.Бүжинлхам - СУИС-ийн Театрын Урлагийн сургуулийг кино жүжгийн зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн. 2026 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагт улс төр, эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
EhdЗочин
EhdЗочин

Za shaa ci buzraasaa bolj ogcrchood, maniigaa giiguulehbgj yavj bgaad helmegdsen um shig shaana biz samar cin

Зочин
Зочин

Занаад бгаан байхдаа чааваас

Zochin
Zochin

Хог шаар болчмхоод юу гнж гонгиноод бна

Зочин
Зочин

Нам нэртэй МАНАН мафийн Алуурчид Хулгайчид Луйварчид Дээрэмчид 36 жилийн турш гадаад эзэдтэйгээ хамтарч монголчуудыг доромжлон монголын баялагийг ухаж цуслан эхнээсээ Алуурчин элбэгдорж, Алуурчин элбэгдоржийн тайган банди мэт Шаарууд өлөн бөөснүүд гадаад эздийнхээ хошногоны нүхэнд очиж нуугдсан
Эйпштэйд хүүхэд зарсан хүний наймааны олон улсын гэмт хэрэгтнүүд болох Алуурчин элбэгдорж, түүний шадар туслах гадаад хэргийн сайд байсан пүрэвсүрэн 2 яагаад хүний наймааны хэргээрээ шалгагдахгүй байна ????? Монгол охиноор шинэ шөл уулгана, монгол охин шаалгуулж жаргаана гэсэн майлүүдийг нь дэлхий даяар зарлачихаад байхад монголын төр Алуурчингаас хахуулиа авчихаад таг дуугүй сууна

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Ххх
Ххх

Үнэт зүйлс гнүү ккккк Донгосдог хулгайч вээ. Төрөөс төрсөн тэрбумтан

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Сайд.байх.их дуртай.юи.байна.
Өөр ажил.хийнэ.биз.
Сүртэй.гэдэг.нь.Их хэлмэгджээ.

Зочин
Зочин

Ха ха энэ мэтийн новшнууд л улс орныг самарсан бус уу. Одоо нэг ариухан амьтан болчих гэж

Холбоотой мэдээ

Back to top button