Ерөнхий сайдад заалнаас нэр дэвшиж байсан Г.Тэмүүлэн ХЗДХ-ийн сайд болж чадах уу

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ганзоригийн Тэмүүлэнг томилох асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдаан өнгөрсөн долоо хоногт ирц бүрдээгүйн улмаас хойшлогдсон. Эрх баригч МАН-ын хагарал ямар түвшинд хүрснийг, 30-ийн тал нь намын даргынхаа байгуулсан Засгийн газрыг унагахаас ч сийхгүй байгаагаа ийн харуулав.
2016 оноос хойших 10 жилийн хугацаанд найм дахь Хууль зүй, дотоод хэргийн сайдаа томилох гэж буй нь энэ юм.
МАН төрийн эрх барьсан өнгөрсөн хугацаанд С.Бямбацогт (2016-2017 он), Ц.Нямдорж (2017-2021 он), Х.Нямбаатар (2021-2023 он), Б.Энхбаяр (2023-2024 он), О.Алтангэрэл (Хамтарсан Засгийн газрын үе буюу 2024-2025 он), Б.Энхбаяр (2025-2026 он), С.Амарсайхан (2026 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарын 16 хүртэл) нарын зургаан хүн долоон удаа ХЗДХ-ийн сайдын сэнтийд заларчээ.
Харин одоо найм дахь нь Г.Тэмүүлэн болох уу, үгүй юү гэдэг ээдрээтэй цаг үе ирээд байна. Асуудлын гол нь Г.Тэмүүлэндээ ч биш, УИХ дахь МАН-ын бүлгийнхний эрх мэдэл, эрх ашгийн төлөөх эх адаггүй талцалд байгаа юм.
Түүний хувьд парламентад гурван удаа сонгогдож, Төсвийн байнгын хороо болон Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны даргын албыг чамгүй удаан хугацаанд хашсан. Австрали болон АНУ-д боловсрол эзэмшиж, Ашигт малтмал газрын тосны газраас ажлын гараагаа эхэлж, “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн дэд захирал, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн дэд сайдаар ажилласан туршлагатай тэрбээр ХЗДХ-ийн сайдын албыг хаших потенциалтай.
Харин аав нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг бөгөөд Монголын ганц “саалийн үнээ”-гээ “Жаст”-ын Ш.Батхүүтэй нийлэн гадаадын банканд зээлийн барьцаанд тавьсан гэдгээрээ олзлогддог гэмтэй.
“Хунтайж нарын фракц” гэгдэх бүлэгт хамаардаг Г.Тэмүүлэн өнгөрсөн жил Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад заалнаас нэр дэвшин, эдийн засгийн эрх чөлөөний тухай байр сууриа ч илэрхийлээд амжсан амбицтай нэгэн. Тиймдээ ч УИХ дахь намын бүлгүүдийн аль аль тал нь шууд дэмждэггүй юм гэхэд илт үгүйсгэх хэцүү, “дундын бүс”-ийн хүнээр ХЗДХ-ийн сайдаа сольж, Засгийн газраа торгоож үлдээх горьдлого Н.Учралд байгаа нь тодорхой.
30-ийн бүлгийн төлөөний хүн С.Амарсайханыг Засгийн газраасаа хөөчхөөд оронд нь хэнийг хууль зүйн салбарынхаа сайдаар тавих вэ гэдэг нь улс төрийн хүрээнийхэн, ялангуяа МАН хавиар тархи гашилгасан асуулт байсан нь дамжиггүй.
Ийнхүү олон хүний арааны шүлсийг гоожуулж, бас олон хүний араа шүдийг хавируулдаг ХЗДХ-ийн сайдын албанд Г.Тэмүүлэнг томилохоор болсонд 30-ийн тал дургүйцлээ илэрхийлэн “ажил хаячхаад” буй.
Өнгөрсөн пүрэв гаргийн чуулганы ирцэндээ ороогүй МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүний олонх нь цөөнхбуюу 30-ийн талынхан байсан. Өнөөдөр тэд чуулгандаа сууж, МАН-ын дарга, Ерөнхий сайдынхаа нэр дэвшүүлсэн хүнийг ХЗДХ-ийн сайдаар томилох танилцуулгыг хийлгэх, эсэхийг харах л үлдлээ.
Харин нэр дэвшигч Г.Тэмүүлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Арвайхээрт болсон МАН-ын Удирдах ажилтны бүсийн зөвлөгөөнийн үеэр “Бидэнд хамгаалах үнэт зүйл, зарчим, эрх чөлөө бий. Хамгаалах ёстой улс орон, ирээдүй ч бий. Энэ ч үүднээс ардчиллыг хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө МАН-ын дарга Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын шударга ёсны төлөөх тэмцэлд хариуцлагатайгаар хүчээ өргөхөө мэдэгдье” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
105 жилийн түүхтэй МАН төрт ёсны эв нэгдэл, үнэт зүйл, зарчмаа барьж чадахгүй бол АН-д найдахаас өөр сонголт Ерөнхий сайдад үлдэхгүй. Гэвч Г.Тэмүүлэн арайхийж ХЗДХ-ийн сайд боллоо гэхэд Ерөнхий сайдтайгаа хамт танхимаараа огцорч, хамгийн богино хугацаанд сайдаар ажилласан намтрын эзэн болох ч эрсдэл давхар байна.
Л.Аргамжин












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30-iin tal gej shantaajid surtsan xeden gishuudiig odoo zailuulbal taarna
Ganzorigiin Temuulen gej bas l neg Huntaij bna shd aavig ni hardaa
Хүн ямар эцэг эхээ сонгож төрөх биш эцэг эхийн хийсэн зүйлийг үр хүүхдэд нь хамаатуулдагаа болио
Erdenetig barytsaand tavisan xunii huu saigaar yagaad Huul zuiin salbariig udirdah ystoi ym
Temuulen uuruu ch gs erhiin balmad Erdenesiin munguuroo garch irsen bj surtei ym yarix ym
10 jild 8 dah saidaa solij bgaa ni ene nam yamar dampuu bgaag haruulj bn
Uchral Zasgiin gazaraa togtooj uldeh gej yanz yanziin l argatsaaj bna d
MAN-iin dain chimeegui irgediin amidrald nolooldog ni mash haramsaltai
Irmeh tsag bolson gatsuulaad bga irz chin odoo hurchihvol ch gants saidaa tomiolchih ym san
Iim ih zurchiltei bhad ene Zasag udahgui e tarchih biz
saad soligdood yu ch uurchlogdohgui shd hungun tsasand awtssan ulsturchid
AN-d naidahaas uur argagui boltoloo dampuurch bgaa MAN odoo taraasai
Temuulen said bolloo gehed erdoo l sabarin huurag bolno sht
Mongol ulsad tur gej bna uu danda namiin gatsaa xerul
Irzedee suuhgui bga gishuudee shuuhed ugch irzde bulyahuulah xeregtei
Рио тинтотой хийх хэлцлээ нэгэнт хийчихсэн, баахан буулт хийчихсэн хойно Тэмүүлэнг авчирлаа, уг нь энэ хэлцлээс өмнө авчраад хэлэлцээ хийлгүүлсэн бол Монгол Улсын эрх ашигт нийцэх байлаа. Одоо бол Тэмүүлэн яаж ч хичээгээд нэгэнт тохирчихсон хүрээнээс гаргаж хэлэлцээ хийж чадахгүй. Харамсалтай л байна. Одоо хууль зүйн шинэчлэл хийх тал дээрээ түлхүү анхаараад, дотоод хэргийн асуудлаа дэд сайддаа бүрэн хариуцуул. Одоогийн дэд сайдаа бол сольсон нь дээр байх. МөнхЭрдэнэ сайн хуульч байх, гэхдээ одоо зөвшилцлийг хангаж чадах, төв байр суурьтай хүн хэрэгтэй. Монгол Улс иргэний болон захиргааны эрх зүйн шинэчлэлээ зохих түвшинд хийсэн, харин одоо эрүүгийн эрх зүйн шинэчлэл, худалдаа бизнесийн эрх зүйн шинэчлэлээ хийх цаг болжээ. Үгүй дээ л Дампуурлын тухай хуулиа шинэчилмээр байна
huulich bish bnshdee, erh zuich ch bish bn shdeee
Odoo ingej shantaaj hiij saadiin sandal bulaazaldaahaa bolioch darga naraa
Монголын төлөө чадна