Энтертайнмент

Т.Нарсар, хүү Bembee-гийн хамт монгол ардын дуун дээр рок ковэр хийжээ

“Хурд” хамтлагийн гишүүн асан, “Нарсар” студийн үүсгэн байгуулагч Т.Нарсар, хүү “Bembee” буюу Н.Эрхэмбилэгийн хамт рок ковэр хийжээ.

Bembee-гийн хувьд сүүлийн хоёр жил дэлхий даяар хит болж буй дуунууд дээр гоцлол бөмбөрийн ковэр бичлэг хийж, цахим орчинд байршуулж байгаа нь олны талархлыг хүлээдэг. Энэ удаад монгол ардын Үүлэн бор, Алтан хундага дуунууд дээр тэр аав Т.Нарсарын хамт ажиллажээ.

Т.Нарсар гоцлол гитарчнаар, хүү нь бөмбөрчнөөр хоёр талаас ажилласан уг ковэр бичлэг цагаан сарын баярыг тохиолдуулан Youtube хуудсаар цацагджээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button