УОК: Отроор яваа малчдад өвс, тэжээлийн тусламж хүргэнэ

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр боллоо.
Хурлаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, суурин болон явуулын шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцэв.
Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх зохицуулалт хийх, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгодог байх боломж бүрдүүлнэ.
Цаашид тусгаарлалтын хоногийг багасгаж, гэрт тусгаарлаж цахимаар хянах тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзлээ.
Хаваржилт хүндэрч байгаа аймгууд болон отроор яваа малчдад өвс, тэжээлийн тусламж хүргэнэ
Хүнсний зах, бөөний төвүүдийг шат дараатай нээж байгаа учир зохиомол үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгав.
Хаваржилт хүндэрч байгаа аймгууд болон отроор яваа малчдад өвс, тэжээлийн тусламж, төрийн үйлчилгээг тухай бүр нь хүргэж байхыг аймгуудын Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо. Онцгой комиссын зарим шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэж Монгол Улсын Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ацны чинь өвс тэжээл пиздаа малчид өврөөс чинт гарсан уу
Ингээд эрүүл бус юм яриад бдгын архидаад баярлаж явхаар мөнгөө өвс тэжээл авхаар хадгалаад байж болдоггүй юмуу авдаг юмаа бүгдыг үнэгүй аваад байж ноос ноолуурын үрамшуулал сүү цагаан идээ махнаас олоод байгаа мөнгөө юунд зарцуулдагын иргэдээс хамгын тогтвортой орлоготой хүмүүс шунал архидалт залхуурал ноёрсон амьтад юмаа
Санал авах гэж хөдөөний малчин хүмүүсд тал их засах юм даа төрийн албан тушаалтангууд . Мал малчидын амьдралын баталгаа амьд үйлдвэр шүү . Хувийн өмч болсон малаа малчид хөдөлмөрлөж , өвс тэжээлээ авч малаа оторлож таргалуулж онд мэнд оруулахын зүтгэх хэрэгтэй тэд ямар хүмүүсийн төлөө амьдарч байгаа юм уу . Бусдын нуруугаа бөгтийтөл зүтгэж хөдөлмөрөлсөн татварын мөнгөнөөс яах гэж ноос ноолуур , түүхийн эдийн урамшуулал авдаг юм бэ ? Ичээч малчид өөрсөдийнхөө төлөө малаа маллаж , шударга татвар төлж амьдарч чадахгүй байна уу ?