ДЭЛХИЙ

Ким Жон Уны эхнэр нэг жилийн дараа олны нүдэнд үзэгдлээ

Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Уны эхнэр нэг жилийн дараа олны нүдэнд үзэгдсэн талаар тус улсын төрийн өмчит хэвлэлээр мэдээлжээ. Мягмар гарагт Ким Жон-илийн төрсөн өдрийг тохиолдуулан (2021.02.16) Ким Жон Ун эхнэр Ри Сол-жутай тоглолт үзсэн байна.

Төрийн өмчит хэвлэл тус тоглолтын талаар мэдээлэхдээ Ким Жон Уныг Ерөнхийлөгч хэмээн нэрийдсэн аж. Үүний өмнө өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг түүнийг анх удаа Ерөнхийлөгч хэмээн нэрийдсэн билээ. Ким Жон Уныг ихэнхдээ “Chairman” буюу дарга хэмээн дууддаг юм.

Өмнөх жилүүдэд томоохон үйл явдал болоход Ким Жон Унтай түүний эхнэр үргэлж хамт явдаг байсан боловч өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас хойш хатагтай Ри үзэгдээгүй юм. Тэрбээр удаан хугацааны турш харагдаагүй учир түүнийг жирэмсэн болсон эсвэл эрүүл мэндийн асуудал тулгарсан гэсэн таамаглал гарсан билээ.

Тэгвэл Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албанаас мэдээлснээр бол хатагтай Ри “КОВИД-19”-ийн халдвар авахаас сэргийлэн олон нийтийн газар явахаас зайлсхийж хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөсөн байж магадгүй гэнэ

Одоогийн байдлаар Умард Солонгост “КОВИД-19”-ийн тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байгаа ч мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар бол халдвар илрээгүй байх магадлал бага хэмээн үзэж буй.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button