УЛС ТӨР

С.Амарсайхан: Аюул эрсдэлгүй болсон цагт танхимаар хичээллэнэ

Шадар сайд С.Амарсайхан цахим хуудсаараа дамжуулж “Дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар ажиллаж байгаа учраас гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан.”  гэлээ.

Тэрбээр сурагчдад хандан:

“Сайн байцгаана уу?
Эрхэм хүндэт хүүхэд багачууд, сурагчиддаа   энэ өдрийн мэндийг хүндэтгэн дэвшүүлье. 
Халдварт өвчний улмаас хүүхдүүд та нар минь хичээлийн жил дамнан теле, цахимаар хичээллэж байгаа учраас анги хамт олноо, найзуудаа, багшийгаа, бас сургуулиа санаж байгаа.

Гэвч цар тахлын голомттой үед  олон хүн нэг дор цуглах нь халдвар тархах эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлж, цахимаар хичээл үзэхээр сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч эрсдэлийг бүрэн арилгах хүртэл хүүхдүүд та нарыгаа теле хичээлээ тогтмол үзэж, гэрийн даалгавраа цаг тухай бүрт нь багшдаа шалгуулж, идэвх чармайлттай суралцахыг хүсч байна. Чин сэтгэл, хичээл зүтгэл байхад ямар ч хэцүү бэрх нөхцөлд эрдэм номыг шамдан суралцаж болдог тухай “Хүжийн гал” өгүүллэгт гардаг.

Харин өдгөө цахим хичээлээ ухрааж, нөхөж, давтан үзэх боломжтой, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, хүссэн үедээ анги хамт олон, багш нартайгаа цахимаар уулзах боломжтой технологийн дэвшилтэт сайхан цаг үед суралцаж байна. Зөв ашиглаж чадвал энэ бол  боломж юм.

Тэгвэл цөөнгүй сурагчид цахим сургалтын хичээлдээ бүрэн хамрагдаж чадахгүй нөхцөлд байсаар байна. Бид бүх нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж буй энэ цаг үед хүүхдүүд та бүхэн хайртай гэр бүлийнхээ төлөө, эх орныхоо төлөө оруулах үнэтэй хувь нэмэр бол хичээл сурлагадаа шамдах явдал юм шүү.

Магадгүй хожим том болоод хүүхдүүд та нар энэ үеийг “Үсэглэлийн баяраа хийж амжаагүй нэгдүгээр ангийнхан”, “Хонхны баяраа цахимаар хийсэн төгсөх ангийнхан” гэх зэргээр дурсан ярицгаах болов уу.

Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна. Энэ бүх бодлого шийдвэрийн үр дүнд дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар ажиллаж байгаа учраас 3-р сарын 1 нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан.

Монголчууд бид “Эрүүл биед саруул ухаан оршдог” хэмээдэг.  Аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө нь эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, хил гааль, мэргэжлийн хяналтын албанд ажилладаг олон хүүхдүүд тэднийгээ юуны төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгааг сайн мэдэж байгаа. 
Шинэ жилээр Өвлийн өвөөд захидал бичсэн олон хүүхдийн хүсэлт дунд “Коронаг манай дэлхийгээс явуулаад өгөөрэй” гэсэн чин сэтгэлийн үгтэй зурвас байсан байх…

Ертөнцийн хүүхдүүдийн энэ хүсэл удахгүй биелнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.  Би ААВ хүн. Олон олон аавууд надтай адил эрсдэл бүхнээс үр хүүхдээ хамгаалж эрүүл байлгахыг нэн тэргүүнд үзнэ гэж итгэж байна. Сайхан цагийг ХАМТДАА авчирч хүүхэд шуугисан их өргөөний  хаалгыг  нээцгээе” гэжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

20 Сэтгэгдэл

  1. боловсролын сайдын, хэсэгчлээд ч гэсэн танхимаар оруулах санаа яасан бэ, дотроо та нар зөвшилцдөггүй юмуу, Улаанбаатараас бусад газар өвчин гараагүй байгаа биздээ…

  2. Хэзээ ч аюулгүй болохгүй бол яах вэ? Хэсэгчлээд ч гэсэн танхимаар оруулах боловсролын сайдын зөв шдэ,эрх мэдэлгүй юм бол боловсролын сайдаар яадгийн бүх ажлыг шадар сайдын та####лаар болох юм уу? Тэнэг

  3. Энэ эсэргүүцээд бгаө м####нуудаа…хүүхэд чинь х####двар авах тим схан бна уу…гай газөр дороос гахай модон дотроос…Дараа нь харамсаад ч барахгүй блж оройтсон хойно нь эргээд төр засгаа хараагаад хашгирна биз..

  4. Цахимаар хичээллүүлж танхимаар оруулахаа хойшлуулсан бол цахимаар хичээллүүлэх нөхцөлдөө анхаараачдэ ! Хөдөө орон нутгууд чинь интернэт сүлжээгүй газар хэр их билээ. Хичээлээ зурагтаараа үзсэн ч зөвхөн Gmobile skytel ийн сүлжээ барьдаг газар хүүхэд ирц болон гэрийн да####гавар ш####г####таа өгөх гэж л сүлжээтэй газар очиж эсвэл аймгийн төв орох уу ? Бас төгсөх ангийн хүүхдүүдийг ч болов танхимаар 3н ээлжээр оруулж болно шд. Ядаж л гараа х####дваргүйжүүлж мэдэх хүүхдүүд.

  5. Haraal idsen niigem b### ygj oyutnuudaa oruulaachee oyutnuud cni ucir oilgiishd uls tur ni hurtel oyutnuudaa hog deer haytsan bhd ard irged cni yj oyutnuudiig hvn gj haphiinbee ymr bid cni ebs edr shig bish gdgyg ta nar uursduu mdne bzdee

  6. Их дээд сургуулиа оруулж болно шдэ. Тэд чинь өөрсдийнхөө төлөө хариуцлагатай байж чаднаа. Тэгэхгүй бол чанаргүй боловсрол эзэмшиж ирээдүйд чанаргүй л боловсон хүчин бий болно. Их дээд сургуулиа танхимаар оруулъя

  7. Ахлах ангийнхан болон оюутнуудыг танхимаар хичээллүүлэхэд асууд#### байхгүй шүү дээ. Тэд х####двар хамга####лын дэглэмээ сахих ухамсартай шүү

  8. 2sariin 1nd hiceel orn hj bsn 3sariin 1 bolgsn odoo arai hetrnee tele hiceel hangltgu bn bid nar ireeduige bodhoor hotsrgdld unheer orj bn odoo uyee bodhoor hutsuul bn gehdee haldvar tarhaagui nogoon busuudeer oor oorsdiiho uurgiig biylyulj maska sain zuuged togtmol garaa ugaagad bvl boln hiceelde yac c bsn orn bainga l said nariin helts setgler bolhiin huuhed bid nariin bodol sanaag ogt huleej avhgu ul toomsrlj bn hiceeldee odoo 3 sariin 1 nd ymu 3 sariin 10nd orii unheercih hotsrgdold orj bn ????????

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button