НИЙГЭМНИЙСЛЭЛ

“АПУ” ХК 61.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болжээ

“АПУ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 21/01 тоот шийдвэрээр компанийн 2020 оны хоёрдугаар хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 57.5 төгрөг буюу нийт 61.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар боллоо.

2020 он гарснаас хойш компаниас нэгж хувьцаа тус бүрт нийт 95 төгрөг буюу 101.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байгаа бөгөөд энэ нь тухайн жилийн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн 120 орчим хувьтай тэнцэх тул тодорхой хувийг өмнөх жилүүдийн хуримтлагдсан ашгаас тооцож санхүүжүүлэхээр болсон байна.

“УЛААНБААТАР БҮК” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Улаанбаатар БҮК” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 2-р сарын 09-ний өдрийн №2021/02 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 30 төгрөг буюу нийт 3,946,425,000 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 6-р сарын 01-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

“АРД КРЕДИТ ББСБ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Ард Кредит ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 2-р сарын 11-ний өдрийн №2021/08 тоот тогтоолоор 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгийн дүнгийн 49.79% буюу нэгж хувьцаанд 3.57 төгрөг, нийт 1.0 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар болжээ. 

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021 оны 4-р сарын 09-ний өдрөөр тооцох бөгөөд 2021 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

“АРД ДААТГАЛ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Ард Даатгал” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 2-р сарын 10-ны өдрийн №01/21 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 40.00 төгрөг буюу нийт 1.0 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021 оны 3-р сарын 31-ний өдрөөр тооцох бөгөөд 2021 оны 7-р сарын 30-ны дотор “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

“БОДЬ ДААТГАЛ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Бодь даатгал” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 2-р сарын 10-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5 төгрөг буюу нийт 1,176,598,590 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 12-р сарын 31-ний дотор “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгийг 100 хувь ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдээ тараахаар шийдвэрлэж, нэгж хувьцаанд 2.87 төгрөг буюу нийт 160.2 сая төгрөгийг олгохоор болсон байна. 

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр нь 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр байх бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “ҮЦТХТ” ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна. 

“УЛААНБААТАР ХИВС ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 600 төгрөг буюу нийт 242.8 сая төгрөгийн ногдол ашиг тараахаар боллоо. 

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр /Лхагва гараг/-өөр гаргах бөгөөд СЗХ-ны холбогдох журмын дагуу 2021 оны 06 дугаар сард багтаан “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна. 

Эх сурвалж: Хөрөнгийн бирж

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button