ДЭЛХИЙ

Сургуулийн шахалтаар үсээ будсан эмэгтэй шүүхдэн ялжээ

Япон улсад сургуулийн багш нарынхаа шахалтаар үсээ хараар будсан эмэгтэй шүүхдэн нөхөн төлбөр авах болжээ. Тэрбээр үүний улмаас сургуулиасаа гарсан байна. Түүний үсний өнгийг бор биш гэж бодсон тул сургуулийн зүгээс хар өнгөөр буд хэмээн хэлсэн гэнэ.

Гэтэл түүний үсийг хангалттай хэмжээнд хар өнгөтэй болоогүй байна гэсэн шалтгаанаар зарим хичээл болон сургуулийн аялалд оролцохоос хориглосон аж.

Тэгвэл шүүх газраас сургуулийн үйлдсэн хэргийг хууль ёсны хэмээн зарласан боловч 330 мянган иений нөхөн төлбөр олгох ёстой хэмээн шийджээ. Шүүх газар тус сургуульд суралцдаг байсан 21 настай эмэгтэйг үсээ будахыг шаардаж сэтгэл зүйн дарамт учруулсан хэмээн үзсэн аж.

Японы сургуулиуд сурагчдыг үсээ будах, цайруулах, буржийлгахыг хориглодог гэнэ. Шүүх хурлын үеэр сургуулийн өмгөөлөгч хэлэхдээ дэд захирал түүний үсний угийг шалган бор бус хар өнгөтэй гэж бодсон хэмээсэн юм. Иймд сургуулийн зүгээс үс будахгүй байх дүрмийг сахихын тулд тус сурагчид үсээ будахыг хэлсэн гэнэ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-02-18 13:08

Torolxiin xuren ongiig ni yaaltai bilee dee

Холбоотой мэдээ

Back to top button