НИЙГЭМ

Сонгинохайрхан дүүрэгт гурван сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орно

СХД-ийн 18, 19, 23, 29-р хороодод 640 хүүхдийн суудалтай хоёр сургууль, 960 хүүхдийн суудалтай нэг сургууль, 240 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг, 150 хүүхдийн ортой нэг цэцэрлэг тус тус энэ онд ашиглалтад орохоор барилгы ажил явагдаж байна. Эдгээр сургууль цэцэрлэгүүд ашиглалтад орсноор СХД-ийн тус хороодод гурван ээлжээр хичээллэх асуудал бүрэн зогсох бөгөөд цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэх юм.

Тус дүүргийн 18-р хороонд гэхэд 240 хүүхдийн ортой 55-р цэцэрлэг 2019 оны хичээлийн шинэ жилд ашиглалтад орох бөгөөд 63 жилийн түүхтэй 55-р цэцэрлэгийн барилгыг 1956 онд барьсан. Ашиглалтад орсноос нь хойш нэг ч удаа их засвар хийгээгүй, улмаар ашиглах боломжгүй болсон тус цэцэрлэгийг нураан, шинээр барьж ашиглалтад оруулах гэж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button