НийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ИРГЭД: “ОХУ-ын вакциныг тариулна, харж байж л болно, олонх оо дагана”

Манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийж буй бөгөөд эхний ээлжинд АНУ, Герман улсын хамтарсан “tozinameran”, Их Британи, Шведийн хамтарсан “AZD1222” вакциныг оруулж ирэхээр болсныг албаныхан мэдэгдсэн. Мөн вакцинжуулалтыг энэ сарын 23-наас эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ эхний тунг тариулна хэмээсэн юм.

Вакцин тариулах, өдөр юу, юугүй хаяанд ирсэн энэ цагт иргэд ямар мэдээ мэдээлэлтэй байгаа бол. Бид энэ асуултад хариулт авахаар Сүхбаатар дүүргийн XI хороог зорив.

ВАКЦИН ТАРИУЛАНА ГЭЖ БУЙ ИРГЭД

Бид хамгийн эхлээд гуравдугаар сургуулийн автобусны буудал дээр очлоо. Автобус хүлээн зогсож буй хоёр хүний нэг болох Х.Ганбат “Ямар, ямар улсаас вакцин ирэхийг мэдэж байгаа. Тариулсан нь л зүгээр байх гэж бодож байна” гэсэн юм.

Мөн түүнтэй адил вакцины талаар мэдээлэлтэй байгаа, вакцин тариулна гэсэн иргэн дөрвөн иргэнтэй таарлаа. Тэдний нэг болох Х.Батхүү “Иргэдээ вакцинжуулна гэсэн мэдээг л хүлээж байлаа. Маш их баяртай байна. Төрдөө итгээд вакцинаа тариулна аа” гэв. Харин иргэн Б.Намсрай аль чанартай, баталгаатайг нь тариулна гэж байлаа. Иргэн С.Отгонбаатарын тухайд шинжлэх ухаан бүгдийг нь нотлоод гаргаад ирсэн юм чинь аль вакциныг тариулсан ч хамаагүй гэв. Харин Ч.Ганбаатар вакцин бол гадаадад паспорт, тиймээс тариулна гэсэн байр суурьтай байв. Түүний хувьд боловсролын салбар ажилладаг бөгөөд эхний ээлжинд вакцинд хамрагдах хүний жагсаалтад багтжээ.

Ахмад настай Л.Шүрэнхорлоо гуай харин аль вакциныг нь тариулсан яахав хэмээж байлаа. Тэрбээр “Гэртээ юу хийхэв зурагтаар үзэж байгаа болохоор мэдээлэлтэй байгаа. Дөрвөн улсаас вакцин ирэх юм билээ. Та алийг нь тариулах вэ гэж асуухгүй байлгүй дээ. Аль нэгийг нь л тариулна даа. Гэхдээ гэрээсээ гардаггүй мань мэт тариулах шаардлага ч байгаа юм уу гэж бас бодох юмаа” гэв.

ИРГЭД: ВАКЦИН ТӨЛБӨРТЭЙ ЮМ БОЛОВ УУ…

Манай сурвалжлах баг нийт 20 иргэнтэй уулзаж, байр суурийг нь сонссон юм. Тэдний дотор вакцин төлбөртэй эсэхийг асуусан хүмүүс ч байлаа. Гэсэн ч тэд төлбөртэй байсан ч хамаагүй вакцинаа тариулна гэж байв.

Иргэн Г.Ганцэцэг

-Манай улс иргэдээ вакцинжуулахаар болсныг сонссон. Гурав, дөрвөн янзын сонголттой ирж байгаа юм билээ. Гэхдээ төлбөртэй, төлбөргүйг нь мэдэхгүй байна. Хэрэв төлбөртэй байх юм төлбөрийг нь төлөөд гэр бүлээрээ тариулна гэсэн бодолтой байна.

Иргэн Д.Ганзориг

-Иргэдээ вакцинжуулахаар болсныг сонссон. Гэхдээ ямар, ямар улсаас вакцин ирэх гэж байгааг мэдээгүй л байна. Ямартай ч вакциндаа хамрагдана. Төлбөртэй юм болов уу….Гэхдээ төлбөртэй байсан ч тариулна

ИРГЭД: ВАКЦИН ТАРИУЛСАН ХҮМҮҮСТ ЯМАР НЭГЭН ГАЖ НӨЛӨӨ ГАРАХЫГ ХАРЖ БАЙГААД ШИЙДВЭРЭЭ ГАРГАНА

Харин зарим иргэд вакцины чанарт эргэлзэж буй аж. Вакцин тариулсан хүмүүст ямар нэгэн гаж нөлөө гарахыг харж байгаад тариулах эсэхээ шийднэ гэж байв. Мөн олонх оо дагана аа гэсэн хүмүүс ч байлаа.

Иргэн Ц.Ганхуяг

-Ямар, ямар улсаас вакцин ирж байгааг мэдээгүй л байна. Ямартай ч олонх оо дагана. Хүмүүс тариулбал дагаад тариулна аа. Бас вакцин тариулсан хүмүүсийн биед ямар нэгэн өөрчлөлт гарах эсэхийг харж байж шийдвэрээ гаргана.

С.Баттөмөр

-Ирж байгаа вакциныг сайн мэдэхгүй болохоор тариулах эсэхээ мэдэхгүй л байна. Хүүхдүүддээ тариулах уу яах уу гэдгээ ч мэдэхгүй байна. Уг нь вакциныг гаргаж авахын тулд олон жил шаарддаг. Коронавирусийн эсрэг вакцинууд их богино хугацаанд гарчихлаа. Гайхаж л байна. Вакцин тариулсан хүмүүст ямар нэгэн гаж нөлөө үзүүлэх эсэхийг харж байгаад л болно доо. Гурван хүүхэдтэй болохоор санаа зовох юм байна шдэ. Ер нь их яаран хийлгэе гэж бодохгүй байна.

Иргэн А.Гэрэл

-АНУ, ОХУ, БНХАУ-аас вакцин ирэхээр байгаа гэж сонссон. Сайн судалж, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад тариулах эсэхээ шийднэ дээ. Эхний тариулсан хүмүүсийн биед өөрчлөлтүүд гарах нь уу, харна. Хэрэв вакцин тариулахаар бол хамгийн сайныг нь л хийлгэе гэж бодож байгаа. Мэдээ харж байх нь ээ хамгийн сайн, үнэтэй вакцин нь АНУ-ынх байсан.

Б.Гэрэлмаа

-Ямар улсаас вакцин ирж байгааг мэдэхгүй байгаа болохоор тариулах эсэхээ яг шийдээгүй л байна. Олон нийтийн сүлжээгээр буруу зөв нь мэдэгдэхгүй олон мэдээлэл явах юм байна шдэ. Миний хувьд вакцин тариулсан хүмүүсийг ажиглаж, ямар гаж нөлөө үзүүлдгийг нь судалж байгаад л шийдвэрээ гаргана даа.

Ц.Ганбаасан

-Вакцины талаар мэдээллийг телевизээр авч байгаа. Хоёр вакцин орж ирнэ гэж сонссоноос аль улсаас ирж байгааг нь хараахан мэдээгүй л байна. Би эхний ээлжинд би хамрагдахааргүй байсан. Ер нь бол вакцин тариулсан хүмүүсийг харж байгаад л хамрагдах эсэхээ шийднэ дээ.

ОХУ-ЫН ВАКЦИН ТАРИУЛНА ГЭЖ БУЙ ИРГЭД

Вакцинуудын гаж нөлөөг судалж байж, тариулсан хүмүүсийг ажиглаж байгаад шийдвэр гаргана гэсэн иргэдийн яриаг хүргэлээ. Харин одоо ОХУ-ын вакциныг тариулна гэсэн байр суурьтай байгаа иргэдийн яриаг хүргэж байна.

Иргэн Б.Орломжав

Энэ сарын 22-нд эхний вакцин бууж, 23-наас иргэдээ вакцинжуулна гэж байсан. АНУ-ын хоёр янзын вакцин, Хятад, Оросоос вакцин ирж байгаа гэнэ лээ. Миний хувьд ОХУ-аас ирж байгаа вакциныг тариулна.

Иргэн Ч.Энхболд

Буруу мэдээллүүд сошиалаар яваад байх шиг байна. Уг нь хүмүүс вакцинд хамрагдвал зүгээр. Гадагшаа дотогшоо явсан ч хэрэгтэй. Миний хувьд ОХУ-аас ирэх вакциныг тариулбал илүү үр дүнтэй юм болов уу гэж бодож байна. Вакциндаа идэвхтэй хамрагдана аа.

Иргэн н.Оюунчимэг

Вакцин ирж байгаа гэж сонссон. Ямар үр дүнтэй, ямар вакцин хийх гэж байгаа нь тодорхойгүй байгаа юм биш үү. Засгийн газар иргэддээ тодорхой мэдээлэл өгмөөр байна. Ямар вакцин хийхээс хамаараад вакцин тариулахаа шийднэ. Ер нь бол ОХУ-аас ирэх вакцин л дээр болов уу гэж бодож байна.

Иргэн Ж.Пүрэвсүрэн

Ямар, ямар улсаас вакцин ирж байгааг мэдэж байгаа. Янз бүрийн л мэдээлэл байх юм байна шдэ. Хятад улсыг хуурамч вакцин гадагш гаргалаа гэсэн мэдээллүүд бас яваад байсан. Ер нь бол итгэлтэй биш байна аа. Яг тариулахаар бол ОХУ-аас ирж байгаа вакциныг л хийлгэнэ.

Иргэн Ж.Пүрэвсүрэнгийн тухайд хуурамч вакцин ирэх вий гэсэн болгоомжлолтой байгаа аж. Мөн түүнтэй адил ийн болгоомжилж буй нэгэн буурайтай бид таарлаа. Түүнийг Ч.Алтангэрэл гэдэг бөгөөд иргэн хүнийхээ үүргийг биелүүлж вакцинаа хийлгэнэ гэсэн юм.

Тэрбээр “Коронавирустэй зэрэгцэн, вакцингүй амьдарна гэдэг хэцүү. Иргэдээ вакцинжуулах гэж байгаа нь маш зөв. Харин хуурамч вакцин гарч байгааг дэлхийн хэвлэл мэдээллээр сануулаад байгааг л анхаарч чанартай вакцин л авч ирэх ёстой. Бусдад гай болохгүйн тулд вакцин хийлгэнэ ээ. Тариулахгүй гэж цааргалаад маргааш халдвар аваад, өөр хүнд тараачихвал аюултай. Халдвар өвчин тархсан энэ цагт иргэдэд хүчээр вакцин хийх хэрэгтэй. Өөр арга байхгүй” гэлээ.

ЗАЛУУС ВАКЦИНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА

Харин залуус вакцины талаар тодорхой мэдээлэлгүй байлаа. Эхний ээлжинд вакцин хийлгэх хүмүүсийн жагсаалтад байхгүй ч залуусыг вакцинд хэрэв хамрагдуулна гэвэл хамрагдана гэсэн байр суурьтай байлаа.

Б.Батцагаан

-Ямар ч мэдээлэлгүй байна. Гэхдээ судалж байгаад вакциндаа хамрагдана аа. Хэрэгтэй юм болов уу л гэж бодож байна.

М.Санчир

-Вакцины талаар сайн мэдэхгүй л байна. Зурагтаар л гараад байсан. Хэрэв залуусыг хамрагдуулахаар бол вакцин тариулна аа.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Бидний уулзсан иргэдийн ихэнх нь л вакцин тариулна хэмээж байсан ч зарим нь эргэлзэж буйгаа нуусангүй. Тэд вакцинд хамрагдсан иргэдэд гаж нөлөө илрэх эсэхийг харж байж тариулах эсэхээ шийднэ гэсэн тоймтойхон хариулт өглөө. Мөн зарим иргэд ямар улсаас вакцин ирж байгааг мэдэхгүй, хуурамч вакцин ирэх вий гэж болгоомжилж байлаа. Харин залуучууд тодорхой мэдээлэлгүй байгаа нь гайхаш төрүүлсэн ч эсрэгээ ахмадууд вакцины талаар өргөн мэдээлэлтэй байгааг хараад баярлалаа. Монголчуудын унаган зан гэлтэй олонхоо дагана гэсэн байр суурьтай хүмүүсийг ч харлаа. Мөн биднээс вакцин төлбөртэй эсэхийг ганц, нэг иргэд асууж, төлбөртэй байсан ч хамаагүй хийлгэнэ ээ хэмээж байв.


ИРЭХ ДАВАА ГАРАГААС ДАРААХ САЛБАРЫН 1.978.120 ИРГЭНИЙГ ВАКЦИНЖУУЛНА

  1. Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид: 56.047
  2. Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын ажилчид: 52.750
  3. 50-аас дээш насны хүн ам: 52.750
  4. Хөгжлийн бэрхшээлттэй иргэд: 230.781
  5. Суурь өвчтэй иргэд: 276.937
  6. Дайчлах боломжтой ажиллагсад: 65.937
  7. Хил, гааль, нүүрс тээврийн жолооч зэрэг стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид: 329.687
  8. Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид 69.234
  9. Вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам: 313.202
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. АСТРАЗЕНК НЬ МАШ СУЛ ҮР ДҮНТЭЙ, ДӨНГӨЖ 60 ХУВЬ ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ БУЙ ТУЛ ТЭР ВАКЦИНИЙГ ХИЙЛГЭХГҮЙ ЭЭ. ХҮМҮҮСЭЭ ЭНЭ ВАКЦИНААС ТАТГАЛЗАЖ АЛЬ ЧАНАРТАЙГ НЬ ХИЙЛГЭЦГЭЭЕ ЭЭ

  2. Ёбаные вы пидорасы с вашими блокировками выделения текста на странице, вы блядь, не понимаете, что это надо не для копирования, а для удобного чтения?!
    Блядь все сайты монгольские увеш####и ёбаными яваскриптами, боитесь, что украдут у вас что-то!
    У вас во первых нехер красть, а во вторых, надо будет украсть, никакие скрипты не помешают.
    Вебмастер этого сайта, повессья нахуй, долбоёб!!!!!

  3. Энэ хаана хэний гаргасан судэлгаа вэ? Зээл төлүүлэх болохоор 400 мянга гаруй ахмадууд байдаг Вакцин хифлгэх болохоор 50-иас дээш настай 52750 -д хэрхэн хэмрэгдах болжбайна

  4. Хятад вакцин хэрэггүй шүү, Хэдэн жилийн дараа хавдар болоод гараад, Юм мэддэг хүний хувьд зөвлөж байна. АНХААР Бусад улсын вакцин нь дээр. Яагаад гэвэл бодлого нь өөр, Ойлгох нэг нь ойлгож ухаарна биз. Хавдар болсон хойноо харамсав даа !!!!!!!!!!!!!!!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button