УЛС ТӨРЯРИЛЦЛАГА

Ц.Насанбат: С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгаа

Ерөнхий сайд асан /2009-2012/, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой дуулиан олон нийтийн сүлжээ, зарим мэдээллийн хэрэгслээр эрчимтэй гарах болсон. Тухайлбал, Нью-Иоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэд түүнийгээ буцаан татсан, оффшор бүс дэх хөрөнгөө байршуулсан нь ил болсон гэх мэдээллүүд цацагдсаар буй. Харин УИХ-ын гишүүн С.Батболдын зүгээс энэ бүхнийг “гүтгэлэг” хэмээн мэдэгдэж, мэдэгдэл хүртэл гаргасан. Тиймээс ч хууль хяналтын байгууллагууд эл асуултад яг ямар хариу өгөх нь ихээхэн анхаарал татаж буй. Уг асуудлаар Нийслэлийн Прокурорын газар (НПГ)-ын орлогч прокурор Ц.Насанбаттай ярилцлаа.

-С.БАТБОЛДЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТААГҮЙ НЬ ҮНЭН, ГЭХДЭЭ ОФФШОРЫН АСУУДАЛ НЬ ТУСДАА-

УИХ-ын гишүүн С.Батболдыг оффшор бүсэд данс, хөрөнгөтэй гэх мэдээлэл сүүлийн үед нэлээд цацагдсан ч үүнийг үгүйсгэж байгаа. Үнэхээр УИХ-ын гишүүн оффшорт хөрөнгөө нуусан байвал эрүүгийн хэрэг үүсэж шалгуулах ёстой. Та өнгөрсөн сард мэдээлэл өгөхдөө “УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан болон мөрдөн байцаалтын явуулж буй хэрэг байхгүй” гэж байсан. Олон нийтэд эргэлзээ, ойлголтын зөрүү үүсгээд буй энэ асуудлын тараар яг тодорхой мэдээлэл өгнө үү.

-УЕПГ-аас 2020 оны хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ болон НПГ-аас хяналт тавьсан, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг прокурорын байгууллага ээлжит хэвлэлийн бага хурлаараа олон нийтэд өгсөн. Тухайн үед сэтгүүлчдийн урьдчилж бичгээр өгсөн болон цахимаар шууд тавьсан асуултуудын дотор УИХ-ын гишүүн Сү.Батболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж буй эрүүгийн хэрэг байхгүй боловч нийтийн албан тушаалтнуудтай холбоотой оффшор бүсэд компани эзэмшдэг, хууль бус орлогоо нуусан, эсэх талаарх мэдээллийн дагуу мөрдөн шалгалт хийж буйг тодорхой хэлсэн шүү дээ.

Панамын баримт бичиг гэсэн нэрээр нь олон нийт, уншигчид мэддэг эдгээр асуудлаар Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц, Авлигын эсрэг конвенц, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хэргийг мөрдөн шалгаж байгааг ч дурдсан. Ийм төрлийн хэргийг шалгахад хамрах хүрээ нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх асуудал биш учраас гадаад орнуудтай мэдээлэл, нотлох баримт солилцох, баримтат мэдээллийн эх сурвалжийг олж тогтоох зэрэгт маш их цаг хугацаа шаардагддаг юм. Тухайлбал, ийм төрлийн хэргийг шалгахад АТГ-аас гадаад орнуудын ижил эрх бүхий мөрдөх байгууллага, мөн бүс нутгийн болон олон улсын байгууллагатай харилцан мэдээлэл солилцож, үүнд тулгуурлан нотлох баримт солилцох хэлбэрээр маш өргөн хүрээнд хамтран ажиллаж, цаг хугацаа, хөдөлмөр зарцуулж байж үр дүн, ахиц гаргадаг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэгт шаардлагатай нотлох баримтыг гадаадаас авахын тулд мөрдөгчийн даалгавар, хүсэлт бичдэг юм. НПГ-аас зөвхөн 2020 онд мөрдөгчийн даалгавар, хүсэлт 24-ийг гадаад улсад хүргүүлсэн байна.

-УИХ-ын гишүүн Сү.Батболдын ажлын албанаас энэ оны нэгдүгээр сард мэдэгдэл гаргасан байсан. Түүнд “Сү.Батболдод холбогдуулан улс төрийн нэр хүндийг нь харлуулах зорилготой зохиомол хэрэг үүсгэж, гүжир гүтгэлэг тарааж байгаа, энэхүү гүтгэлгийг тарааж буй этгээд үнэнд гүйцэгдэн Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс С.Батболдын нэрийг өөрсдөө татан авсан болно. “Эрдэнэт” УБҮ, “Эрдэнэс-Оюутолгой” ХХК зэрэг хуулийн этгээд, ТӨБЗГ тэр ч бүү хэл, Монгол Улсын Засгийн газрын нэрийг гадаадын шүүхэд хуурамчаар ашиглан маргаан, нэхэмжлэл гаргасан мэтээр эхлүүлсэн…” гэсэн. Хууль хяналтын байгууллагынхан яагаад тодорхой, ойлгомжтой мэдээлэл олон нийтэд өгөхгүй байгаа юм бэ?

-Дээрх мэдэгдэл нь УИХ-ын гишүүн С.Батболд нарт холбогдуулан НПГ-аас 2020 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан ТӨБЗГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс-Оюутолгой” ХХК-аар дамжин ашигт малтмалын орд газрууд дахь нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, түүнийг хамгаалах зорилготой бичсэн нэхэмжлэлтэй холбоотой илэрхийлсэн байр суурь гэж ойлгож байна. Прокурорын байгууллага нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хуулиар олгогдсон. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль дахь “Прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох” гэсэн үндсэн суурь зохицуулалт, Прокурорын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан “төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл …өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхээр тодорхойлогдож байдаг. Үүнийг эрх гэхээсээ илүү прокурорын байгууллагын үүрэг гэж ойлгож болно. Товчхондоо, хамгийн энгийн байдлаар жишээ авч тайлбарлах замаар таны асуултанд хариулахыг хичээе.

Ер нь төр, нийтийн ашиг сонирхол гэж юу юм бэ гэж та бүхэн асуух, эсхүл бодох байх. Жишээлбэл, Улаанбаатараас ч юм уу, аль нэг газраас хэн нэгэн Сэлэнгэ аймгийн аль нэг сум руу очоод, хууль бусаар ашигт малтмал олборлон, газар сэндийчиж, байгаль экологид хохирол учруулчихаад явчихвал хэн тэр этгээдийг олж, байгаль орчныг нөхөн сэргээлгэх, эсхүл нөхөн сэргээх зардлыг тэр хүнээс шаардах вэ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхдийн эрх зөрчигдсөн байвал хэн энэ асуудалд анхаарал хандуулах ёстой вэ. Тодорхой албан тушаалтны хууль бус, буруу үйл ажиллагаанаас улсын төсөвт хохирол учирсан бол түүнийг төлүүлэхээр шүүхийн журмаар хэн хэрхэн шаардах вэ. Байгалийн баялгийг өмчлөх, захиран зарцуулах төрийн онцгой эрхийг ноцтой зөрчсөн, тодорхой хүн, эсхүл гадаад, дотоодын аль нэг компани хэт ашиг олсон хэлцэл хийх замаар олборлосон байгалийн баялгийг зарсан, хууль бусаар хөрөнгөжсөн бол хэн үүнийг шүүхийн журмаар шаардаж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх юм бэ. Өөрөөр хэлбэл, хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрх, хүрээлэн буй орчны асуудал, төсөв, төрийн өмч, байгалийн баялгийг өмчлөх, эзэмших, захиран зарцуулахтай холбоотой эрх ашиг зөрчигдөж байна уу, түүнийг хэрхэн хамгаалах, зөрчигдсөн бол хэрхэн сэргээх вэ гэдэг асуудал юм л даа. Үүнийг л хийж, хэрэгжүүл гэж прокурорын байгууллагад хуулиар эрх олгосон бөгөөд цаад утгаараа энэ нь хэрэгжүүлэх ёстой үүрэг байдаг.

-Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор ямар бодит ажил хийв?

-2020 оны жилийн эцсийн мэдээгээр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор НПГ-аас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан мөнгөн дүн 417 тэрбум төгрөг болж байна. Ойролцоогоор Говь-Алтай аймагтай ойролцоо зургаан аймгийн жилийн төсөв гэсэн үг.  “Капитал” банктай холбоотой хэрэгт АТГ, Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг мөрдөн байцаалт явуулж, НПГ-аас хянаж байгааг та бүхэн мэднэ. Энэ хэргийн мөрдөн байцаалтын явцад Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөгийг хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж байсан “Капитал” банканд байршуулах шийдвэр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан.

Улмаар төр мөнгөө авч чадахгүй болчихсон нөхцөл байдал нотлогдсон. Өөрөөр хэлбэл, хөгшчүүдийн тэтгэвэрт зарцуулагдах, эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнд эмнэлгийг тусламж, үйлчилгээ үзүүлэх зардлын эх үүсвэр 240 тэрбум төгрөгөөр дутсан, эдгээр сангууд эх үүсвэрийн хомсдолд орсон байна. Энэ нь төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал учраас прокурор одоо яах, юу хийх ёстой вэ гэсэн асуудал бий болж байгаа биз. “Капитал” банк нэгэнт татан буугдсан учраас НПГ-аас Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран эдгээр мөнгийг тухайн банк дахь эрх хүлээн авагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, өдгөө шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болоод байна.

-Шүүхийн шийдвэр гарсан ч дампуурсан банкнаас юуг нь авах юм бэ гэж иргэд дүгнэн, олон нийтийн сүлжээнд уг мөнгийг гаргуулах талаар давлагаа үүсгэе гээд байдаг шүү дээ. 

-Мэдээж, ийм асуудал гарна л даа. Тэгэхээр мөрдөх болон прокурорын байгууллага үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авсан бэ гэдэг талаар мэдээлэл эхлээд өгье. Хэрэг нээсэн даруйд “Капитал” банкны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, шилжилт хөдөлгөөнийг нь прокурорын шийдвэрээр хязгаарлачихаад байгаа. Багагүй хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсны үр дүнд одоо хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр “Капитал” банкны эрх хүлээн авагчаас гаргуулах 240 тэрбум төгрөгөөс дийлэнхийг нь эдгээр битүүмжилж, хамгаалсан хөрөнгөөс авах бодит боломж бүрдэх нөхцөл бий болсон юм. Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах гэдэг чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаагийн бодит, дотоодод байгаа жишээг татахад ийм байна.

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ЗҮГЭЭС С.БАТБОЛД НАРЫГ ГҮТГЭЖ, ГҮЖИРДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААГҮЙ-

-Тэгвэл УИХ-ын гишүүн С.Батболдод хамаарах кэйс нь төр нийтийн эрх ашиг дотоод, гадаадыг дамнасан үйлдлийн улмаас зөрчигдсөн тохиолдол мөн үү?

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн С.Батболд нарын нийт 14 хариуцагчид холбогдуулан, нэгдүгээрт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зэс, молибдений баяжмалыг худалдаалах хууль зөрчсөн гэрээнүүдийг байгуулах эрх олгож, хуулиар хориглосон нуугдмал ашиг олсон, хоёрдугаарт, “Оюутолгой” ХХК-ийн өмчлөл, менежменттэй холбоотой асуудлаар бусдад давуу байдал олгож, ийнхүү өмчлөх эрх, татвар ногдуулалт, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл горимыг бүрдүүлэн өгснийхөө хариуд “Туркойз хилл ресурс лимитед” буюу хуучнаар “Айвенхоу майнз лимитед” компанитай холбоо бүхий хувь этгээд, компаниудаас хуулиар хориглосон мөнгөн төлбөр авч, ашиг хонжоо хүртсэн гэх үндэслэлтэй нэхэмжлэлийг гаргаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Энэ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох баримт сэлтүүдийн дотор төрийн нууцад хамаарах мэдээ байгаа, эсэхийг шалгуулах хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасныг мэргэжлийн байгууллагын шинжээчид нягталж, нэхэмжлэлд төрийн нууцад хамаарах мэдээ баримт агуулагдаагүй гэсэн дүгнэлтийг хэдхэн хоногийн өмнө гаргасан. Өөрөөр хэлбэл, саяхныг хүртэлх хугацаанд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар олон нийтэд хандан прокуророос тодорхой мэдээлэл хийгээгүй нь шинжээчийн дүгнэлт хэрхэн гарахаас хамаарч, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, хууль ёсны байх зарчмыг баримталж ирсэнтэй холбоотой. Нөгөөтээгүүр хэд хэдэн улс орны шүүхэд одоо нэгэнт явагдаж байгаа маргааны талууд шүүхийн танхимд бус, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр харилцан мэтгэлцэх нь угтаа зохимжгүй.

Прокурорын байгууллагын хувьд хариуцагч, УИХ-ын гишүүн С.Батболд, түүний хүү, бусад хүн, хуулийн этгээдийн нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж хязгаарласан шинжтэй, үндэслэлгүйгээр гүжирдэн гүтгэсэн ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй.

Одоогоор УИХ-ын гишүүн С.Батболд, түүний төлөөний этгээд байж болзошгүй хүн, хуулийн этгээдэд холбогдох эрх сэргээх нэхэмжлэл, гадаад улс дахь өмч хөрөнгийг далдлах, бусдад аливаа хэлбэрээр шилжүүлэхээс сэргийлэх зорилго бүхий хөрөнгө битүүмжлэх, царцаах ажиллагаа, холбогдох нотлох баримт шүүхийн журмаар гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд Англи-Уэльс, Хонконг, Сингапур, Жерсий, АНУ, Их Британийн Виржинийн Арлууд гэсэн зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгаа.

Яагаад иргэний хэрэг үүсгэх журмаар ийм ажиллагаа явуулж байгаа вэ гэдгийг тодотгохгүй юу?

-Нэгдүгээрт, АТГ-аас гадаадын байгууллагуудтай хамтран шалгаж нотолсон үйл баримтаар УИХ-ын гишүүн С.Батболд болон түүний хамаарал бүхий хүн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй компани, хөрөнгүүд нь Монгол Улсын хувьд Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй улсууд, мөн нийтийн ярьдгаар зарим хөрөнгө нь оффшор гэх тодотголтой бүсүүдэд байсан. Хоёрдугаарт, гадаад орнуудад хууль бус арга хэрэгслээр олсон байж болох хөрөнгийг битүүмжлэх, хамгаалах буюу нийтийн эрх зүйн хэллэгээр хөрөнгө царцаах, буцаах гэдэг ажиллагаа нь Иргэний шүүхийн журмаар шийдвэрлэгддэг тул нэгэнт гадаад орнууд дахь эд хөрөнгийн эрхийн асуудлыг тухайн улсуудын хууль журмаар шийдвэрлэх хэрэгцээ бий болсон. Тиймээс тухайн орнуудын хуульчидтай хамтран ажиллаж байгаа юм.

Энэ бүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Батболд нь прокурорын байгууллагатай ижил тэгш эрх эдлэн оролцож, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг сайн хуулийн фирмээр эрх ашгаа хамгаалуулж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн С.Батболд өөрийг нь, гэр бүлийн гишүүд, бизнесийн түншүүдийг нь гадаад улсын шүүхүүдэд баримт нотолгоогүйгээр гүжирдэн гүтгэсэн гэж үзэж байгаа бол түүнийгээ нотолж, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах бүхий л эрх, хууль зүйн боломж нь дотоодод ч, гадаадад ч бүрэн хангагдсан.

-АНГЛИ, ХОНКОНГ, СИНГАПУР, ЖЕРСИ ДЭХ ХӨРӨНГҮҮДИЙГ НЬ БИТҮҮМЖЛЭХ ШИЙДВЭРҮҮД ГАРСАН-

Гадаад улсад Сү.Батболд гишүүнтэй холбоотой хөрөнгийг битүүмжилсэн гэсэн үг үү. Энэ талаар үнэн, худал гэсэн мэдээлэл их цацагдаж байгаа. Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан гэсэн асуудал ч яригдаад байгаа шүү дээ.

-Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар түрүүн хэлсэн. Тус шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн захирамж гарсантай холбоотойгоор энэ мэдээллүүдээ хамтарч байгаа гадаадын хуульчдад хүргүүлж, хэвлэлээр дурдагдаад байгаа АНУ-ын Нью-Йорк мужийн Дээд шүүх болон бусад таван орон, нийт зургаан улсад хөрөнгө хамгаалах, хөрөнгө буцаахтай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын “Хөрөнгө буцааж олгох арга хэмжээ” гэсэн хэсгийн 53 дугаар зүйлд “Оролцогч улс бүр дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан байж болох эд хөрөнгийг өмчлөх эрх буюу өмчлөлийг тогтоох зорилгоор өөрийн шүүхэд иргэний хэрэг үүсгэхийг зөвшөөрөх, шаардлагатай байж болох бүхий л арга хэмжээ”-г хохирогч улсын өмнө хүлээх агуулгыг тодорхойлсон байдаг. Конвенцын энэ заалтын дагуу хөрөнгө байршиж байгаа улсууд болох Англид 20 сая, Хонконгод 30 сая, Сингапурт нэг сая, Жерсид 16 сая ам.долларын үнийн дүн бүхий хөрөнгө, эрхийг битүүмжлэх, царцаах захирамж тухайн улс орны шүүхээс гаргасан талаар хамтран ажиллаж буй хуульчид мэдээлэл ирүүлсэн. Энэ талаар цахим хуудсуудад ч мэдээлэл нь гарсныг хэн ч харах боломжтой. Жерси гэдэг Үндсэн хуульт хаант засаглалтай, Европ тив дэх арлын улс болох нь харагдана.

Нью-Йорк мужийн Дээд шүүх (мужийн шүүх)-ийн хувьд нэхэмжлэгч талаас битүүмжлэх шаардлагатай гэж үзсэн хөрөнгүүдийг эзэмшигч, хариуцагчаар татагдсан этгээдүүд нь бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй байх, шилжүүлэх тохиолдолд 60 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх баталгааг шүүхэд гаргаж өгсөн. Одоо АНУ-ын “JPMorgan Chase NA” банкнаас шүүхийн журмаар нотлох баримтууд гаргуулах ажиллагаа АНУ-ын Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүх (Холбооны улсын шүүх)-д тус тус явагдаж байна.

-Процессын хувьд нэлээд их цаг хугацаа зарцуулахаар байгаа юу?

-Хөрөнгө битүүмжлэх ажиллагаа, тэр дундаа гадаадын оффшор гэгдэх бүсүүд дэх хөрөнгийг царцаах асуудал нь туйлын амаргүй ажил. Оффшор бүсүүдэд байрлаж буй эдийн болон эдийн бус баялаг, хөрөнгийг гэнэт хөдөлгөн шилжүүлэх, дахин эргэлтэд оруулан далдлах эрсдэл зэргээс сэргийлэхийн тулд маш олон хүчин зүйлийг тооцож, тухайн улсын материаллаг болон процессын хууль тогтоомжийг харьцуулан судлах шаардлагатай бөгөөд хамгийн чухал нь энэ бүх ажиллагааг олон улсын мэргэжлийн оролцогч нарын туслалцаа, хамтын ажиллагаанд тулгуурлан явуулдаг онцлогтой. Монгол Улсын хуулийн “гар” төдийлөн хүрч чаддаггүй байсан оффшор бүс дэх нуугдмал хөрөнгийг илрүүлж, буцаан авчрах чиглэлд томоохон дэвшил, туршлага энэ хүрээнд бий болж байна. 

Гадаад улсын дээрх шүүхүүдэд гаргаж буй хөрөнгө битүүмжлэх хүсэлтийн үндэслэл, баримтыг тухайн орны шүүгч нар нарийвчлан нягтлан үзэж, зөвхөн шаардлагатай тохиолдолд тэр төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Хэрэв шүүхэд худал, үндэслэлгүй, хуурамч нотлох баримт гаргаж өгсөн тохиолдолд, шүүхийг үл хүндэтгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэгт буруутгах шууд үр дагавар бий болдог нь манай улсын хуультай ижил харагдаж байна. УИХ-ын гишүүн С.Батболд хэдийгээр өөрийгөө болон хамаарал бүхий этгээдүүдээ үндэслэлгүйгээр гүтгүүлсэн гэж тайлбарлаж буй боловч гадаад улсын шүүхүүдэд ил болсон эдгээр үйл баримтуудад өөрийгөө хамааралгүй болохыг нотолсон тайлбар гаргаж өгсөн, эсэх талаарх баримт мөн тухайн цахим хуудсанд өнөөдрийг хүртэл харагддаггүй .

-Эдгээр үйл баримт гэдгээ тодотгож, заримаас нь дурдаж болох уу?

-АНУ-ын шүүхийн цахим хуудсанд ил байршуулсан мэдээллүүдэд УИХ-ын гишүүн С.Батболд нуугдмал хөрөнгө эзэмшиж байж болзошгүйтэй холбоотой олон баримтат зүйл байгаагаас зөвхөн энэ хүрээнд дөрвөн зүйлийг дурдъя. Яагаад дурдаж буй шалтгаанаа дахин сануулах нь зүйтэй байх. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын харилцан эрх тэгш байх зарчимд суурилдаг шүү дээ. Хариуцагч талд ч, нэхэмжлэгчид ч, олон нийтэд ч нэгэнт нээлттэй байгаа ил мэдээлэл учраас зөвхөн тэр мэдээллийн хүрээнд, зарим баримтыг эш татаж, дэлгэрүүлэн тайлбарлаж байгаа юм. Ингэснээр нийтэд түгээд буй Нью-Йорк дахь нэхэмжлэлийг хэн татчихав, яагаад татчихав, татсан этгээд нь буруутай юу гэх мэтээр ярьж байгаа ташаа ойлголтод хариулт өгөх болов уу.

Нэгдүгээрт, Британийн Виржинийн арлуудын шүүхээр дамжуулан нотлох баримт гаргуулан авахад, “Премиер эдж лимитед” гэсэн нэртэй, тус арлуудад бүртгэлтэй компанийг анх 2005 оны наймдугаар сарын 15-нд үүсгэн байгуулах үеэс 2006 оны дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл хугацаанд тус компанийн хувьцааг УИХ-ын гишүүн С.Батболд дангаар эзэмшиж байсан талаарх баримт байна. Энэ нь С.Батболд Монгол Улсын Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байх хугацаатай давхацдаг. Энэ хугацаанд уг оффшор компани 2006 оны хоёрдугаар сарын 23 болон гуравдугаар сарын 8-нд Лондон хот дахь “Knightsbridge apartment” хэмээх үнэ цэнэтэй хоёр сууцаас худалдан авсан. Үүний зэрэгцээ С.Батболд гишүүн 2006 оны гуравдугаар сард “Квантум лэйк траст” (Quantum Lake Trust) хэмээх нэртэй оффшор дахь хөрөнгө итгэмжлэх нэгж бүтцийг үүсгэн байгуулж байсан нь баримтаар нотлогдоод байна. 2006 оны дөрөвдүгээр сард буюу Монгол Улсад Авлигын эсрэг хууль батлагдахаас гурван сарын өмнө, С.Батболд гишүүн “Премиер эдж лимитед” оффшор компанид өөрийн эзэмшдэг хувьцаагаа “Регула лимитед” хэмээх Британийн Виржинийн арлуудын өөр нэгэн компанид шилжүүлсэн.

2015 оны зургадугаар сарын 11-нд “Премиер эдж лимитед” компанийн хувьцаа энэхүү “Регула лимитед” гэх компаниас С.Батболд гишүүний хүү Б.Баттүшигт шилжсэн. Үүнээс хэдэн сарын дараа мөн хүүхдүүд нь болох Б. Баттүшиг, Б.Самаади нар хувьцаа эзэмшигч болж бүртгүүлсэн. “Премиер эдж лимитед” компанийн бүртгэлтэй төлөөлөгч этгээд, “Квантум лэйк траст”-ын менежер нарын хоорондын 2015 оны долдугаар сарын цахим шууданд, “Премиер эдж лимитед” компанийн хувьцааны бенефициар буюу ашиг хүртэгч өмчлөгч бол УИХ-ын гишүүн С.Батболд болохыг мэдүүлсэн байдаг. Энэ утгаараа Лондоны “Knightsbridge apartment” сууцуудын бенефициар өмчлөгч гэж тооцогдохоор байгаа.

2016 оны наймдугаар сарын 8-нд “Knightsbridge apartment” сууцуудыг тухайн үед эзэмшсэн хэвээр буй УИХ-ын гишүүн С.Батболдын хүүхдүүд “Премиер эдж лимитед” компани дахь өөрсдийн хувьцааг БНСУ-ын иргэн Чёнг Чү Ёнгийн өмчлөлийн, Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Лорш лимитед” хэмээх өөр нэгэн компанид худалдсан байна. “Лорш лимитед” гэх, оффшор бүсэд байгуулагдсан компани нь “Премиер эдж лимитед” оффшор бүс дэх компанийн 100 хувийн хувьцааг нэг сая фунт стерлингээр худалдан авсан нь тухайн үед “Премиер эдж лимитед” компанийн эзэмшиж байсан Лондон дахь өмч хөрөнгийн 15 сая ам.долларын үнэлгээний ойролцоогоор арван тавны нэг төдий болж байна уу даа.

“Премиер эдж лимитед” компанийн хувьцаа “Лорш лимитед” рүү шилжсэн өдөр БНСУ-ын иргэн Чёнг “Премиер эдж лимитед” компанийн захирлаар томилогдож, улмаар дангаар хувьцаа эзэмшигч, захирал болсон. 2017 оны арваннэгдүгээр сард, “Премиер эдж лимитед” компани Apartment 711 дүгээр сууцыг бусдад 1.85 сая фунт стерлинг буюу ойролцоогоор 2.5 сая ам.доллароор, өөрөөр хэлбэл, анх авахдаа төлсөн мөнгөнөөс хоёр дахин илүү үнээр худалдсан. 2018 оны наймдугаар сард захирал Чёнгийн хувьд Apartment 716 дугаар сууцыг өөрийн эзэмшлийн “Лорш лимитед” компанидаа шилжүүсэн. Гадаад зөвлөхүүдийн цуглуулсан эдгээр баримт, дүгнэлтээр бол УИХ-ын гишүүн С.Батболд дээрх этгээдүүдээр дамжуулан Лондонгийн “Knightsbridge apartment” сууцуудын эцсийн бенефициар өмчлөгч болох нь харагдаж байгаа юм. Энэ бол гадаадын шүүхийн мэдээллийн санд нээлттэй байгаа мэдээлэл тул та бүхэн холбогдох цахим хуудсаар нь нэвтэрч үзэж болно.

-Өөр ямар баримт бий вэ?

Хоёрдугаарт, С.Батболд 2006 оны есдүгээр сарын 8-наас мөн оны арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл буюу Монгол Улсын Их хурлын гишүүн байх хугацаандаа Британийн Виржинийн арлуудад 2006 оны долдугаар сарын 4-нд үүсгэн байгуулж бүртгүүлсэн “Винрок инвест лимитед” хэмээх оффшор компаниийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд захирал байсан нь тогтоогдсон. Уг оффшор компанийн хувьцааг авах хүсэлт, мөн захирлаар ажиллах зөвшөөрлийн бичигт бүгдэд нь С.Батболд гишүүн өөрөө гарын үсэг зурсан байна. Тэгээд 2006 оны арваннэгдүгээр сарын 1-нд Монгол Улсад Авлигын эсрэг хууль дагаж мөрдөж эхэлсэн өдөр УИХ-ын гишүүн С.Батболд уг компанийн захирлаас чөлөөлөгдөж, БНСУ-ын иргэн Чёнг зэрэг төлөөний гэгдэх хүмүүс нь тогтмол ашигладаг “Cremunication limited” хэмээх компанид өөрийн хувьцааг нэр заан шилжүүлсэн.

Хувьцаа шилжүүлэх баримтад мөн С.Батболд гэж өөрөө гарын үсэг зуржээ. Сү.Батболд “Winrock” компанийн хувьцааг эзэмших эрхээ хууль зүйн хувьд шилжүүлсэн хэдий ч 2006 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хойших хугацаанд тус компанийг удирдсаар байсан нь бусад холбоо хамаарлаар нь нотлогдож буйг гадаадын зөвлөхүүдийн цуглуулсан баримтуудаар тодорхойлохдоо “2006 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хойш, “Винрок инвест лимитед” компани “Мүүнбэл групп лтд” хэмээх Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй өөр нэгэн компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон, улмаар “Мүүнбэл групп лтд” компанийн захирлаар 2012 оны наймдугаар сард БНСУ-ын иргэн Чёнг томилогдсон. Тус компани нь УИХ-ын гишүүн С.Батболдын эзэмшлийн “Чингис хаан” зочид буудлыг бүртгэлтэй хаягаа болгон ашигладаг, Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж “Мүүнбэл” ХХК-ийг бүхэлд нь өмчилдөг байдлуудыг дурдсан баримт нийтэлсэн байгаа.

2008 оны наймдугаар сарын 31-нд “Moonbell group компанийн хаягийг “c/o Winrock Invest Ltd, 2/F Eton Tower, 8 Hysan Avenue, Causeway Bay, Hong Kong” хаяг руу шилжүүлэн өөрчлүүлэх хүсэлтийг С.Батболд гэсэн гарын үсэг зурж үйлдэж байсан баримтыг шүүхийн журмаар гаргуулсан бөгөөд энэ нь тус компанийн үйл ажиллагааг УИХ-ын гишүүн С.Батболд удирдан чиглүүлж байсан нотлох баримт болж харагдаж байна. Ингээд урьдын адил, Монгол Улсад Авлигын эсрэг хуулийг дагаж мөрдөж эхэлснээр УИХ-ын гишүүн С.Батболд өөрийн мэдлийн хувьцааныхаа өмчлөлөөс татгалзаж, Солонгосын иргэн Чёнг “Винрок инвест лимитед” компанийн өмчлөгч болж, дараа дараагийн шилжүүлэлтүүд хийгдсэн асуудлыг лавшруулан тодруулах ажиллагааг гадаад улсын шүүхүүд үргэлжлүүлэн явуулж байна.

С.БАТБОЛДЫН ЭСРЭГ НЭХЭМЖЛЭЛ ЦЭВЭР ХУУЛИЙН ДАГУУ, ХЭНИЙ Ч ЗАХИАЛГААР ХИЙГДЭЭГҮЙ

-Бусдыг нь тодруулах боломжтой юу?

Гуравдугаарт, “Женетрейд лимитед” болон “Грандкэстл ассетс инк” компанитай холбоотой баримтуудыг гадаад дахь шүүхийн ажиллагааны хүрээнд гаргуулахад УИХ-ын гишүүн С.Батболд, түүний хүү Б.Баттүшиг нар “Эрдэнэт үйлдвэр”-тэй ерөнхий сайд байх хугацаанд гэрээ байгуулсан Женетрейд Лимитед компанийн эцсийн бенефициар буюу ашиг хүртэгч өмчлөгч байсан нь харагдаж байгаа.

2006 оны есдүгээр сарын 8-нд Британийн Виржинийн арлуудад “Грандкэстл ассетс инк” нэртэй компанийг үүсгэн байгуулсан. УИХ-ын гишүүн С.Батболдын хүү Б.Баттүшиг 2007 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн “Грандкэстл ассетс инк” компанийн хувьцааг дангаар эзэмшиж, захирал байсан нь, “Грандкэстл ассетс инк” компанийн анхны захирлыг 2006 оны арванхоёрдугаар сарын 21-нд томилсон баримт, тус компанийн 2007 оны нэгдүгээр сарын 22-ны шийдвэр, Б.Баттүшигээс эл компанид хандан 2007 оны нэгдүгээр сарын 22-нд илгээсэн захидал зэрэг баримтууд бий. Холбогдох баримтуудын хувьд “Грандкэстл ассетс инк” компанийн Британийн Виржинийн арлууд дахь төлөөлөгчийн дотоод захидал харилцаанд УИХ-ын гишүүн С.Батболд, Б.Баттүшиг нарыг тус компанийн “Бенефициар өмчлөгч” хэмээн бүртгэсэн нь Фоена Сиугээс Самуэл Ходж, Лесиа Гразетте нарт 2009 оны гуравдугаар сарын 3-нд илгээсэн захидлаар батлагдаж байгаа. Сү.Батболдын хувь харилцагчийн менежер гэх иргэн Юан Вангаас УИХ-ын гишүүн С.Батболдын талаар сайшаан бичсэн захидал “Грандкэстл ассетс инк” компанийн бүртгэлийн баримт бичгүүдийн дотор агуулагдаж буй. Тус компанийн байгууллагын асуудал хариуцсан төлөөлөгч болох “Тридент траст” байгууллагаас “Грандкэстл ассетс инк” компанид хүргүүлсэн төлбөрийн нэхэмжлэх нь “c/o Winrock Invest Ltd, Room 19, 2/F, Eton Tower, 8 Hysan Avenue, Causeway Bay, Hong Kong” хаягт хаяглагдсан. Business internet banking төлбөр хүлээн авсан баримтаас үзэхэд “Тридент траст” нь “Винрок инвест” компанийн төлбөрийн даалгавраар 350 ам.долларыг 2009 оны есдүгээр сарын 18-нд “Грандкэстл ассетс инк” компанитай холбогдох төлбөрт хүлээн авчээ. 2009 оны есдүгээр сарын 9-нд УИХ-ын гишүүн С.Батболдын хувь харилцагчийн менежер гэх Юан Ванг цахим шуудангийн захидал илгээхдээ “Грандкэстл ассетс инк” компанийн бенефициар өмчлөгч нь төлөөлөгч агент “Тридент траст компани лтд”-ийг өөрчлөн, “Нова сэйж инкорпорэйшнс лтд” компаниар солих хүсэлтэйгээ тайлбарласан байна.

Солигдох болсон “Тридент траст” төлөөлөгч байгууллагын ажилтнууд өөрсдийн дотоод захидал харилцаандаа, “хувийн байдлыг нь магадлан судлах талаар бидний тавьж буй шаардлагаас зайлсхийх зорилгоор тухайн үйлчлүүлэгч этгээд тус компанийн бүртгэгдсэн төлөөлөгч агент, бүртгэгдсэн хаягийг солихоор шийдсэн” гэсэн итгэл үнэмшилтэй байгаа тухайгаа тайлбарлан бичжээ. 2010 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр, Чёнг нь УИХ-ын гишүүн С.Батболдын тухайн үеийн хувь харилцагчийн банкны менежер Юан Вангтай зөвлөлдөж, зөвшөөрөл авсны үндсэн дээр Британийн Виржинийн арлуудад дээрх “Женетрейд” компанийг үүсгэн байгуулсан. Чёнг, Ванг нар мөн корпорац үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төлөөлөгч Китти Чан нарын хооронд солилцсон хэд хэдэн цахим шуудангаас уг үйл явц тодорхой харагдана. “Грандкэстл ассетс инк” компани “Женетрейд”-ийн хувьцааг дангаар эзэмшигч болсон бөгөөд УИХ-ын гишүүн С.Батболдын төлөөний этгээд гэгдэх иргэн Канг Еун Жүүг захирлаар томилсон. Дараа нь 2010 оны арванхоёрдугаар сарын 24-ний үеэр иргэн Канг молибдений баяжмал худалдан авах гэрээ байгуулах боломжийн талаар ярилцахаар “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон. Уг оффшор бүс дэх компани 2010 оны арванхоёрдугаар сарын 24-нд, мөн 2011 оны арванхоёрдугаар сарын 6-нд тус тус 7,000 тонн гаруй жинтэй молибдений нойтон баяжмал худалдан авах гэрээг “Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан. “Эрдэнэт үйлдвэр” 68 сая ам.долларын өртгөөр 6,967 тонн нойтон баяжмалыг нийлүүлсэн байна.

Дөрөвдүгээрт, Монгол Улсын нутгийн зүүн хэсэгт байрлах 79.80 га талбайг хамарсан молибдений орд газрыг ашиглах тусгай зөвшөөрлийг “Билүүтмайнинг” ХХК хэмээх Монгол Улсад бүртгэлтэй компани эзэмшдэг. УИХ-ын гишүүн С.Батболд ашигт малтмал ашиглах энэ тусгай зөвшөөрлийг Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Элмбридж ассетс лтд” гэх оффшор компаниар дамжуулан өөрийн нэрийн өмнөөс эзэмшүүлэхээр БНСУ-ын иргэн Чёнгийг нэр төдий этгээд болгон ашигласан гэх үндэслэлээр гадаад улсын шүүхүүдэд хандаад байгаа юм.

Энэ компанийг 2009 оны долдугаар сарын 28-нд үүсгэн байгуулжээ. УИХ-ын гишүүн С.Батболдын нэр энэ компанийн захирлын бүртгэл, хувьцаа эзэмшигчийн бүртгэлд байгаагүй боловч, корпорац үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хадгалагдаж байсан баримтыг Британийн Виржинийн арлуудын шүүхийн захирамжаар гаргуулан авсныг уг цахим хуудас дахь баримт мэдээлэлд дурдагдаж байна. Компанийн баримт бичгүүд доторх байгууллагын бүтцээс харахад тус компанийг үүсгэн байгуулсны дараахан буюу С.Батболд гишүүнийг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед “Элмбридж” компанийн цорын ганц “бенефициар өмчлөгч” хэмээн тодорхойлсон баримт байна. Уг компанийн “Suite 19, 2/F, Eton Tower” хаяг бол дээрх “Винрок инвест лимитед”, “Мүүнбэл групп” гэх компанийн ашигладаг хаягтай давхцаж байгааг харж болно. Энэ хаяг бол УИХ-ын гишүүн С.Батболд, түүний эхнэр, хүү Б.Баттүшиг нар Хонконг дахь HSBCPremier банкан дахь дансуудад мэдээлэл болгон гаргаж өгсөн хаягтай таарч буй нь тодорхой харагдана. 

-УИХ-ын гишүүн Сү.Батболд эдгээр баримтыг няцаах боломж бий болов уу?

-Оффшор бүс, бусад гадаад улс дахь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд цугларч ил болсон эдгээр баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нөгөө тал буюу хариуцагч УИХ-ын гишүүн С.Батболд үгүйсгэх, няцаах, үндэслэлгүй болохыг тогтоолгох бүрэн боломжтой. Энэ нь аль ч улсад явагдаж байгаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ижил, тэгш олгогдсон боломж. Энэ боломжийг гадаад улсууд дахь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа шүүхүүд хугацаа заан олгосон, ажиллагаанууд үргэлжлэн явуулсаар байгаа.

Өнөөдрийн байдлаар дээрх болон бусад баримтыг няцаасан, үндэслэл бүхий нотолгоо, тайлбарыг гадаад дахь шүүхүүдэд хариуцагч тал, түүний өмгөөлөгч нар гаргаагүй, хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг авсан шүүгчийн захирамжууд хүчинтэй хэвээр үйлчилж байгаа гэсэн мэдээлэлтэй байна.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улс Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгууллаагүй орнуудад, тухайн улсын хуульчидтай хамтран явуулж эдгээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцсэн, хуулийн үг хэллэгээр нь бол төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хийж буй, хууль бус замаар гадаад улсад гарсан хөрөнгийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь аливаа улстөрч, эсхүл улс төрийн хүчний эсрэг бус, эсхүл хэн нэгний захиалгаар бус, АТГ-аас явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тулгуурласан, хууль, Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай хэрэгтэй тэмцэх НҮБ-ын конвенцын хүрээнд хийж буй хөрөнгө хамгаалахад чиглэсэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдгийг онцлон тэмдэглэе.

-Ярилцсанд баярлалаа.

Г.РАВЖАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

94 Сэтгэгдэл

  1. Ийм нөхриыг үхэн хатан хамга####аад байгаам бн арай ч дээ хэлэх муу үг ч олдохгүй нь

  2. Батболд чинь бүр зургаан улсын шүүхээр орох юм байна. Монголд хуулмйнхан энэ хэрэг дээр сайн ажиллаж гэж харагдлаа. Хөрөнгө шигээ хэрэг нь бтгий царцаасай

  3. Ийм л байгаа юм даа. Нѳгѳѳ Америкийн шүүхээс гомдлоо буцаан татах бичгийг хэн явуулсан байсан бэ, ингэхэд

  4. АНУ-д энэ Сү туучийгийн гар хөл Отгонбаяр гээд ####дарт авилгч элчингээр сууж байгаа. Түүнийг ш####гах хэрэгтэй шүү

  5. Хэн ч захи####аагүй гэнүү? Хаха хэн чамд итгэх юм? Наад захи####сан Жэнкогийн өөрийнхөн Оффшор ш####гахаар чин итгэе. Чамайг бас ш####гах өдөр ирнэ дээ.

  6. АНУ-д энэ Сү туучийгийн гар хөл Отгонбаяр гээд ####дарт авилгч элчингээр сууж байгаа. Түүнийг ш####гах хэрэгтэй шүү

  7. УИХ ын сү,Батболд бороо гоулдыг татваргүй ухуулж, их шан хүртсэн гэдгийг одоо батлаж, зохих хөрөнгийг улсын өмч болгох цаг ирж байна. ИЙМ хүнийг УИХ д дэвшүүлсэн МАН ард түмэнгдээ тайлбар хийх ёстой.

  8. Батболдтой холбоотой хэрэг маргаан бхгүй гээд бгаангүй билүү цаг үедээ тохирж нугарна гэж энэ бх даа хөөрхий

  9. Эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад прокурор иргэний маргаанд оролцоно гэж байдаг юм уу! Энэ Насанбат гэгч нөхөр хуулийг ч самарч байна даа

  10. Нью Йоркийн шүүх дээр очоод хөгөө чирж буцаагдчихаад одоо энд 6 орны шүүх яриад яахав дээ. Угаасаа хүн гүтгэсэн явуургүй баримтад чинь тэр 6 орны шүүх чинь Нью Йорк шиг л хариу өгнө

  11. За хууль бол үнэндээ хог болсон юм бна. Иргэний хэрэг дээр хэзээнээс Прокурор оролцдог болчихвоо… Ёстой нээрээ арайчдээ. Насанбатаа энэ байгууллагын нэр хүндийг хогтой хутгасанг чинь хэзээч мартахгүй гэдгээ хэлье.

  12. Public Prosecutor зөвхөн эрүүгийн хэрэгт буюу public law.н хүрээнд л ажиллах ёстой. Иргэний маргаанд зөвхөн тухайн асууд####д privy т####ууд л оролцдог private law эд шүү дээ. Хуулийг ийм эх захгүй болгосноор дундаас нь дарангуйлагч л хождог

  13. Жэнкогийн гар хөл болсон нөхөр дөө. Шүүх прокурор нь ийм хараат байсан цагт хэлмэгдэлт байна, дарангуйлагч ч байна.

  14. Похахах иргэний маргаанд прокурор оролцдог болсон юм байх даа. Ёстой нэг аргаа ядаад хуулийг хүртэл завхруулаад эхэлж дээ

  15. Прокурор нь сонгуулийн шоу хийгээд. Насанбатаа засгийн нэр барьж гадаадад ажиллагаа явуулсан хариуцлагаа хурдан хүлээгээд ########даа

  16. Сү.д гүтгээд байгаа хэрэг худ#### болж таараад, энэ олон газрын шүүхүүд хэрэгсэхгүй шийдвэр гаргав#### хууль цаазын энэ хүмүүсүүдээр төсвийн мөнгөнөөс гаргасан төлбөрийг төлүүлнэ биз. Энэ Насанбат гэх нөхөр ер нь хаанаас санхүүжээд ингээд яваад байдаг юм бэ

  17. Ulsaaraa har Jonhuugiin hiij baigaa yavuulgat itgeed, hen negniig biruutgad chichilj duu###g boloh shiw. Ene gemgui humuus ch yahav tsag hugatsaanii erhed ner ni tsagaadna. Harin Jonhuu uuruu har nertei uldej, hiisen hergiihee goriig amsana daa

  18. Юу вэ энэ Насанбат гээд прокурор чинь Арин банкны дээрмийн хэрэгт бас оролцсон нөхөр шдээ. Хууль шүүхийг дураараа хөпөлгөж хулгай хийдэг ийм хог шаарыг бид дээрээ тахиж явж.

  19. Женко энэ нөхрийг худлаа ч хамаагүй ярь гэсэн байхдаа.Хэдхэн хоногийн өмнө өөр юм яриад байсан санагдах юм.АНУ-н шүүхээс буцсан зохиолоо дахиад өөр улсруу явуулсан гэнэ үү??Адилхан л буцаагдах байхдаа.Энэ бүх зардлыг хаанаас гаргаад байна.Тодруулах л хэрэгтэй.

  20. Ёстой Сү.г дэвших сургаар Жэнко ч бачуурч байна даа. Хаа хамаагүй хэрэг зохиож, түүнийгээ хүнд тохохдоо мэргэшсэн хүн юм жонхуу

  21. НАСАНБАТ ПРОКУРОР ШУДАРГА, ӨНДӨР МЭРГЭЖЛИЙН ТӨРИЙН ТҮШЭЭ БАЙНА ДАА. ОЛОН ТҮМЭН ОДОО ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЭНЭ МЭДЭГДЛИЙГ ЭРХБИШ ҮНЭМШИЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТҮҮДИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ЦЭЭРЛҮҮЛЭХ БИЗЭЭ. ЕӨНХИЙЛӨГЧ ОР ҮНДЭСГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙХГҮЙДЭЭ. ҮҮНД ХҮРЭЛСҮХ ХОЛБООТОЙ БА СҮ БАТБОЛДООС ХАХУУЛ АВЧ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДАЛД ЗАЛЖ БАЯЖИХ, ХАМТАРЧ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ ЗОРИЛГО АГУУЛСАН БАЙНА ДАА

  22. ИРГЭНИЙ МАРГААНД ПРОКУРОР ОРОЛЦОНО ГЭДЭГ ЦААНААСАА ЗАХИАЛГАТ АЖИЛ ГЭДГИЙН ТОМ БАТАЛГАА. ЭНЭ НАСАНБАТ МЭТИЙН ХУУЛЬ ЗАВХРУУЛАГЧИД УЛСАА ХУДАЛДАХААС СИЙХГҮЙ.

  23. Энэ тийм сүрхий юм бол төмөр замын хулгайг яагаад илчлэхгүй байна вэ, яагаад баттулгын охин намууны нэр пээрх оффшорыг оруулж ирэхгүй байгаа юм

  24. Хүрэлсүх ажлаа өгөхдөө Баттулгын тухай баримт дэлгэх, итгэл ####дсан тухайгаа хэлсэн. Баттулга ч олон гэмт хэрэг, олон хулгайн цаана бий дээ. Тэрнийг нь гүйцэтгэгчдийн 1 нь энэ Насанбат гэх гар

  25. Ерөнхийлөгчийн сонгууль ч эхэлж дээ. Гэхдээ Баттулга, Сү гэх сонголт ирвэл мэдээж Сү.д сан####аа өгнө.

  26. Энэ мэт хууль замхруулагчид ########аасай. Юу хийгээд байгаагаа ч ойлгохгүй, хэн нэгэнд үйлчлээд сурчихсан

  27. энэ хулгайч батболд арай дэндэж байнаа хөлсний бичээжээр пиар хийлгэнэ тэгээд зогсохгүй хулгай хийнэ.

  28. Энэ авилгачин ########## дандаа том бизнесийг мөлжүүртэй хэрэг болгож дээрэм хийдэг хулгайч.

  29. Жинхэнэ бүлтрэхийг үзүүлж бна даа. Гадаадад эзэмшсэн гэгдэх нь одоо холбоод бгаа ОТ-той түй ч хамаар####гүй үед болсоноо үүнийг бичиж өгч бхдаа бодоогүй юм бх даа. Зүгээр зүгээр гүтгүүлж бгаа эзэн чинь өнхрөнө гайгүй, тэр үед энэ бичиж өгсөнөө батлаарай даа хонгилын баачка

  30. Сү.Батболд хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага хүлээх нь ########шгүй. Нөгөө т####аар хууль тэгш үйлчлэх ёстой. Х.Баттулга мөн оффшортой холбогддог. Мөн адил ш####гагдах ёстой!!!

  31. Сү Батболын т####аар янз янзаар л ярих юм яг энэ байнаа гээд гаргаад ирсэн баримт байна уу? 100 орчим хаустай л гэнэ тэрээд тэр гадны шүүхийн байгууллагын ямар ч бичиг баримт байхгүй юу??? Эсвэл зориудаар гүтгэж байгаа юм уу??? Хэнд нь итгэх вэ???

  32. Овоо босгоогуй шаазгай суухгуй… яасан муухай луйварчин бээ?!! Энэ Насанбат хэн байх нь хамаагуй, нэг луйварчныг ч гэсэн илчилж байгаа нь сайн хэрэг биш уу? Хумуус ээ!

  33. Ичсэн хүн – хүн ####на гэж. Хаа хамаагүй иргэний хэрэгт прокурор оролцоод л. Тэрэнд нь манай “ард түмэн” бас л “вакцин бол хүн төрөлхтнийг устгах гэж бүтээгдсэн” гэдэг conspiracy theory-д итгэж байгаа шигээ итгэнэ. Жэнко гэж өөрөөсөө илүү хөрөнгөтэй нэгнийг үздэггүй нөхөр удахгүй газарт хамраараа чанга шигдэнэ дээ

  34. Энэ Сү Б туучий УИХд ерөөс харагддаггүй ийм л ажил амин хувийн юмахюа хийж хэдэн цохисон мөнгөө яаж олон түмнээс нуух вэ гээ д л бж бдаг дүр нь мөн дөө энэ дурак монгол улсад юу хийж гийгүүлсийн чөлөөлөөд ш####гаж тусгаарлах хэрэгтэй

  35. С.Батболд гуайн Монгол үндэстэнд зориулж хийсэн багагүй гэм бий. Тэрэн дотроос хамгийн аюумшиггүй үйлдсэн гэм бол Бороогийн 40 тн ####тыг Канадуудад ямарч татваргүй тогтвортой байдлын гэрээ гэгчээр зүгээр өгч өөрөө 5%-г нь эзэмшиж авсан гэдэг зүйл гэж ойлгодог. Мэдээж ганц удаа хүн болж төрж, амьд явах насандаа ард түмэн, үр, хойч ирээдүйгээсээ зүрхэлж хулгай хийхдээ 5 хан %-р хийнэ гэж юу байхав.
    Дэлхий ээж хүн бүрийг ялг####гүй хоол хүнс хэрэгтэй зүйлсийг хэмжээгээр нь оноож, бэлтгэж өгдөг. Харин хүн хүртэх хэмжээгээрээ хүртэж байна уу эсвэл хэн нэгний боломжыг хулгайлж шун####аар хүртэж байна уу гэдгийг цаг хугацааг эзэгнэгч орон зайд орших их тэнгэр хянаж байдаг юм шүү дээ. Цаг хугацаагаар Тэнгэрийн хян####таас мултарч үл чадна. Ийм учраас л хэний ч захи####га хэрэггүй хэн ч гүтгэх хэрэггүй юм.

  36. Энэ хүний ярьж байгаагаар бол бид төгс нийгэмд амьдраад байгаа юм байна шд. Дараа нь Женко эзнийхээ оффшорыг ш####гаарайдаа тийм л ариун шударга амьтан юм бол

  37. Оффшор бүсийн орнуудтай бид эрх зүйн харилцан тусл####цах гэрээгүй тул арбитрийн тойргоор ####ь улсад хамаатай тэр бүсчлэлээр нь АНУ Британи Сингапур г.м улсуудад хандсан бололтой. АНУ Нью Йоркийн мужийн шүүх дээр фэйл болсон шиг бусад улсуудад фэйл болохвийдээ. Хамгийн нэр хүндтэй Лондонгийн арбитр ба шүүхэд ялагдв#### бид оффшор гэж дахиж хэзээ ч ярихгүйгээр ялагдана. Иймд энэ мэт мэргэжлийн тайлбар өгч баймаар байна. Тэрнээс юугаа ч мэдэхгүй хэдэн сэтгүүлчдээр сэвүүлхээр чин нийгэмд тоглоом шоглоом болж дуусаад байнашт. Тэр Отгон Мөнхбаясг####ан Оргио ч билүү эргүү ацнуудаа битгий толгой нь хүрэхгүй юманд дуугарч бай гэж хэлмээр юм

  38. яг прокурорын ярилцлага мөнүү? ганхуяа билүү хуяа билүү тэрний бичсэн ХУДАЛ матери#### л бн

  39. Нэг л ойлгомжгүй олон юм ярьсан байх юм. Яаж нэг хүнийг захи####гатай харлуулж болдог вэ гэдгийг харуулж байнадаа

  40. Batbold gishuun 90 eed onoos bizness hiij ehelsen ene olon jild hurungu ni ussun l baij taarna. Olon undur bolovsroltoi shudarga zuv hun gej boddog . Yanz bureer l bichij baina. Harin nuguu elbegdorj saihanbileg yagaad tag bolov tednii talaar yagaad yu ch bichihgui baina ve sonin baina shu

  41. Batbold gishuun 90 eed onoos bizness hiij ehelsen ene olon jild hurungu ni ussun l baij taarna. Undur bolovsroltoi shudarga zuv hun gej boddog . Yanz bureer l bichij baina. Harin nuguu elbegdorj saihanbileg yagaad tag bolov tednii talaar yagaad yu ch bichihgui baina ve sonin baina shu

  42. Прокурорын байгууллагын төрийн эрх ашгийг хамга####ах үүднээс нэхэмжлэл гаргаж төрийг хохиролгүй болгох үүрэгтэй. Хуулинд заасан бгаа

  43. Anhnaasaa Zasgyn Gazar tatsan geed Bsan ni hudlaa bn Sh dee. Ugaasaa l Niisleliin prokuroryn Orlogch ene shuuhiin margaanyg ehluuleed yavsan gedgee helj baina. Tegeheer zasgiin Gazar, Huuli zuun said, erenhii said medehgui. Medej bgaa gants hun ni Erenhiilegchiin tomildog prokuror ym gedeg ni yariltslagaas todorhoi bolloo.

  44. ЖЕНКОГИИН НУДРАГА БУУЖЭЭ ОДОО СҮ ГИИН ЭЭЛЖ САЙХАНДОО ЮМ ИНГЭЖ Л ГАРДАГ БАЙХГҮЙ ЮУ НАСАНБАТ ЯАХАВ ҮҮРГЭЭ Л ГҮЙЦЭТГЭВ СҮ Д БАС Л НЭГ НАСАНБАТ БАЙГАА БАЙЛГҮЙ

  45. Шүүх, прокурорын байгууллагыг үнэхээр Женко гэдэг хүн гартаа атгаад юу дуртайгаа хийж бна.

  46. Ерөн бол ерөнхийлөгчийн томилсон прокурор насанбат төмөр зам гэдэг луйврын төслөөс 2014 онд 6 сая долларын гэрээ авсан Майзориг ультериор дотоодын Баянзүрх дүүргийн иргэний шүүхэд өгч бгаад үнэмшилтэй юм шиг болгоод гадаадад баахан асууд#### үүсгэж жишээлбэл АНу-н New Yorkийн шүүхээс хөөгдөөд шахам гарсан батболдын эсрэг нэхэмжлэлээ ямар нэгэн гэрээ
    Тохиролцоогүй татсан гэдгээ хэлээгүй бн бусад шүүхүүд ч монголын шүүхийн шийдвэрийг хүлээж бгаа юм бнлээ ерөн бол тэгээд дотоодод маргаан үүсгэж бгаад гадаадад бөөн шуугиан үүсгэдэг нэг аргатай болж

  47. Женкогийн утасан хуухэлдэй. Уг нь хэн нэгний захи####гаар биш ном журмаараа л байх ёстой энэ хуулийн засагл#### чинь

  48. Насанбатаа чи арай дэндэж байна иргэний хэрэгт оролцож бгаа бол иргэн бид нарыг удахгүй хэлмэгдлийн үе шиг буудах юм байна даа

  49. Сү чинь БенЛаден цаашаа юм бишүү. Дэлхий дахин эрж сурч 6 улсын шүүхээр шийтгүүлэх нь байна базарваань ккк

  50. Шүүхийн нэхэмжлэлийг нь шийдвэрлээгүй байхад хэргийн матери####ыг нь ингээд нээгээд ярьж болдог юмуу

  51. БУУДААД..БҮХ ХӨРӨНГИЙ НЬ ХУРААГААД..ИРГЭДЭД ӨГӨХ ЁСТОЙ БАЙСАН АШИГ ГЭЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ..БИД ЦӨӨХҮҮЛ..ИРГЭДЭД БҮХ ЗҮЙЛ БОЛОХГҮЙ..ДАРГА ХУЛГАЙЧДАД БҮХ ЗҮЙЛ БОЛДОГ….ЭНЭ ИЙГ ЯАЖ АРИЛГАХ..ЯАЖ БУЦААЖ ИРГЭДЭЭ САЙЖРУУЛАХ ВЭ

  52. ЭХЛЭЭД ИРГЭНИЙ ХЭРГ ҮҮСГЭЖ УЧРЫГ НЬ ОЛЖ ДҮГНЭЭД ШААРДЛАГАТАЙ БОЛ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ БОЛГОНО ОО ПРОКУРОР ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛЛАЖ БАЙНА ШҮҮДЭЭ

  53. Шун####ыг хязгаарлах зүйл бол цааз л юм байна Ядаж ард байгаа нь идэж чадахгүй амьд явахаа бодно Сүүлд нь хэлмэгдсэн гэх мэтээр гоншгоноод

  54. Сэхэж хөгжиж болдоггүй нь Монголын баячуудын шун####д л байгаа юм байна Монголын баялаг хөрөнгийг хувааж аваад ичилгүй дэлхийгээр нэг цацаж эх орноо худ####даг баячуудын идэх арга өөрийн баг буюу хонгил босгох Хонгил нь өөрт нь морь нохой мэт зүтгэх өөрт үнэнч хүмүүсээс бүрдэнэ Баг болсоор хонгилоо босгосоор баг хонгилоо босгосоор тэр хонгилоор мөнгө хөрөнгө өөр лүү нь урсана Ер нь бол мафи гэсэн үг Өөрийн багаа бүрдүүлэх гэсэн цэвэрхэн нэршлийн цаана нуугдана Уг нь бүх монголчууд нэг баг юм Монголчуудыг хувааж баг үүсгэсээр байв#### хонгил үүссээр л байх хонгилоор юу ч хаашаа урсаж одно Энэ гэмт хэрэг Энэ бол ердөө мафи Эхэндээ гайх####тай мэт гаднаас харсан хүнд санагдах ч эцэст гэм хэргийн хонгил

  55. Багийг эх орны төлөө юу хувийн эрх ашиг тусгаар тогтнолд аюултай юу төрийн бодлогод харшилж байна уу гэдгийг ганхашгүй бодлогот төр хянаж таслан зогсоож бас хэрэгтэйг дэмжин түрж байдаг Гэтэл Монгол төрийн бодлогыг нураан тоглогч з####уус Эбэ тэргүүтэн төр нурааж тоглолоо Жамбын Батмөнх сул тэргүүн Төр ганхмагц эрлийз хурлийз гадаадын тагнуул төрийн эсрэг гэмт хэрэгтнүүд яаран төрд гарч хамжилцан нураадаг Хүүхдүүдээ толгой дээрээ бүү гарга Төрд ахмадууд оршино З####уус хий бүтээ сур соёлж Төрд гарах насанд хүрмэгц ухаан эрдэм эх орны төлөөх цуцашгүй сэтгэлтэн төрд гарна Яг энэ цаг үед 30 жил нурсан төртэй учир хоёр т####тай боллоо

  56. Hujaad shuud ger buleeree huuliin deed hemjee tsaazaar avahuulah ym bna.Mongold ed horongoo huraalgaad 20hon jil shorond.Novshiig ger buleer ni buudah heregtei.

  57. Ivenho mines tuxain yein uls turchid, darga nar tednii exner xyyxdyydig bygdig ni sanxyyjyylj baisan gej uzej baina. Tolgoitoi bolgon Ivenho goos yum avsan baix.

  58. женкогийн ээлжит хор, молибдений баяжм#### гэж гаргадаггүй шд, зэсийн баяжм#### дотор молибден хамт байдаг. женкогийн офшорын т####аар ганц ч юм ярихгүй байна даа

  59. Прокурор оролцох эсэхийг мэдэхгүй ч мэдээлэл бол бат####гаатай, баримттай л байна шүү дээ. Энэ хөрөнгө нь Монголд орж ирээд улс орны хөгжилд жаахан ч болов нэмэр болоосой.

  60. Prokuroriig hen tomildog bilee? Shuugchiig hen tomildog bilee? Tgd l buh ym oilgomjtoi! Iviidee eokiin utsan kukeldei nar ingej amidrahaar uheech icheech ### nar

  61. Одоо хүн гүтгэхдээ хамаа замбараагүй үнэн худ#### нь үл мэдэгдэх юм бичдэг гэхдээ дундуур нь хэдэн том тоо бичдэг болж байна. Ойлгомжгүй утга авц####дааггүй юм бичих тусмаа сайн гэсэн үг. Цаагуураа бол үүнийг бичигч захи####агч нар монголчуудыг юм уншдаггүй ойлгодоггүй харанхуй бүдүүлэг масс гэж боддог болтой юм. Эрүүл ухаантай хүн ойлгохгүй юм л бичвэл болох тэр. Ийм л хуулийн засагл####тай улс юм даа бид чинь

  62. Энэ өмхий Сүг.Батболдыг буцаан татах ажиллагааг удахгүй эхлүүлье.Хулгайчид манай монголын хуулийнхан яагаад эрүү үүсгэж болдоггүй юм дээ.Хэрэг нь ил гэхэд арай хэтэрхий ил тод яаж ч бултах аргагүй юм байна шдээ. Энэ гадны ######## долоож монголын ард түмний бүхэл бүтэн зуунд эдлэх баялгийг авилгаар өгсөн хар мөрт хулгайчийг монгол хүн бүр жигшигтүн. хараагтун.Ирээдүйгээ, эх орноо хулгайчаас хамга####ах эр зоригтой байцгаая.

  63. Хэргийг гадаадад ш####гаж байхад поркурор ингэж ямар нэгэн шийд гараагүй байхад болж байгаа юм үү.Эсвэл шинэ хууль хэрэгжхээс өмнө амжиж зриуд ингэж байгаа юм үү.

  64. прокурор гуай төсвийн хэдэн тэрбум төгрөгөөр 6 улсын 6 хуулийн фирм хөлсөлж авснаа эхлээд ярь чамд төсвийн тийм их мөнгө зарах эрх мэдэл байгаа юу

  65. Nasanbat gej 3 sariin ajillaj hun bolloo. Negent bi tetgevert garah gej bgaa um chin geed Battulgaas ikh mungu avch dee. Daraagiin ni shuugch ni bas hen um boldoo bas ajliin karieraa 3 saraar duusgah hun bgaa bhdaa. Iim ch uchuuhen humuuseer uneniig manuulah gej.

  66. Баттулга нэр дэвших эрхгүй болчихвол энэ прокурор хог дээр гарч олны нүүр харах эрхгүй болно доо. Томилогдохдоо огноогүй х####агдах өргөдлөө бичээд өгчихсөндөө барьца####агдсан амьван л болж таарлаа.

  67. Сүг.Батболдын угаадасны ноход боорлоод болохоо байлаа.Хулгайч Сүг.Батболдын нүглийг яаж булж дарж чадна гэж итгэдэг байнаа.Монгол хүн бүр/Сүгийн тэжээврүүдээс бусад нь/ хулгай луйврыг нь мэддэг, бас жигшдэг болсон шүү.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button