Нийгмийн
Өнөөдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр 256 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирэхээр тус улсын нисэх буудалд бүртгүүлж, агаарын хөлөгтөө суух гэж байна. Үүнд:
- Эрүүл мэндийн шалтгаантай – 24
- Бага насны хүүхэдтэй гэр бүл – 42
- Жирэмсэн – 11
- Өндөр настан – 13
- Хөгжлийн бэрхшээлтэй – 3
- Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 53
- Түр саатуулах байр - 20
- 11 дүгээр сарын нислэгт нэрс баталгаажсан, онгоцны тасалбараа авсан - 92 иргэн ирнэ.

Энэ удаагийн нислэгээр 11 дүгээр сард нислэг нь цуцлагдаад ирж чадаагүй үлдсэн иргэдийн сүүлийн хэсэг ирж дуусаж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.