ДЭЛХИЙ

Алексей Навальный давж заалдаад ялагдлаа

Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өөрт нь оноосон гурван жил зургаан сарын хорих ялыг улс төрийн шалтгаантай хэмээн үзэж бямба (2021.02.20) гарагт давж заалдсан боловч ялагджээ. Москвагийн шүүх бямба гарагт шоронд хорин ялыг хэвээр нь үлдээхдээ зургаан сараар бууруулсэн байна. Навальный шүүхийн шийдвэр гарсны дараа “Гайхалтай, тэд хорих ялыг нэг сар хоёр долоо хоногоор буурууллаа хэмээн” хэмээн хошигножээ.

Тэрбээр 2014 онд авсан тэнсэн харгалзах ялын нөхцөлийг зөрчсөн хэргээр түүний  ялыг буцаан сэргээж гурван жил зургаан сарын турш хоригдох болсон юм. Гэхдээ түүний гэрийн хорионд байсан цаг болон шүүхээс ялыг зургаан долоо хоногоор бууруулсан тул хоёр жил зургаан сарын турш хоригдох аж.

Мөн бямба гарагт Навальныйтай холбоо бүхий өөр нэг шүүх хурал болж түүнд 850,000 рублийн торгууль оноосон байна.  Тэрбээр өнгөрсөн жил сошиал хуудсан дээрээ бичсэн зүйлээсээ болоод тус торгуулийг төлөх болжээ.

Навальныйг дэмжигчид түүнийг суллахыг шаардсан нэгдүгээр сарын 23-наас хойш хэд хэдэн удаа ОХУ даяар жагсаал цуглаан хийсэн билээ. Хамгийн сүүлд түүнийг дэмжигчид Валентины баярын өдрөөр “Хайр айдсаас хүчтэй” нэртэй жагсаал хийжээ. “OVD-Info” байгууллагын тооцоогоор бол тус өдөр 19 хүн баривчлагдсан аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-21 15:16

Orosiin zaluujuud nawalniig demjij bolohgui baihaa uls eh oronool zadlan ard tumeneel hohiroono shuu dee ter oros undesten bishee Ukerain hun gedgiig l bodoh heregtei de ard n undesnii bodol ywjil baigaa orosiin tusiin tuld bish baihaa

Bishee
Bishee
2021-02-21 15:17

Orosiin zaluujuud nawalniig demjij bolohgui baihaa uls eh oronool zadlan ard tumeneel hohiroono shuu dee ter oros undesten bishee Ukerain hun gedgiig l bodoh heregtei de ard n undesnii bodol ywjil baigaa orosiin tusiin tuld bish baihaa

Zochin
Zochin
2021-02-21 16:59

Баттулга. Эзнийхээ хөлд чирэгдэх цаг нь иржухуй

Зочин
Зочин
2021-02-21 17:52

Путин, нав�##�ни �##�ь нь ч бсан оросууд бүгд з�##�ьжин улс.

ҮНЭН
ҮНЭН
2021-02-21 23:03

УЛААН ОРОСУУД ЭЗЭН ХААНАА ХОРООХ ЦАГ БОЛЖ, ӨМНӨ НЬ НЭГ ХОРООСОН ХОЁР ДАХ УДААГАА ХОРООХОД ЮУ БАЙХАВ

ЗОЧИН
ЗОЧИН
2021-02-22 02:33

ЭНЭ ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ЭРҮҮГИЙН НӨХӨРТ ЯЛ НЬ БАГАДСАН БАЙХАА. МЭДЭХГҮЙ ХҮМҮҮСТ ХЭЛЭХЭД ЭНЭ НӨХӨР ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР ДЭЭРЭМДЭН АВАХ ЛУЙВАРТ ОЛОН УДАА ОРОЛЦОН АШИГ ОЛЖ БАЙСАН ЭРҮҮГИЙН НӨХӨР ШҮҮ. ОДОО УЛСАА МУУЛАН ЖҮЖИГЛЭЖ ГАДНААС МӨНГӨ ЦОХИЖ ЯВНА.

Холбоотой мэдээ

Back to top button