ДЭЛХИЙ

АНУ-д Боинг онгоцны хөдөлгүүр шатаж ослын буулт хийжээ

Денвер хотын нисэх буудлаас “United Airlines” компанийн Боинг 777 онгоц хөөрөх үед нэг хөдөлгүүр нь шатсаны улмаас нисэх буудал руу буцаж ослын буулт хийжээ. Хонолулу хотыг зорьсон тус онгоц дээр 231 зорчигч, нислэгийн багийн 10 гишүүн явсан бөгөөд хүн бэртээгүй байна. Холбооны нисэхийн захиргаанаас мэдээлснээр тус онгоцны баруун далавчны хөдөлгүүр шатсан аж.

Зорчигчдод онгоц хөөрсний дараа чанга дэлбэрэлт сонсогджээ. Тус онгоц дээр нисэж явсан Дэвид Делючиа хэлэхдээ “Онгоц хүчтэй чичирхийлж эхлээд өндөрлөгөө алдаж доошилж эхэлсэн хэмээжээ.

Өнгөрсөн бямба гарагийн 13:00 цагт (Денверийн цагаар) тус онгоцны хөдөлгүүр шатсан аж. Бромфилд тосгоны цагдаагийн алба хөдөлгүүрийн эвдэрсэн хэсгүүд тус тосгоны оршин суугчийн гэрийн хажууд унасан байсан зургийг авжээ. Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл мөрдөн байцаалт явуулах учир оршин суугчдад эвдэрсэн хэсгүүдэд хүрэхгүй байхыг зөвлөсөн байна.

Одоогийн байдлаар хөдөлгүүр галд автах болсон шалтгааныг илрүүлээгүй байгаа бөгөөд онгоцны хөдөлгүүр шатах явдал ховор тохиолддог аж. Тус онгоцыг 26 жилийн өмнө үйлдвэрлэсэн гэнэ.

Мөн тэр өдөр 30 жилийн өмнө үйлдвэрлэсэн өөр нэг Боинг 747 нэртэй онгоцны хөдөлгүүр эвдэрч Нидерланд улсад байрладаг тосгоны дээр унасан байна. Сэнсний эвдэрсэн хэсгүүд Мерсен тосгон дээр унаж хоёр хүн, нэг хүүхэд бага зэргийн бэртэл авжээ. Тус онгоц Бельги улсын Льеж хотож аюулгүй газардсан юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button