Гадаад мэдээДЭЛХИЙ

“Boeing” 2024 оны дөрөвдүгээр улиралд гурван тэрбум ам.долларын зардал гаргажээ

“Boeing” компани 2024 оны дөрөвдүгээр улиралд ажил хаялт, цомхотгол болон засгийн газрын хэд хэдэн хөтөлбөртэй холбогдуулан гурван тэрбум ам.долларын зардал гаргасан байна. Тус компани пүрэв гарагт /2025.01.23/ мэдэгдэл хийхдээ удахгүй санхүүгийн тайлангаа бүрэн гаргахдаа нэгж хувьцаа бүрд 5.46 ам.долларын алдагдалтай ажилласан гэдгээ мэдэгдэнэ гэжээ. “Wall Street” дөрөвдүгээр улиралд тус компани нэгж хувьцаанд 1.8 ам.долларын алдагдалтай гэсэн санхүүгийн тайлан гарна гэж таамаглаж байсан юм.

Тус компанийн хувьд 2024 он нь олон асуудал дагуулсан жил байв. “Boeing”-ийн хэд хэдэн онгоцонд эвдрэл гарч, үүний улмаас тус хүндхэн байдалд аль хэдийн ороод байсан тус компанийн нөхцөл байдал нэмж дордсон юм. “Boeing”-ийн мэдээлснээр дөрөвдүгээр улирлын орлого нь 15.2 тэрбум ам.доллар байжээ. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 16.6 тэрбум ам.доллароос их доогуур үзүүлэлт болсон байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 24, 2025 16:34

Дэлхийн нисэх онгоцны зах зээлийг баздаг компани

Холбоотой мэдээ

Back to top button